Малчдын тэтгэврийн насыг 1.2 жилээр тооцно | News.MN

Малчдын тэтгэврийн насыг 1.2 жилээр тооцно

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Малчдын тэтгэврийн насыг 1.2 жилээр тооцно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэн учраас баталлаа. УИХ-аас уг хуулийг баталснаар малчдын тэтгэврийг тогтоохдоо 1.2 жилээр тооцох болж байна.

Харин Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хойшлуулж өгөх хүсэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг үдээс өмнөх хуралдаанаар хүссэн, мөн тус бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гурав хоногийн завсарлага хүссэн тул УИХ-ын дарга ёсоор болголоо. Дээрх хуулийн төсөлтэй хамт Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл хамтдаа завсарлагад хамаарч хойшиллоо.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2015-12-17 103.229.122.175

Бүх хүн тэгш эрхтэй. малчид яагаад татвар төлдөг бизнесийнхнээс илүү эрх ямба эдлэх ёстой вэ!!!!

Avatar

Жагаа 2015-12-17 202.131.226.86

Би өөрөө малчин явсан хүн. Малчины амьдралыг ямар хэцүү гэдгийг мэднээ тийм болоод дэмжээд байгаа хэхэ. Ухаантай хүн болох гэж царайлах хэрэггүй дээ.

Avatar

Хөдөөгийн хүмүүс маш бага насалж байнаа 2015-12-17 183.81.171.135

Эрчүүд 50 гараад л эмэгтэйчүүд нь 60 хүрээд л бурхан болж байна. Тэдний нийгмийн асуудал, эрүүл мэнд, соёл маш их хоцрогдож байна. Гол нь эрүүл мэндийг нь хамгаалах талаар их зүйл хиймээр байна.

Avatar

Зочин 2015-12-17 103.229.122.175

Эрүүл шударга нийдэмд бол угтаа Бизнесийнхэн л уг нь татвараа ном журмаар нь төлсөн нь эргүүлээд 1.5 жилээр бодож тэтгэвэр, тэтгэмжээ хүртэж суумаар юм. Татвар төлдөггүй малчид яахаараа халамж нь бусад татвар төлөгчдөөс илүү байх ёстой вэ!!!!! тэнэгүүдээ.

Avatar

Жагаа 2015-12-17 202.131.226.86

Нэг төрлийн үйлдвэрлэгчид бол малчид мөн мөн. Гэхдээ ажлын нөхцөл нэлээн хүнд талаа юм шүү дээ. Тийм ч учраас насжилт нь хамаагүй бага байгаад байгаан. Та нар бүгд л мэднэ дээ хөдөөний хүмүүс наснаасаа хамаагүй хөгшин харагддаг. Эцсийн үр дүнд тэр чинь МОНГОЛ улсын л өмч хөрөнгийг бий болголцож байгаа ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД шүү дээ. Нэгнийгээ битгийг ингэж хачин байдлаар хавчиж байгаа ч дээ.

Avatar

ogl 2015-12-17 150.129.140.53

disgusting

Avatar

Зочин 2015-12-17 202.9.40.247

Хэрвээ малчид тэтгэвэр авдаг болох юм бол адилхан бизнес хийж байгаа компанийн захирлуудад бас тэтгэвэр тогтоож улсаас мөнгө өгдөг болох хэрэгтэй. Тэр нь шудрага ёсонд нийцнэ.Малчид бол том бизнесменүүд мөн

Avatar

Zochin 2015-12-17 103.229.123.159

Ender unetei Mongoliin huviin emnelguud boloh Songdo, Intermed, Garandmed-d malchid hevtej emchluulj baidag yum bilee

Avatar

Zochin 2015-12-17 103.229.123.159

Malchdiig ingej erhluulj baidgaa bolivol taarna, huviinkhaa maliig esgeed olson ashgaaraa niigmiin daatgalaa teleh buren bolomjtoi shuudee, yum bolgond ingej daldganah hereg baina uu, bidnees baga daramttai amdraltai, niisleld ajillaj baigaahuviin hvshliinkhe mash baga tsalingaar iluu tsgaar ajillaj echuuhen tetgever avna, malchid gej heden huuhnuud ny l biz dee, ikhenkh erchuud ny yu ch hiidegui,avgaigaa zaraad nair heseed yavdag biz dee, tedentei hariutsla tootsdog baival taarna

Avatar

zochin 2015-12-17 103.57.94.57

Utgagvi ym Khubiinkh n l omch shvv dee

Avatar

Зочин 2015-12-17 43.242.243.204

Үндсэн хууль гэж нэг цаасан дээр хүнийг нас хүйс, шашин шүтлэг, ажил мэргэжил энэ тэрээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг шиг билээ. Болиоч та нар ингэж ПОП-дохоо

Avatar

Зочин 2015-12-17 49.0.204.15

1жил 2сар гэж ойлгох уу эсвэл 1жил 2сар 4 хоног гэж ойлгох уу

Avatar

tlll 2015-12-17 202.180.216.162

shal utgagui yum. Tatvar ch tolohgui. Maliin tuuhii edee ch husseneeree unetei, husvel china ruu gargachihdag bj ern yahaaraa dandaa hongololt, uramshuulal avah yostoi gj. Hotiin hed n l hamag yumaa shuluulsan humuus l bhiin.

Avatar

Зочин 2015-12-17 202.55.191.40

МАЛЧИДАД ТААЛАГДАХ ГЭЖ ҮХЭХ ЮМ АА…… ХЭН ХУУЛИЙГ САНААЧИЛСАН БЭ?…… МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ ХӨӨӨ

Avatar

Зочин 2015-12-17 202.9.41.63

Браво, малчид болоо ш дээ баяр хүргэе. Хүйтэнд хөрч халуунд халж явдаг малчид болоо ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж