Премьер лигийн дахин дөрвөн хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Премьер лигийн дахин дөрвөн хүн халдвар авчээ

Премьер лигийн дахин дөрвөн хүн халдвар авчээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн зүгээс өчигдөр/2020.05.27/ дахин дөрвөн хүн, гурав дахь удаагийн шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар авсан хэмээн мэдэгдлээ. Goal сайтын мэдээлж буйгаар гурав дахь удаагийн шинжилгээнд нийт 20 багийн 1008 хүн хамрагдсанаас гурван өөр багийн дөрвөн хүн халдвар авчээ.

Премьер лигээс хийсэн нэгдсэн эхний шинжилгээнд нийт 19 багийн 748 тамирчин болон арын албаныхан хамрагдсанаас зургаан нь эерэг гарсан. Хоёр дахь удаагийн нэгдсэн шинжилгээг тавдугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд авч, нийт 996 хүн хамрагдсанаас хоёр өөр багийн хоёр хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Одоогийн байдлаар Уотфорд багийн нэг тамирчин, хоёр арын албаны ажилтан болон Бөрнли багийн туслах дасгалжуулагч Иан Воан нар халдвар авсан нь тогтоогдсон. Харин бусад хүмүүсийн талаарх мэдээлэл хараахан ил болоогүй байна.

Тус лигийн удирдлагуудын зүгээс ирэх зургадугаар сараас эхлэн лигээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Английн Премьер лиг өнгөрсөн гуравдугаар сарын 13-наас хойш түр хугацаанд зогссон бөгөөд нийт 92 тоглолт дутуу үлджээ. Харин өнгөрсөн долоон хоногоос эхлэн багуудыг бага тооны тамирчид цуглуулан 75 минут бэлтгэл хийхийг зөвшөөрсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж