Цөмийн физикийн судалгааны төвийн 50 жилийн ой болов | News.MN

Цөмийн физикийн судалгааны төвийн 50 жилийн ой болов

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Цөмийн физикийн судалгааны төвийн 50 жилийн ой болов

Монгол улсад цөмийн физикийн тулгуур судалгаа явуулах, цөмийн физикийн ололтыг шинжлэх ухааны бусад салбар, үйлдвэрлэлийн практикт нэвтрүүлэн хэрэглэх, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 50 жилийн өмнө буюу 1965 онд Монгол Улсын Их сургуульд Цөмийн шинжилгээний лабораторийг анх байгуулжээ. Тус байгууллагын 50 жилийн ой энэ жил тохиож байна.

ЦФСТ-ийн гол онцлог бол суурь болон хэрэглээний цөмийн физикийн судалгааг сургалт, үйлдвэрлэлтэй нягт холбосон нэгдмэл үйл ажиллагаа эрхэлдэгт оршино. Тус төвийн хамт олон хэдэн зуун эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, дэлхийд өндөр зэрэглэлтэйд тооцогддог олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээлүүдийг нь гадаадын судлаачид олонтаа эшлэж, олон улсын мэдээллийн санд орж нийтийн хүртээл болж байгаа аж.

ЦФСТ-ийн хамт олон өнгөрсөн 50 жилд шинжилгээ, судалгааны ажлын материаллаг баазаа үе шаттай сайжруулж, одоо тус төв электроныг 22 сая вольт хүчдэлээр хурдасгаж, их энергитэй электрон, хурдан болон удаан нейтрон, гамма-цацраг гаргадаг Микротрон МТ-22 хэмээх хурдасгагч, нейтроны генератор, гамма болон рентген-флуоресценцийн спектрометрүүд, кластер сервэр зэрэг судалгаа, сургалтын сүүлийн үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн төв болтлоо өргөжжээ.

Тус төвд хийсэн судалгааны бүтээлээр шинжлэх ухааны докторын 1, докторын 14, магистрын зэрэг 45 хүн хамгаалж, зохиогчийн эрхийн хамгаалалт 18, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил 8, Монгол улсын стандарт загвар 20 гарчээ. ЦФСТ цөмийн физик, цөмийн технологи мэргэжлээр бакалаврын боловсролтой 440-өөд мэргэжилтэн бэлтгэн төгсгөжээ.

ЦФСТ төвийн арав гаруй залуу боловсон хүчин Япон, АНУ, Австри, ОХУ, БНСУ, Канад, Швед, Турк зэрэг цөмийн физик, технологи өндөр хөгжсөн улс орнуудад магистр, докторын сургалтанд суралцаж, зарим нь докторын дараахи судалгаагаа үргэлжлүүлж байгаа юм байна. Мөн тэдгээр төгсөгчдөөс эх орондоо эргэн ирж, амжилттай ажиллаж байна. Өнөөдөр тус төв 25 эрдэм шинжилгээ, инженер техникийн ажилтан, багш нар, 180 гаруй бакалавр, магистр, докторын зэргээр суралцагчийн бүрэлдэхүүнтэй ажээ.

Хагас зуун жилийн ойгоо тэмдэглэх хүрээндээ ЦФСТ судалгааны ажлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, оюутны дунд эрдэм шинжилгээний шилдэг ажил шалгаруулах хурал зохион байгуулжээ. Төвийнхөө түүхийг харуулсан ном гаргаж, эрдэм шинжилгээ-сургалтын лабораториудаа тохижуулсан байна. Мөн эрдэм шинжилгээ, сургалтын ажлын чанарыг дээшлүүлэх, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах зэрэг олон ажил хийжээ.

Г.ТУУЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-12-17 43.242.242.59

цөмийн физикч нартаа баяр хүргье.

зочин 2015-12-17 43.242.242.59

шинжлэх ухаанд зарж байгаа мөнгөө нэг хараад үзээрэй.инээд хүрч зарамдаа гомдомоор санагдах юм.мөнгө зарж байж бүтээл,шинэ технологи гарна уу гэхээс ийм хөгийн жижиг мөнгөөр шинжлэх ухаан хөгжидөггүй юм.ямар сайндаа гайгүй эрдэмтэн залуучууд нь бараг бүгд америкт байж байхав дээ.

далай 2015-12-17 43.242.242.59

баяр хүргье.монголд цөмийн физикийн судалгаа үнэхээр хэрэгтэй.нэрт акедемч С.Содном гуай "цөмийн энерги бол монголын ирээдүй" гэж хэлсэнийг бүгдээрээ мартаж болохгүй юм.харин шинжлэх ухааны салбартаа хангалттай хэмжээний мөнгө зарах хэрэгтэй.өнөөдөр гаргаж байгаа мөнгөний дүнгийг нь хархад харамсмаар тоо байдаг юм байна лээ.ямар ч улс шинжлэх ухаан нь хөгжиж,хүчтэй байх тусам улам хүчирхэг болдог биз дээ.япон,америк,баруун европ хүчтэй байгаагын гол нууц нь шинжлэх ухаандаа асар их хөрөнгө гаргаж чадаж байгаатай холбоотой.монголын шинжлэх ухаан улам хүчтэй болж хөгжих болтугай.

ardchil***** 2015-12-17 202.179.27.234

gej hutsaj batlan hamgaalah salbaraa heterhii sulruulj bna. ene bol mash buruu. airmiin zevseg tehnikiig shinechleh heregtei. ene hul.gaichuudin idsen mungiig batlan hamgaalahdaa zartsuulsan bol ali hedii n huchirheg armitai boloh bsan biz. er ter nub, olon ulsin geree entr yu yum zugeer helberiin tudii tsaas bhgui yu. tuun itgej bolohgui. 50, 100, 200 jiliin daraa iim bga ch uu ugui ch uu. hujaa manai gazar nutagt sanaarhahgui gesen batalgaa bhgui sh dee.

zjd 2015-12-17 202.179.27.234

mongol hetdee tsumiin guren boloh heregtei.

hiisen buteesen n 2015-12-17 202.179.27.234

haana bna. tiim l surhii yum bol mungu bna uran bna. tsumiin zewseg hiichheech. tegvel shutej amidarya.

зочин 2015-12-17 122.201.24.74

Энэ хэдэн цөмийн физикчид гээд өөрдийгөө хөөргөөд байгаа нөхдүүд цөөхөн хэдэн монголчууд бидэн дээрээ цөмийн туршилт судалгаа хийчихгүй шиг л байгаасай даа монголчууд ер нь хөөрүү онгироо юм үзээгүй хүмүүс шүү нэг жаахан юм хийчихвэл тэрийгээ дэлхийн хэмжээний юм хийчихлээ гэж сагсуураад л бүх л салбарт дэлхийн хэмжээний гэж ярьцгаах юм тийм л мундаг юм бол тэгээд яагаад хөгжихгүй байгаа юм гадаад дотоод явж үзээчээ тэгээд өөрсдийгөө хаана нь явж байгаагаа хараачээ даруу байл даа япончууд шиг

Зочин 2015-12-17 202.9.41.127

Цемийн энерги, цемийн физик инжернечилэл хир ирээдуйтэй вэ. Санал бодлоо илэрхийлнэ уу

Би 2015-12-17 103.229.121.167

Мэдээж ирээдүйтэй. Харин тэр салбарт ажиллах боловсон хүчнийг л асар сайн бэлдэх хэрэгтэй байна даа. Нэг ийм мэргэжилтэн бэлдэхэд дор хаяж 20-30 жил шаардана.

Зочин 2015-12-17 122.201.17.118

Хийсэн бүтээсэн юмтай эрдэмтдээ дэмжих нь зөв, сайхан мэдээ байна

Зочин 2015-12-17 202.55.191.40

ЭНЭ ОЙ МОЙ ГЭДГЭЭ БОЛИОЧ .... ХЭНД ХАМААТАЙ ЮМ...... НААГУУР НЬ ХУЛГАЙЧИД ХУДЛАА ХӨӨРӨХ ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж