ОХУ-аас ирсэн 570 оюутныг тусгаарлажээ | News.MN

ОХУ-аас ирсэн 570 оюутныг тусгаарлажээ

ОХУ-аас ирсэн 570 оюутныг тусгаарлажээ

ОХУ-аас ирсэн 570 оюутныг тусгаарлажээ

Улсын Онцгой комиссоос ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг чартер нислэг болон Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, тавдугаар сарын 26-ны өдөр тусгай үүргийн онгоцоор 171 зорчигч ирсний 159 нь нэгдүгээр дамжааны оюутнууд, өндөр настан 4, эрүүл мэндийн шалтгаантай 4, жирэмсэн 1, бага насны хүүхэдтэй 3 зорчигч байв.  Эдгээр иргэдийг Зүчи, Альфа, Dream зочид буудлуудад тусгаарласан бол зургаан зорчигчийг ХӨСҮТ-т тусгаарлаад байсан юм.

Мөн  тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагаа өчигдөр /2020.05.27/ шөнө дууссан байна.

Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо ирсэн бөгөөд Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн галт тэргээр Улаанбаатар хот руу явуулж, 21 хоног тусгаарлана гэж албанынхан мэдээлж байна.

Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ жилийн хичээл дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм. 

Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн оюутнуудад, мөн тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сургуулийн нэг сонсогчийн давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар 148, эдгэсэн 43, эмчлүүлж байгаа 105 хүн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсд бүртгэгдсэн 148  тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд халдварын батлагдсан тохиолдлуудын тал нь ОХУ-аас ирсэн оюутнууд байгаа юм.

Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

-Энэ удаа тусгай нислэг болон Алтанбулаг боомтоор ОХУ-аас 700 орчим иргэнийг эх орондоо авчирч байгаа нь дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 3-нд гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлагдах хугацаа нь дуусч, байр нь чөлөөлөгдсөн учраас татаж авч байгаа юм. ОХУ-д байгаа иргэдийг нэн тэргүүнд татаж авах зайлшгүй шаардлага байсан.

Коронавирусийн халдварын тархалтаараа ОХУ тэргүүлж байна. Үүн дотроо монгол оюутнууд олноор суралцдаг Москва орчмын бүс нутагт халдварын тал хувь нь илрээд байгаа. Мөн тавдугаар сарын 12-ноос эхлэн ОХУ-ын Боловсролын яамны харьяа их, дээд сургуулиуд хичээлээ цахим хувилбарт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д суралцаж байгаа манай оюутнууд нутаг буцах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Эдгээр оюутны аюулгүй байдал, амь настай холбоотой учраас тэргүүлэх ач холбогдол өгч байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

ОХУ-д нийтдээ Монгол Улсын 4000 орчим иргэн байгаагаас 3000 гаруй нь оюутан. Хоёрдугаар сарын сүүлээс Алтанбулаг боомтоор иргэдээ татаж эхэлсэн. Энэ хугацаанд 2000 гаруй оюутныг татаж авсан. Үлдсэн 1047 оюутнаас 764-ийг нь татаж авсан. Үлдсэн оюутнууд нь өөрсдийнхөө сонголтоор үлдсэн. Цаашдын татан авалтыг төлөвлөх асуудал тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаална. Гадаадын 45 улсаас 10800 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. ОХУ-аас бусад улс оронд байгаа иргэдийг бид орхигдуулаагүй. Иргэдээ шат дараатай татан авна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-28 124.158.109.232

уг өнгөрсөн жил ирж очихын 2 талын билетээ авсан шүү дээ иргэдээ бодоод korea air-аар аваад ирвэл зүгээр байхдаа

Avatar

Зочин 2020-05-28 124.158.109.232

АНУ-аас оюутан сурагчидаа татаачээ хичээл нь дуусаад 3 сар болж байна зөндөө л хүлээлээ korea air юмуу сөүлээр авчихаач дээ

Avatar

модонсүх 2020-05-28 66.181.161.67

сеулээс нааш нисэх хахууль 5я сая шалгаарай лам шиг зовлонгоор завшив

Avatar

Mcs fan 2020-05-28 172.58.16.106

Usa aas irgedee hezee avsh ve zughun usaaas Seoul eer tranzit nisleg 2 udaa avaachee end hetsuudlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж