Цар тахлаас болсон үл ойлголцол хурцдахын хэрээр БНХАУ цэргийн хүчээ чангатгаж байна | News.MN

Цар тахлаас болсон үл ойлголцол хурцдахын хэрээр БНХАУ цэргийн хүчээ чангатгаж байна

Цар тахлаас болсон үл ойлголцол хурцдахын хэрээр БНХАУ цэргийн хүчээ чангатгаж байна

Цар тахлаас болсон үл ойлголцол хурцдахын хэрээр БНХАУ цэргийн хүчээ чангатгаж байна

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин цар тахлаас болж Вашингтон, Бээжингийн хооронд үүссэн үл ойлголцол хурцдаж байгаа болон Хонгконгийн байдлаас шалтгаалан улсынхаа цэргийн хүчийг чангатгаж, тулааны бэлэн байдлыг сайжруулна хэмээн өчигдөр/2020.05.26/ мэдэгджээ.

Ши энэхүү мэдэгдлээ БНХАУ-ын эрх баригч намаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүх Хятадын ардын их хуралд оролцож байхдаа хэлжээ. БНХАУ өнгөрсөн долоо хоногт 2020 оны армийн төсвөө 6.6 хувь буюу 178 тэрбум ам.доллараар нэмэгдүүлснээ зарласан билээ. Гэвч энэ нь цар тахал дэгдэхээс өмнө армийн шинжээчдийн тооцоолж байснаас бага зэрэг доогуур нэмэлт болжээ.

Харин АНУ дэлхийн хамгийн өндөр армийн төсөвтэй орон билээ. Тухайлбал 2020 онд АНУ армидаа 738 тэрбум ам.доллар төсөвлөсөн нь дэлхийн нийт армийн төсвийн 40 хувийг дангаараа эзэлж байгаа юм. АНУ дэлхий даяар ХБНГУ, БНСУ тэргүүтэй олон оронд хэдэн зуун цэргийн бааз эзэмшдэг бол БНХАУ зүүн Африкийн Жибутид ганц баазтай аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг цар тахлын тухай мэдсэн ч нууцалж, улмаар АНУ болон бусад орнуудыг төөрөгдүүлсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Улмаар тэрбээр Бээжингийн Хонгконгод нэвтрүүлэх гэж буй шинэ хуульд боломжит хоригуудыг тавьж, хагас автономит эрхтэй Хонгконгийн хууль ёсны болоод эдийн засгийн бие даасан байдлыг дэмжих болно хэмээн заналхийлж байгаа юм.

Харин Бээжингийн зүгээс цар тахлын мэдээллийг ил тод зарлаагүй гэсэн шүүмжлэлийг эсэргүүцэж байгаа юм. Мөн Хятадыг дэмжигч Хонгконгийн удирдагч Керри Лэм өчигдөр/2020.05.26/ хонгконгчуудын үг хэлэх, цуглах эрх чөлөөг боосон хэмээн шүүмжлэл дагуулж буй Бээжингийн нэвтрүүлж буй шинэ хууль иргэний эрхийг огт зөрчихгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр “БНХАУ-ын хэлэлцэж буй энэ асуудалд хонгконгчууд санаа зовох ямар ч шаардлагагүй” хэмээсэн байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Еи олон улсын цар тахалтай тэмцэх үйлст Хятад саад болж байна гэх Трампын мэдэгдлийг няцаан “АНУ-ын зарим улс төрийн хүчин хоёр орны найрсаг харилцааг дэнчин тавьж Вашингтон, Бээжингийн хооронд шинэ хүйтэн дайн эхлүүлэхэд ойрхон байгаад бид санаа зовж, анхаарлаа хандуулж байна” хэмээн мэдэгджээ.

Ши цэргийн хүчээ чангатгах талаар илүү нарийн мэдээлэл болон зогсонги байдалд орсон гэгдэх АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээний талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд цар тахлыг тогтоон барих үр дүнтэй аргын талаар үргэлжлүүлэн ярьжээ.

Мөн Японы хэвлэлүүдийн мэдээлснээр Бээжин энэ зун Хятадын өмнөх тэнгисд том хэмжээний цэргийн сургуулилт хийхээр зорьж байгаа гэнэ. Тус тэнгисийн зарим хэсэг Тайванд хамаарагддаг гэх бөгөөд БНХАУ салан тусгаарлаж буй тус улсыг дахин өөрийн улсын нэг хэсэг болгохыг санаархсандаа дээрх сургуулилтыг зохион байгуулж байгаа хэмээн зарим ажиглагч хардаж байгаа аж.

Вашингтонд төвтэй гадаад харилцааны зөвлөл тавдугаар сарын 21-нд гаргасан дүгнэлтээрээ “БНХАУ болон АНУ хоорондын худалдааны гэрээ, цар тахалтай холбоотой үл ойлголцол энэ хэвээрээ үргэлжилсээр байвал өмнөд Хятадын тэнгист цэргийн мөргөлдөөн үүсгэх эрсдэл ирэх 18 сарын хугацаанд арилахгүй” хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-27 202.55.191.194

АНУ өөрсдөө үзэлцэхгүй ээ Тайвань, Хонконг хоёрын сайтар зэвсэглээд бээжин рүү түрхирна тэгээд л гүйцээ

Avatar

Зочин 2020-05-27 122.201.19.99

Yandaa hervee sevsegt murgulduun garval manaih budaa . dainii huld ugui boloh baihdaa. 2 bariin alatsaand huurhuu ogtono gishgegdeh baihdaa. Iim zuil l bitgii boloosoi. Tsar tahlaa yaya gej baihad.

Avatar

хэхэ 2020-05-27 139.5.217.17

та л балрах байхдаа хаха

Avatar

иргэн 2020-05-27 202.179.26.155

Хятадууд зүгээр нэг идүүлчих хоол мөн үү, Хэрвээ АНУ Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарвал Хятад ч ялгаагүй АНУ, ялгаагүй ихээхэн Хохирол амсана дөө,Ялагч гэж бараг үгүй байх болно, Орчин үеийн Дайнд хэззэ ч Ялагч тодорохгүй шүү дээ

Avatar

Зочин 2020-05-27 202.55.191.194

Хятад хэдэн зуун сая данжаад жагсаагаад зэвсэглээд яах вэ дээ АНУ жилийн дотор арчина х у ж а а г

Avatar

Зочин 2020-05-27 162.247.74.202

))Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-27 66.181.161.51

Энэ удаад Трампын талд орно оо….нугаслаад өгөө хог шаарнуудыг.

Avatar

Зочин 2020-05-27 39.155.40.192

We Lie, We Cheat, We Steal —- Mike Pompeo

FAKE NEWS—- CNN

Liar in chief—-Donald Trump

Avatar

Зочин 2020-05-27 39.155.40.192

Fort Detrick Lab Maryland Virus

Avatar

Зочин 2020-05-27 2.136.17.240

Ноён Трампын зөв өө

Avatar

Зочин 2020-05-27 39.155.40.192

We Lie, We Cheat, We Steal —- Mike Pompeo

FAKE NEWS—- CNN

Liar in chief—-Donald Trump

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж