Дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ | News.MN

Дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Нэмэлт:

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар бодит мэдээллийг хүргэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба онцлон хэлж байсан юм.

“Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн тал, Туул голын эрэгт байх усны халианд өнөөдөр өсвөр насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайн газар өмнө нь нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас удаа дараа хяналт шалгалт хийж, албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгч ажилласан. Энэ мэдэгдлүүдийн шаардлагыг төдийлөн сайн хангаагүй, барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Тухайн газарт “Хан Талст” ХХК-ийн тохижилтын ажил хийж байгаа газар. Тус компанийн үйл ажиллагаанд удаа дараа хяналт шалгалт хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Хотын дарга өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцан барилгын үйл ажиллагааг нь зогсоосон байсан” гэсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал өглөө.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.

 


Дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарав

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр (2020.05.27) 17.00 цагийн орчимд гарчээ. Ослын газарт Онцгой байдлын аврагчид ажиллаж, цогцсыг гаргасан юм байна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тавдугаар сарын 10-нд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх авто замын ажилтай танилцах үеэрээ сэндвич барих зөвшөөрөл авсан нэр бүхий компани нь барилга зөвшөөрөлгүй барьсныг зогсоох шийдвэр гаргаж, зөрчлөө арилгах даалгаврыг мөн өгөөд байсан аж. Барилгын ажил нь аюулгүй байдлыг хангахгүй байна гэдгийг ч анхааруулсан юм байна.

Амиа алдсан хүүхдүүд нь Дэнжийн мянгаас ирж, тоглож байсан хүүхдүүд байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяр 2020-05-27 103.212.117.168

Хүүхдэд ээлгүй компанийн хамгийн тод жишээ бол Жигүүр гранд групп ХХК байна. Лакшири гээд байгаа хотхонууд бүгд тоглоомын талбай байхгүй. Байраа зарлаа мөнгө оллоо тэгээд болоо. Цаашид хотын удирдлага, барилга хүлээн авах комисс хүүхдийн тоглоомын талбай, машины хөдөлгөөнийг хотхонд хорьсон зэргээр нь шалгаж, хүлээн авч баймаар байна. Бид ч гэсэн байр худалдан авахдаа хүүхдэд ээлтэй байдлыг нь анхаарч байя.

Avatar

Зочин 2020-05-27 66.181.170.2

Бат-Үүл энэ тэр гээд осол гарангуут нь боломж олдлоо гэсэн шиг улс төр хийж байх шив Амарсайхан.
Энэ мэдээн дээрх байрлалаар бол бараг энэ Амарсайханы өөрийнх нь бургас хядсан газарт эндсэн юм биш үү. Тэгээд хэрэг мандахаас сэргийлээд Хан Талст гэсэн юмруу чихээд эхэлж байгаа юм шиг л харагдаж байна даа.

Avatar

зочин 2020-05-27 202.9.46.152

Хүүхэд эндсэн нь тун харамсалтай .. Гэхдээ сэлж сурчхаад л усанд сэлэх хэрэгтэй байж… Морьноос унавал хэн буруутай вэ ? .

Avatar

Үнэн үнэн үнэн 2020-05-27 103.212.116.225

Юун яаруу мэдэгдэл хийдэг юм.өөрсдөөсөө холдуулах гээд муусайн лалрууд.хотын эрх мэдэлтнүүдэд дүн тавилаа.зөрчил илэрсэн бол дариухан арилгуулж аюулгүй бдлыг нь хангуулахгүй яасан юм.өнгөрсний дараа хуцацгааж байх юм.бүгдээс нь хариуцлага нэхэх хэрэгтэй.Тэгээд бас Амаосайхан нь УИХ-д нэр дэвшээд.иймэрхүү лалруудад бүү санал өгцгөөе!!!

Avatar

Зочин 2020-05-27 202.126.88.184

ХҮҮХДҮҮДЭД Ч ХӨГШИДӨД Ч САЛХИЛАХ ТОГЛОХ ГАЗАР ҮНЭХЭЭР ХОВОР. ОДОО БУУЛГАЖ БАЙГАА ХОТЫН ТӨВИЙН БАРИЛГЫН ОРОНД УЛАМ Л ӨНДӨР БАРИЛГА БАРИАД БХ ЮМ. ТЭР НЬ ЗОГСООЛ Ч ХИЙХ ЗАЙГҮЙ. УГ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН Л ХИЙХ ХЭРЭГТЭЙ БНА.

Avatar

Зочин 2020-05-27 203.91.119.42

Ямарч тайлбаргүй шууд МЭрГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БУРУУ

Avatar

Ум сайн амгалан болтугай. 2020-05-27 124.158.110.117

SSS

Avatar

Зочин 2020-05-27 122.201.31.205

Амарсайхан харин сайн ажиллааад байгаа шүү. Ужгарсан зөрчил дутагдлыг арилгахад цага хугацаа хэрэгтэй. Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын удирдлага хариуцлага хүлээх юм байна.

Avatar

ЗОЧИН 2020-05-27 203.91.119.42

ХӨЛ ХОРИО ГЭЭД ГЭРТЭЭ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙ, ХООЛТОЙ ХООЛГҮЙ, ХҮҮХДҮҮД ХЭЦҮҮДЭЖ БАЙНА. АЖЛЫН ЦАГИЙГ ХЯЗГААРЛАНА ГЭЭД ХЭРЭГЖЭЭГҮЙ.

Avatar

Зочин 2020-05-27 183.177.100.4

2014 онд Бат-Үүлийн олгосон газар гэж байсан, Тэр компанийх нь эзэн нь бас л нэг АН-ын эмэгтэйчүүдийн холбооны хүн гсэн. Олон жилийн турш Замбараагүй газар олгосны гайг бяцхан хүүхдүүд үүрлээ. Ум сайн амгалан болтугай.

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2020-05-27 202.126.92.18

ТЭНЭГҮҮД МИНЬ ЭНД АМАРСАЙХАН ХАРИН Ч ТЭР КОМПАНИЙН АЖЛЫГ ЗОГСОО ЗӨРЧЛӨӨ АРИЛГА ГЭСЭН БАЙНА. ДУРААРАА БАЙХ АСУУДЛЫГ ОДОО ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫНОРОЛЦООТОЙ ШУУД ХҮЧЭЭР ЗОГСООЖ СУРЬЯА ШААРДЛАГА ТАВИЛАА Л ГЭДЭГ ДАРАА НЬ ОЧИХОД ХУУЧНААРАА БАЙХ ЮМ ИЙМ Л ЮМ БОЛЖ ТЭР ХАН ТАЛСТ КОМПАНИЙН ЗАХИРАЛЫГ ХҮҮХДҮҮДИЙН ҮХЭЛД ШУУД БУРУУТАН БОЛГОХОД БОЛОХГҮЙ ЮМ АЛГА. ХИЙЖ БАЙГАА АЖЛАА АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙНА ДАА.

Avatar

уншигч 2020-05-27 103.206.195.230

малнууд хамгаалалтын бүс, хашаа барьж байгаад ажлаа явуулж болдоггүй юм уу арай ч дэээ
олон юм хуцаад өөрсдийгөө хамгаалаад б гаа новшнуудыг бүгдийн хал

Avatar

уншигч 2020-05-27 76.170.51.204

Амарсайхан хогийн хар мөртөй өөдгүй хүн бна, ийм
амьтаныг томилсон муу Хүрэлсүх буруутай

Avatar

Энн 2020-05-27 103.229.123.43

Амарсайхан сайн дураараа ажлаа өгөөч ээ.

Хүүхдүүдийг хоричихоод , ЗГ буруутай

Avatar

Энэ 2020-05-27 103.229.123.43

Амарсайхан ажлаа өг өө.

Avatar

Зочин 2020-05-27 192.82.70.153

Дарханы замд хэдэн хүн аваарь ослоор цаг бусаар хорвоогоос салав . Гэтэл одоо зарим нөхөд ардын баатар болчихсон тугаа намируулаад хийсгэж байна

Avatar

Зочин 2020-05-27 202.21.108.209

МАН ын эрх барьсан 4 жилд хичнээн хуухэд цаг бусаар хорвоог орхивоо? Утаанд угаартуулж хэдийг алав? Хурэлсух, Амарсайхан нар хичнээн айлын эцэг эх, ур хуухдуудийг салгаж хагацал зовлонгын далайд унагав? Zovlon , nulimasaar duuren 4 jil ungurluu, yaduural, dampuural, luivraar amisgalsan 4 jiliig Mongolchuud udlee. Mongoliig zovooj hanahgui baina uu ? MAN namiinhaan?

Avatar

Зочин 2020-05-27 66.181.180.167

Сэтгэгдэл яаачваа админаа

Avatar

Зочин 2020-05-27 58.229.197.98

Юу хуцаад байгаа юм бэ? Одоо хянаж шалгах цаг биш новшнууд аа, шийтгэж торгож хорих цаг!!! Хуулийн дээр суучихаад муу болгоныг өөгшүүлдэг төр бидэнд хэрэггүй. Хариуцлагаа тооцооч. 4 хүүхдийн амь ямар үнэтэйг харъя.

Avatar

зочин 2020-05-27 66.181.180.167

Хууль бус газар олголт, цаашилбал хууль бус юү ч хийсэн ямар шийтгэл цээрлэлгүй
их олон жил явж ирсний гор хайран олон хүүхдийн халуун амиар төлөгдөж байгаа нь энэ.

