Улс төрийн намын тухай хуулийн төслөөр ярилцлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улс төрийн намын тухай хуулийн төслөөр ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын тухай хуулийн төслөөр ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн төслөөр намуудын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, А.Ганбаатар, О.Чулуунбилэг, Ардчилсан нам, МАХН, МҮАН, Эх орон, БНН, МНН, ИЗНН, Монголын либерал нам, Монголын Хөдөлмөрийн үндэсний нам, Консерватив нам, Хөдөлмөрийн нам, МСДН зэрэг намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. Уг уулзалтад МАН-ын төлөөлөл оролцсонгүй.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн улс төрийн намудын удирдлага, төлөөлөлд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдрийн байгаа байдлын талаар хоёр зүйлээр санал солилцъё гэж бодсон юм. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийн төслийг удахгүй өргөн барихаар бэлтгэж байна. Урт удаан хугацаанд хэлэлцүүлэг явуулсан. Хамгийн сүүлд намын удирдлагуудтай уулзаж хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр намуудын зүгээс төсөлтэй холбоотойгоор санал гаргаж ярилцсан байна лээ. Энэ саналд хүндэтгэлтэй хандаж байгаа.

Улс төрийн намын тухай хуулийг боловсруулахдаа баримталсан зарчим ойлгомжтой. Улс төрийн нам бол Монгол Улсын иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд туслах гэж л байгуулагддаг байгууллага. Энэ улс төрийн хүнд хүчир ажлыг таны өмнөөс би хийх гэж гүйе гэж ингэж л гарч ирж байгаа ийм л байгууллага. Өнгөрсөн 25 жил гаруй хугацаанд бидний авсан сургамж юу байна. Хамгийн гол нь амжилт гэхээсээ илүү алдаа оноо юу байна. Эдгээр дээр тулгуурлаж энэ хуулийг боловсруулсан. Намууд тохиролцохгүй болохоор Ерөнхийлөгч санаачилж энэ хуулийн төсөл дээр суусан. Ингэхдээ иргэдийн нийтлэг эрх ашгийг л баримталсан.

Хамгийн сүүлд гарсан, зарим намын төлөөлөл гарын үсгээ  зурж өгсөн саналуудыг би маш их анхаарч харсан. Нэгдүгээрт, улс төрийн намыг байгуулахад илүү чөлөөтэй болгоё гэж уг нь бодсон. Нам байгуулна гэдэг бол нам байгуулаад явж байгаа хэдэн хүний асуудал биш. Нам байгуулах боломжийг илүү чөлөөтэй болгоё. Харин нам хариуцлага хүлээгээд улс төрийн сонгуульд оролцох гэж байгаа бол 3001 хүртэл гишүүнтэй, гишүүд нь бүртгэлтэй, татвараа төлдөг байх хариуцлагыг шаардая гэсэн. Нөгөө талд нь илүү чөлөөтэй болгож 31 хүнээр нам байгуулъя гэсэн. Гэтэл энэ 31 хүн цөөн байна. Ингэж болохгүй гэсэн асуудлыг намуудын удирдлага гаргасан байна лээ. Энэ саналыг хүлэж авъя гэж байгаа.

Одоо тогтсон явж байгаа 801 хүнээр намаа байгуулдаг зарчмыг хүлээж авъя гэсэн санал дээр хүрч байгаа.

Хоёрдугаарт, намын удирдлага та бүхэн цуглараад ярилцсан нэг зүйл бол улс төрийн намыг бүртгэдэг, татан буулгадаг, үйл ажиллагааг нь хянадаг ажлыг СЕХ-нд хариуцуулах гэж байгаа юм байна. Энэ асуудлыг шийддэг шийдэл нь шүүхдээ байх хэрэгтэй гэсэн саналыг та бүхэн ярьсан байна лээ. Энэ саналыг бас хүлээж авъя гэж байгаа. Улс төрийн намыг бүртгэдэг, татан буулгахтай холбоотой эцсийн шийдвэрийг гаргадаг тэр эрх шүүх эрх мэдэлдээ байдаг тэр боломжийг хадгалж үлдэж болно.

Олон намын тогтолцоотой улс орнуудыг судлахад шүүхдээ намаа бүртгэдэг, татан буулгадаг эрх мэдэл нь байдаг улс орныг хувилаад үзэхэд 7 хувь л байна. Бусад байгууллагадаа энэ эрх нь байдаг улс 90 гаруй хувь нь байна. Тэр 90 гаруй хувь дотроос 50-иас илүү хувьд нь сонгуулийн байгууллагадаа эн эрх нь байпаг юм байна. Монголын нөхцөлд хяналттай талаасаа та бүхний гаргасан санал зөв байх. СЕХ дээр нам байгуулах бүх бчичг баримт нь бүрдэхээр “Энэ намыг одоо бүртгэж авахад болох юм байна” гэж шүүхэд ханддаг, шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг. Хариуцлага тооцох бол мөн СЕХ хяналтаа тавьж байгаад шүүх рүү асуудлаа тавьж, шүүх  шүүх эцсийн шийдвэрээ гаргадаг. Ийм байдлаар зохицуулж өгье гэж байгаа. Энэ бол аль аль талын эрх ашгийг авч үзсэн, хяналтай байх талаасаа ч зөв юм байна гэж үзсэн.

Гурав дахь асуудал бол хариуцлага. Нэг зовлон бол хүмүүс хуулиа бүрэн уншаагүй байдаг. Хуульд заасан зарим зүйлийг сургаар сонсож, асуудал хөндөж тавих хандлага байгаа. Зарим нь ч бүрэн уншсан л байдаг байх. Бид явж ирсэн зарчмаа хатуу барья. Нам дотроо байгаа маргаантай асуудлыг нам нь эхлээд шийддэг, гишүүнийхээ маргаантай асуудлыг нам нь шийддэг байя гэж байгаа. Улс төрийн намд тавьж байгаа хамгийн том хариуцлага бол Үндсэн хуультай л холбож тавьж байгаа. Намын үйл ажиллагаа Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцсэн л байх ёстой. Нийцээгүй мэдэгдэл хийсэн зэрэг тохиолдолд шууд татан буулгах тухай ярихгүй. Сануулга өгнө. Маш олон төрлийн хариуцлагын зарчим байгаа. Улс төрийн нам нь бүхэлдээ Үндсэн хуулийн эсрэг байх юм бол асуудлыг сануулна. Төрөөс өгдөг дэмжлэг, хамтарч ажилладаг зүйлүүдийг багасгана, сануулна гэсэн энэ бүх зүйл явсаар байгаад татан буулгах тал руугаа хүрнэ. Нам байгуулаад 6 жилийн дотор нэг ч удаа, аль нэг шатны сонгуульд оролцоогүй бол энэ асуудлыг авч үзье ч гэдэг юм уу. 25 жилийн туршлагаасаа харж хариуцлагатай байх гэдэг талаас нь үүнийг оруулсан юм.

Ингээд хамтарч ажиллаад, ойлголцоод явахад болохгүй юм гарахгүй байх гэж би бодож байна. Хуульд фракц, бүлэгтэй холбоотой тусгаад байгаа зүйл байхгүй. Улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байгаа бол тодорхой асуудлаар нөлөөллийн бүлэг юм уу, ойлголцох зүйл байж болно гэсэн асуудлаар шийдэж болно. 

“Монгол Улсын иргэн улс төрийн намын гишүүн байна” гээд оруулсан чинь та бүхэн “16 наснаас иргэний үнэмлэх авдаг. 16 наснаас намд элсэж болохгүй” гэсэн. Ингээд 18 наснаас дээш гэж хуульд тодруулж оруулж өгсөн.

Намын хөрөнгөтэй холбоотой асуудал байна. Улс төрийн нам хөрөнгөтэй байхыг энэ хуулиар хориглоогүй. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгөтэй байж болно. Хамгийн гол оруулж өгсөн хариуцлагын заалт бол тэр хөрөнгөөрөө 100 хувь санхүүжээд явдаг аж ахуйн нэгж шиг байж болохгүй л гэж байгаа юм. Тэр хөрөнгөнөөс олдог орлого нь гишүүдийн татвар, хандиваас орж ирж байгаа мөнгөний 10 хувиас битгий хэтэр гэж байгаа. Бүтэн байраа түрээслээд, хэдэн аж ахуйн нэгж ажиллуулаад, тэндээсээ авч гишүүддээ үйлчилдэг биш. Гишүүдийнхээ дэмжлэгийг аваач, гишүүдээсээ татвар ав гэж байгаа юм. Нийт хөрөнгөөсөө олж байгаа орлого татвар, хандиваас орж ирж байгаа мөнгөний 10 хувиас битгий хэтэр л гэж байгаа. Ийм л зааг ялгааг тавьж өгч байгаа. Хариуцлага гэдэг бол энэ зааг ялгаандаа л байгаа шүү дээ. Ийм асуудлуудыг оруулж өгсөн юм.

Намуудыг хариуцлагатай, хяналттай болгоё. Бид иргэдийн өмнөөс л ажил явуулах гэж байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс энэ чиглэлээр Улс төрийн намын хуулийг боловсруулсан. Та бүхний тавьсан саналд маш их хүндэтгэлтэй хандсан. Ингээд хуулиа өргөн барихад бэлэн болоод байна.

Мөн иргэдийн зүгээс сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой санаа зовж хандаж байгаа нэг асуудал байгаа. Энэ дээр намын дарга нар, та бүхэн суугаад мэдэгдэл хийгээд, яриад явж байгаа. Сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой гол асуудал бол сонгогчдын эрх ашгийг хамгаалах асуудал юм. Аль нам, хэн гэдэг хүн хэдэн хувийн санал авах нь хамаагүй. Сонгогчийн санал үнэн зөв тоологддог л байх ёстой. Би ч өөрөө улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсан. Бидэнд ч хүнд гашуун туршлагууд байсан. Түүнээс бүгдээрээ сургамж авсан. 2008 оны сонгуулийн дараа ярьсаар байгаад, тэр үед 45 гишүүнтэй олонхи  байсан МАН, бас АН, бусад нам нийлээд 3 жил зөвшилцөж байж Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг оруулж батлуулсан шүү дээ. Тэр үед өнөөдөр та бүхний ярьж байгаа бүх хардлага, сэрдлэг бүгд байсан. “Программыг нь цаанаас нь суулгачихдаг юм биш биз дээ. Дүн буруу гардаг юм биш биз дээ. Гаднын гар хөл орж ирж юм биш биз дээ” гээд маш олон тест хийсэн шүү дээ. Бүр хэвлэл, мэдээллийнхнийг байлгаж, оролцуулж байгаад, намын төлөөлөл байж байгаад туршилт явуулж байсан. Байж болох бүх хардлага, сэрдлэгийг арилгахын төлөө ажиллаж байсан. Одоо үүнийг эргэж харах хэрэгтэй. Намуудын төлөөлийн сонин хэвлэлд өгч байсан бүх ярилцлага байна. Сая миний хэлснээс илүү үндэслэл хэлж энэ автоматжуулсан системийг оруулж ирсэн байгаа юм.

Эрх барьж байгаа нам, хүчин сонгогчид яаж санал өгснөөр биш, өөрсдийн бодож байгаагаар сонгуулийн дүнг гаргах гэж оролддог. Энэ нь эргээд улс орон даяар маргаан дагуулдаг. Үүнийг больё гэсэн. Үүнийг дүгнээд Олон улсын сонгуулийн байгууллага Монголд ажилласан. 2013 оны сонгууль хийсний дараа өгсөн албан ёсны илтгэл нь байна. “Монголын сонгуулийг ажиглалаа. 99 хувийн эерэг дүн тавьж байна” гэж гаргасан. 60-70 хувийн эерэг дүн тавьдаг. Тэгвэл Монголын сонгууль 99 хувийн эерэг үзүүлэлттэй гарлаа гэсэн. Үнэхээр сонгогчдын саналыг зөв зүйтэй тусгаж чадаж байгаа юм байна. Үнэхээр маргаангүй, ардчилсан, шударга сонгууль явуулах бүрэн боломжийг хангасан байна гэсэн ийм дүгнэлт гаргасан байдаг юм. ЕАБХАБ-ын илтгэл дотор энэ байгаа. Олон улсын Парламент судлалын төвөөс 2013 оныхоо шагналыг Монголд олгосон.

Саяхан Монголын  туршлагыг ашиглаад Киргизэд сонгууль болсон. Киргизийн Ерөнхийлөгч надтай уулзаад хэлж байсан. “Бидний сонгуулийн дүн ойрхон гарлаа. Дахиад иргэний дайн гарсангүй. Өмнө нь 2-3 удаа бид иргэний дайнтай тулсан.  Монголын сонгуулийн системийг бид авч хэрэгжүүллээ. Сонгогчдын зүгээс ямар ч асуудал гарсангүй. Мэдээж өрсөлдсөн нам, хүмүүсээс ганц нэг асуудал гарч, хэвлэлийн бага хурал хийсэн тохиолдол гарсан. Харин сонгогчдын зүгээс асуудал гарсангүй. Үнэхээр энэ бол бүс нутагтаа туршлага болж чадлаа” гэсэн. Энэ бол Монголын ололт шүү. Та бидний бүгдийнх нь ололт шүү. Энэ бол хэн нэгний ололт биш. Тэр үед олонхи байж, хамтарч хэлэлцэж энэ систем рүү орсон бүгдийн ололт.

Гараар санал тоолъё гээд байгаа. Энд та бүхэнд нэг зүйл харуулъя. Монголын хэрэглэж байгаа сонгуулийн систем бол 100 хувь гараар тоолох боломжтой. Би 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн 3 хүний саналын хувийг сонгуулийн машинаас CD дээр хувилж авсан. Хэн ч, аль ч сонгуулийн дүнг ингэх боломжтой. Бүх саналын хуудас гарч ирдэг. Үүнийг гараар хэдэн мянга дахин тоолох боломжтой.  Үүнийг дурсамжиндаа хадгалж үлд л дээ. Энд ганцхан юм нууц байгаа. Хэн гэдэг хүн хэний төлөө санал өгсөн нь л нууц. Бараа худалдаж аваад гарахад нь хүнд кассын машинаас талон өгөөд, цаана нь бичигдэж үлддэг шүү дээ. Түүн шиг юм.

Олон улсын сонгуулийн байгууллагаас автомат системээр сонгууль явуулсан орнуудын талаар 2015 онд гаргасан судалгаа байна. Монгол оролцоод явж байгаа гүн ногоон хэсэг байна. Энэ бол автоматжуулсан системийг хэрэглэдэг, хуульчилсан орнууд. Цайвар ногоон өнгөтэй нь интернэтээр санал өгөхийг зөвшөөрсөн газрууд. Африкийн орнууд орсон шар өнгөтэй нь автоматжуулсан системийг нэвтрүүлэхээр ярьж байгаа, нэвтрүүлэх оролдлого хийж байгаа орнууд. Улаанаар тэмдэглэсэн Казахстан зэрэг 2-3 орон байна. Энэ орнууд автоматжуулсан системийг хэрэглэхдээ дэлгэц дээр хуруугаараа дарж санал өгдөг. Манайд бол автоматжуулсан системээр санал өгөөд гараар тоолох боломжтой. Энэ бол та бидний ололт. Үүнээс татгалзаж болохгүй. Сайжруулах юм бол бий байх.

Сонгуулийн дүнг гараар тоолъё гэдэг нь машинаар тоо бодчихоод, дараа нь гараараа бодоод, гараар гаргасан хариугаа л үнэмшие гэсэнтэй л адилхан болох гээд байна. Хуудас хуудсаар саналын дүнг гаргаж өгөөл, эргэлзээ гарвал СЕХ-нд ханд гэж байгаа шүү дээ. 2012 оны Сонгуулийн хуульд үүнийг хийж өгсөн, нэг ч асуудал СЕХ-нд ирээгүй. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль дээр зөрсөн дүн гараагүй” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-17 202.9.40.221

Uyrtsgaajdee namuud,tuilbargui garuud

ghghghg 2015-12-17 202.179.10.150

МАНэнэ уулзалтанд оролцсонгүй гэнээ,ийм л бүдүүлэг,ийм л дээрэнгүй нам шүүдээ,Ц.Элбэгдорж гэдэг хувь хүний хувьд биш,монгол улсын төрийн тэргүүн гэдэг албан тушаалыг хүндлэх учиртай,энэ намтөр засгийг түмэн олныг яаж басамжилдаг нь ийнхүү ил харагддаг,эх орон ард түмэн энээ тэрээ тэр үг чинь шал худлаа зөвхөн санал авах жүжиг л байналдаа,олон мянган иргэдийнхээ цус нулимсанд гараа бузарласан бузар нам,энэ их нүгэлээ коминтеринд чихчихээд одоо болтол ард түмнээсээ уучлалт гуйхгүй байгаа нь ард иргэдээ басамжилсан хэрэг,тэхэд намын дор байсан төр ард түмнээсээ уучлалт гуйсаншүүдээ,эндээс нэг дүгнэлт хийж болно биз.эрх барьж байгаа намд алдаа дутагдал байгаа,түүнийг засаад хамтраад ажиллахын оронд байнга ажилд садаа болж,сонгуулийн өмнө өөрсдөөсөө илүү гарах ажил хийлгэхгүйн тулд янз бүрийн аргаар ажил гацааж одоо байтлаа ажил хаяж,чуулган чуулуулахгүй байна,ийм ***** намын үлдэгдэлийг татан буулгаж тараах нь зүйтэй,манай ирээдүйтэй сайхан залуучууд орон суурин дээр нь улс орноо гэсэн сэтгэлтэй нам байгуулаад явахад болохгүй юм алга.

Зочин 2015-12-17 150.129.142.252

Ардчилсан нийгэм гэж ийм юм байгуулна чинээ тэртээ 1989 онд даанч бодож төсөөлөлгүй, далдганаж явж дээ. Болдогсон бол буцаамаар байна. Яг л ширэнгэний амьдралыг бий болгочихлоо. Ширэнгэнд хүчтэй нь хүчгүйгээ барьдаг, энэ капитализмд хэн заль мэхтэй нь хожоод мөрөөрөө амьдрагсад гуйлгачин болдог юм шив. Жирийн ажилчин анги оргүй устаж, ард түмний хөрөнгөөр байгуулагдсан үйлдвэр комбинатууд хоёр өнгийн цаас болон хэдхэн луйварчны гарт оров. 1990 оноос хойш төлөвлөлтгүй баахан барилгууд шамбааралдсанаас өөр бүтээн байгуулалт гэх юм явагдсангүй. Алт эрдэнэсээ ухуулж, гадагшаа зөөлгөсөөр атал ард түмэн нь улам ядуурч гуйлгачин шахуу болов. Одоо өлөн зэлмүүхэн хүмүүс хүн амын 70% байна. Бүтэн талхыг гурван айл хувааж авч идэж, төмсөө ширхэгээр, ургамлын тосоо граммаар авдаг болжээ. Шударга явсан нь хохироод, шударга бус нь хождог нийгэм юм байна гэж Монгол даяараа хэлцэж байна. Шууд эфирээр санал асуулга явуулбал энэ бүгд илт нотлогдоно. Ингээд сөрөг талаас нь тоочоод байвал барагдахгүй нь, түр завсарлахгүй бол бухимдлын хар үүл нөмрөх нь

ИРГЭНИЙ БОДОЛ 2015-12-17 122.201.22.87

Аль нэг намын гишүүн бус, аль нэг намыг дэмждэггүй, бас аль нэг намыг илэрхий эсэргүүцээд байдаггүй, улс төрийн хувьд төвийг сахидаг иргэн зөвхөн хар машинаар санал өгөх тохиолдолд сонгуульд санал өгөхгүй байх магадлал их. Бас үүн дээр альч намыг сонгосон адилдаа адил, годилдоо годил гэж үздэг иргэд сонгуульд санал өгдөггүй явдал бий. Бас миний саналаар л дутна гэж үү гээд сонгуулийн өдөр санал өгдөггүй, амраад, эсхүл өөрийн хувийн ажлаа амжуулаад явдаг иргэд бий.Энэ бүгд шалтгаанаар санал өгөхгүй иргэд олон болвол сонгууль хүчингүй болох эрсдэл бий гэдгийг бодолцоосой. Ийм учраас намууд тохиролцоод дундаж хувилбар дээр тогтох хэрэгтэй. Намын гишүүн иргэд бол өөрийн намдаа саналаа өгч таарна.Гэтэл төвийг сахидаг иргэд сонгуулийн хувь заяаг шийднэ шүү. Одоо хүмүүсийн яриаг сонсоод байхад сонгууль хуучин хуулиараа явах нь байна. Нөгөө олигархиуд нь гарна биз гэсэн гутрангуй үзэл давамгайлах хандлага ажиглагдаж эхлээд байна.Энэ нь бас нэг сонгуульд санал өгөхгүй иргэдийн тоог нэмэх шалтгаан.Одоо төр засгийн нэр хүнд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр унаад байна шүү дээ. Бас орлого багатай айл өрхийн амьдрал доройтоод ирэхлээр төр засгаа эсэргүүцэх нэг хэлбэр нь сонгуульд санал өгөхгүй байх явдал гэж үзэх нь бий.Энэ бүгдийг бодоод байхад ирэх оны сонгуулийн ирц хүрэхгүй байх магадал өндөр байна шүү гэдгийг урьдчилан сануулж байна.Иймээс "МИНИЙ ӨГСӨН САНАЛЫН ҮР ДҮН ЗӨВ ТООЦОГДОНО" ГЭСЭН ИТГЭЛ НАДАД ХАМГИЙН ЧУХАЛ. ХУД-ийн сонгогч Ш.Раднаа

777 2015-12-17 150.129.142.252

Манайд харамсалтай нь ардчилсан шударга сонгууль явагдах үндэс байхгүй л дээ, учир нь сонгуулийн систем, сонгуулийн хууль нь өөрөө шударга бус, сонгогч олонд тулган хүлээлгэсэн шинжтэй, тэр нь цаанаа улстөрийн ашиг хонжоог илт агуулсан зүйл заалтуудтай байдаг юм. Жи: 1. сонгогчид одоо намын жагсаалт гэдэг зүйлийг огт зөвшөөрөхгүй нь нийгэм даяар батлагдаад байна. Гэтэл тэр зүйл заалт хэвээрээ сонгууль болох нь. 2. Намын санхуужилтийн асуудал далд хэвээрээ байна. Хандив нэрээр хахууль авч хөрөнгөлөг этгээдүүдийг төрд олноор нь хөтөлж оруулж ирж байна. Үүнээс үүдэн намуудыг тойрсон далд ЭЗ буюу олон арван их наяд төгрөг нууцаар эргэлдэж байна. 3. Жирийн гишүүд дэмжигчидийнхээ санал дүгнэлтийг эс ойшоон толгой хэдэн нөхдийн үзэмж, бизнес сэтэхүйгээр нэр дэвшигч тодорч байна. 4. Намууд суудал авахын тулд шударга бусаар өрсөлдөж байна. Саналыг хуурч, хулгайлж, худалдаж авч байна. Ингэж санал, суудал авах нь хэрхэн шударга ардчилсан сонгууль болж, Шударга Ардчилсан Төр бүрэлдэн тогтнох билээ. Харин ч Төрөөс олон олноороо тэрбумтнууд төрж, төсвийн цалинтай ч хэрхэн хага баяжих эрдэм ухааныг гаргуун эзэмшицгээх болсон. Эцэст нь хэлэхэд Монголын улстөр өөрөө нийтийн эрх ашгийн төлөө нэртэй ч нэжгээдхэн этгээдүүдийн баяжих, эрх мэдэлд хүрэх хэрэгсэл болж байна. Төрийн эрх мэдэл гэдэг хамгийн ашиг орлоготой бизнес л болж хувирсан. Монгол түмний БН Төр маань өөрөө эрх мэдэл хөрөнгө мөнгөний өмнө мөхөстөн бөхийх болсон юм. Намууд хуульчлагдан шинэчлэгдэхгүйгээр сонгууль түүний хууль, систем өөрчлөгдөн, жинхэнэ шударга ардчилсан сонголт явагдаж, Шударга ардчилсан Төр бүрэлдэн тогтноно гэж байхгүй. Шударга ардчилсан Төртэй байхын тулд асар том өөрчлөлт шинэчлэлтийг эрс хийх шаардлага агаар мэт дутагдаж байна

СОНГОГЧ 2015-12-17 202.9.40.41

ХАР МАШИН + ГАР ТООЛЛОГО = ШУДАРГА СОНГУУЛЬ Та нарын ямар нам хамаагүй сонгууль шударга болох ёстой.

Teneg 2015-12-17 49.0.161.29

Ene heden namiin garuud odoo yu be! Buh namuud garaar toolii geed jagsaal hiilee gesen odoo bolson ugui geed Zurgaa avahuulaad zogsoj bhiin... Balai um

Бичээч 2015-12-17 43.242.243.123

МАН-ыхан Хар хайрцаг шатааж булшлах гээд завгүй байгаа. Хаянхярваа бурхан хойтохыг нь уншуулж, М.Энхболд тахил өргөж,Мөнхбат балин гаргаж байгаа гэнэ. Чуулган дээрээс хар хайцгийн талаар юу ч яриагүй гэж М.Энхболд хэлчихээд гэнэт хар хайрцгаа оршуулах зан үйлээ мартсанаа санаад сандран гараад явсан нь ийм учиртай гэнэ. Мөнхбат ч унзад хоолойтой уранзохиолыг шашны байдлаар уншдаг гэнэ шүү

Дандар 2015-12-17 27.123.214.108

Ерөнхийлөгч бол аль ч уос төрийн хүчинд адилхан ханддаг байх ёстойч манай хүн бол AH яах бодлого барьж байна, түүнийг дэмжиж ажллаад байгаа нь таалагдадгүй. Улс төрийн хүчин нэртэй хэдэн мангарууыг мунхруулаад гаргаждээ. Хууль бол хэцүү л юм билээ. Тэр 10% гэдэг чинь дэндүү бага тоо байнаа.

Зочин 2015-12-17 202.55.191.40

МАН ГЭЖ НЭГ АЙЛЫН ЭРХ ХҮҮХЭД ШИГ БАЙХ ЮМ...... ЭНЭ МОДОН ТОЛГОЙТНУУДЫГ БҮҮ СОНГО........УИХ ГИШҮҮН . Улсын Их Хурлын гишүүн гэхээр таньд ямар төсөөлөл бууж байна. Сонгуулийн өмнөхөн таны байранд хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгөхийг амласан тун дуулгавартай хүний төрх бууж байна уу? Эсвэл өөрийн нялуун үгээрээ таны хүссэн болгоныг биелүүлж өгөхөөр амлаж буй ид шидтэн харагдаж байна уу? Ард түмэн, Монгол улсын эрх ашиг, газар шороо, гол усаа хамгаалах, Оюу толгой, Таван толгой, Гацууртыг ашиглахад хориг тавих, ялтанд өршөөл үзүүлнэ, сургууль, цэцэрлэг барьж өгнө, ажил хийх хэрэггүй би бэлэн мөнгө өгнө гээд олон нийтэд таалагдах магадлалтай бүхнийг амлана. Тийм ээ, тэд НЭГ зүйлээс бусад бүхнийг амладаг. Хэрвээ тэр амлалтыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулбал ард олон түүнийг сонгох магадлал бага болно. Тэгээд тэр амлаж чадахгүй байгаа зүйл нь юу юм бэ? Энэ бол төгс төгөлдөр ХУУЛЬ. Тэдний үндсэн үүрэг нь оновчтой хуулийг мэрэгжлийн түвшинд олон талаас нь харилцан ярилцаж, ухаанаа уралдуулан боловсруулж гаргах ёстой. Харамсалтай нь зарим гишүүдийн мэдлэг чадвар энэ тал дээр дутмаг. Тиймээс ч тэд ур чадвар, мэдлэгийн хүрээндээ хэлцэхээс илүүтэйгээр амандаа орсон үгээрээ тайлбарлан, гүрийх нь илбэг. Тэгээд ч ар талд нь тэдний том ашиг сонирхол нуугдаж байдаг. Цагаан махаа гартал өдөржин сууж хууль батлах амар ажил уу? Үүнийг мэдэхгүй тэд УИХ гишүүн болдог гэж үү? Үгүй дээ... тэд мэдэхийн дээдээр мэднэ. Тэгээд яагаад УИХ гишүүн болохын төлөө төрсөн эцэг эхээ ч алахаас буцахгүй улааран зүтгэнэ вэ? Энэ бол маш энгийн...МӨНГӨ. Тэдний асар их мөнгө цацан байж авсан УИХ суудал АЛТАН СУУДАЛ байдаг юм. Тэрний зарцуулсан нөгөө мөнгө хэд дахин нугарч буцаад ирнэ. Харин тэдний зорилго нь яаж мөнгөө өсгөх вэ, яаж төрөөс мөнгө саах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах явдал байдаг. Нөгөө та бидэнд өгөөд байсан амлалтаа хаяа нэг ярьж биднийгээ мартаагүй гэдгээ сануулс хийнэ. Тэгэхгүй бол дараагийн сонгууль худлаа болно шүү дээ. Сонгуульд ялахгүй бол нөгөө их мөнгө алга болно. Хуралдаа хаяа нэг суусан болж харагдана. Гэв гэнэт томхон шоун дээр гарч ирээд өөрийнхөө амны уншлага болсон бидэнд таалагддаг хэдэн үгээ чулуудна. Хэрвээ болохгүй бол эх орон, ард түмний нэрийн өмнөөс ярьж эхлэнэ. Гишүүн болсны дараагийн хэдэн хоног УИХ танхим пиг дүүрнэ. Харин хоёр долоо хоногийн дараа ихэнхи гишүүд газрын гаваар орсон мэт алга болно. Нөгөө үндсэн үүргээ таг умартана. Харин сонгууль эхлэхийн өмнөх жил тэд дахин гарч ирээд нөгөө сонгуулийн өмнөх шоугаа дахин улааран эхлүүлнэ. Бид ч итгэж түүнийг дахин сонгоно. Тэдний тулгаад байгаа энэхүү чөтгөрийн тойргоос бид яаж гарах ёстой юм бэ? ХЭН, ХЭЗЭЭ, ХЭРХЭН эдгээр гишүүдтэй хариуцлага тооцох юм бэ? Бид УИХ бохир, хулгайч, дархан гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүй бол Монгол улсын цаашдын хөгжил цэцэглэлтийн талаар юу ч яриад хэрэггүй. Тэд дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлж улсаас хулгай хийхээр нөгөө нялуун үг, худал амлалтаа өгөөд эхэлсэн шүү. АНХААРАЛТАЙ БАЙ АРД ОЛОН МИНЬ..

Зочин 2015-12-17 49.0.204.15

Өө за хошин шогоор орчихсон байнаа. БГД дээр нэг намын дарга нэг ч санал аваагүй гээд уг нь өөртөө санал өгсөн гээд бөөн яриа болоод байсан санагдах юм. Нэрийг нь мартчихаж зурагтаар их гарах дуртай нөхөр бий

Зочин 2015-12-17 202.72.246.142

Газрын наймаачин М.Энхболд алга шүү. Хаан зарчихаар ямар гаар байна гээд явж байгаа даа.

Зочин 2015-12-17 150.129.143.120

МАНгарууд алга бна

АХАХАХА 2015-12-17 202.179.10.150

Их хэлмэгдүүлэлтйн үе,сэхээтний төөрөгдөл зэрэг олон мянган хүний амь нас эрүүл мэнд,сэтгэл санааг хохироосон онц ноцтой хэргийн учир,одоо болтол ард түмнээсээ уучлалт гуйгаагүйн төлөө МАХН-МАН-ыг хариуцлаганд татах болжээ,одоо бүр төрийн ажлыг санаатай гацааж,улс иргэдэд хохирол учруулаж байна.