Avatar

Irgen 2020-05-27 70.181.127.87

Ard olnooroo manang byrmusun zailuulj luivarchdiig shiitgeh heregtei.huuliin baiguullagiig onc baidal togtooj manangiin tuluululyydiig nen yaraltai ceverlehgyi bol luivarchid baisaar l baina.shyyhed shalgagdaj baigaa luivarchdiig songuulid orohiig horigloochee.

Avatar

Тэнгэрийн дохио!!! 2020-05-27 212.8.249.52

Ард түмнийг зовоосон Ардчилсан тогтолцоо Тэнгэр бурхныг хилэгнүүлсэн учраас маш олон бөө нар төрж ураг удамдаа сэрэмжлүүлэг өгөөд бна. Тэнгэрийн дуудлагаар Ардчилсан тогтолцоог нутагшуулсан ёдруудыг монголчуудад аюултайг анхааруулсан дохио байж мэдэх юм. Хайран хүүхдүүд цаг бусаар эндсэнд дэндүү харамсалтай! Зөвшөөрөл өгсөн Бат-Үүл одоо хариуцлага хүлээх ёстой! Тэр цагт хүүхдүүд эх дэлхийдээ эргэн төрөх болно! Энэ бол тэнгэрийнхууль!

Avatar

Reader 2020-05-27 89.132.183.198

Ta nar ochij shalgaad zurchil ilrenguut ugsun mungiig ni awch harmaalchaad alban bichig ugsun gej ajil hiisen ner zuuged l yvj bsan bnashd

Avatar

Зочин 2020-05-27 182.160.33.241

Elbegdorj buruutai

Avatar

evroopoos 2020-05-27 193.91.98.156

Hunii huuhdiin ami nas suidej baihad l NAM ene ter geed soliorood yavchih yum Gazar olgoson ter gazriig ashiglah gej baisan kompani humuus hariutslaga huleeh estoi

Avatar

Зочин 2020-05-27 202.126.89.234

ХанТалст ХХК нь Шагдарсүрэнгийн Бат-Энх гэж хүнийх. Бат-Энх нь Хүүхдийн эрхийн байгууллагын дарга байсан, АН-н идэвхтэй гишүүн Нарантуяагийн нөхөр ажээ.

Avatar

Зочин 2020-05-27 103.229.121.142

…yu bolj b.aa ymar harsalrai ve

Avatar

МАН муу ёр шүгэлсэн 2020-05-27 103.212.118.234

МАН үнэхээр муу ёрын. ТТ, Оюу толгой, Эрдэнэтэд шахаагаа хийхийн төлөө улайрч байна…

Avatar

Иргэн 2020-05-27 66.181.182.243

Самарсайхан самарч байна даа. Сайхан 4 хүүхдийн амиар тоглолоо. Анхааруулсан ч гэх шиг. н**ш юмаа

Avatar

Зочин 2020-05-27 202.55.188.44

с** нар арьсаа хамгаалж байнуу тээд шууд зогсоох нь яасын

Avatar

Зочин 2020-05-27 64.119.24.15

Тоглох газар хүүхдүүдэд байхгүй гэдэг үнэн шүү дээ.Энэ олон баар цэнгээний газрууд. зочид буудлууд.Бүгдийг нь нураа.Одоо зөвхөн тэр компанид нь бурууг чихээд өөрсдөө цэвэр үлдэнэ.Болдог бол буудаад алчихмаар хүмүүс л төрд дүүрэн бна

Avatar

Батаа 2020-05-27 202.126.89.178

За одоо арьсаа хамгаалах аянд мордоцгоолоо доо. Дампуурсан төрийн шинж гэж энэ дээ.

Avatar

Зочин 2020-05-27 66.181.190.85

Нийслэлийн мэргэжлийн хяналтын новшнууд худлаа албан бичиг шидсэн болчоод арьсаа хамгаалаад сууж байхаар шууд хаах нь яасан ла.ларууд вэ. нөгөө пүлтүүшийг дуурайгаад тв гээр хүн загниад томроод байдаг дүр эсгэсэн заваан бүдүүн авгай ажлаа хийж чадсангүй. нийслэлийн мэргэжлийн хяналтын заваан пүлтүүш авгайг зайлуул.

Avatar

Soyoloo 2020-05-27 202.126.89.218

kompanii ezniig ni shorond hataa.

Avatar

Зочин 2020-05-27 185.124.30.142

Тоглох газар хүүхдүүдэд байхгүй бүгдийн нь хулгайчид авчихсан

Avatar

Зочин 2020-05-27 202.126.89.133

amarsaihan buruutai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж