Дипломат, албан паспорт эзэмшигч сэтгэцэд нөлөөлөх бодис хилээр нэвтрүүлэх хэрэгт холбогдвол төрийн албанаас хална | News.MN

Дипломат, албан паспорт эзэмшигч сэтгэцэд нөлөөлөх бодис хилээр нэвтрүүлэх хэрэгт холбогдвол төрийн албанаас хална

Дипломат, албан паспорт эзэмшигч сэтгэцэд нөлөөлөх бодис хилээр нэвтрүүлэх хэрэгт холбогдвол төрийн албанаас хална

Дипломат, албан паспорт эзэмшигч сэтгэцэд нөлөөлөх бодис хилээр нэвтрүүлэх хэрэгт холбогдвол төрийн албанаас хална

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа.

Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, Гадаад харилцааны яаманд хүргүүлэх бөгөөд дараагийн удаа албан ажлаар гадаадад зорчих тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн паспортыг түр буцаан олгож байхаар зохицуулсан.

Түүнчлэн дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу төрийн албанаас халах юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-27 103.80.210.183

дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд "ЦААЗААР АВАХ" саналыг ард түмнээс шаардаж байна юм.

Avatar

Зочин 2020-05-27 202.9.46.254

Германчууд Монгол төсвийн орлогоо хар тамхины наймаа наас бүрдүүлж байна гэж бодож байгаа нь ортой бололтой. Яам зохион байгуулалтай идэж уудагаа ихэсгэж байна. Богино хугацаанд өрхийн орлого нь нэмэгдсэн дарга нарыг хар тамхитай холбож шалгахад илүүдэхгүй юм байна.

Avatar

Зочин 2020-05-27 103.10.23.193

Зүгээр л болохгүй гэж хэлээд л болно доо. Энэ бол Цогтбаатарын биеэ дааж авч чадах цорын ганц арга хэмжээ.

Avatar

зочин 2020-05-27 66.181.180.167

Бас шоронд ял эдлүүлнэ гэдгийг тэр шуналтай дипломатчиддаа
сайн сануулж бай.

Avatar

Зочин 2020-05-27 185.100.87.244

)))Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-27 182.160.37.234

ygaasaa tegeh ystoi bzde yu h*****d bgn nasaar n turiin alba hashih erh n ugaasaa l bhgui boloh heregteishd

Avatar

Зочин 2020-05-27 66.181.190.80

Зугээр ажлаас нь халаад л болоо юу .Ийм балай шийдвэр гаргахаасаа ичдэггуй юм байхдаа

Avatar

Зочин 2020-05-27 192.82.77.23

Наад шийдвэр чинь сонгуульд оноо авах гэсэн башир арга, МАН хан л хар тамхи зөөж баяжсан шүү дээ, ард түмэнд хамаагүй шийдвэр баынаа?

Avatar

зочин 2020-05-27 139.5.217.193

Зөв шийдвэр байна. Харин хэрэгжих нь хир байх юм бол?
Замбраагүй байсан шүү. Ялангуяа албан паспортыг хавтгай олгосон доо

Avatar

монгол хууль 2020-05-27 192.82.66.23

хэдэн тэрбүмаар иддэг , гэмт хэрэгт ордог ,гэтэл зөвхөн албан тушаалаас нь буулгаж огцруулах л яригддаг.Ямар аймаар суудал сэнтий вэ?Тэнэг монголын хууль гэж ийм л байна.Суудлаас нь буулгаж байгаа бол болоо гэж үздэг

Avatar

Зочин 2020-05-27 103.80.210.183

хамаг мөнгөө олж аваад суудлаасаа буугаад гадаадад очоод жаргабчихна гэж л бодно шүү дээ. ЦААЗААР авч хөрөнгийг хураах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-27 117.111.22.229

За арай үгүй байлгүй дээ! Зүгээр халаад болоо гэж үү! Энэ чинь хариуцлага биш байна! 3 үеээр нь төрийн албанд орох эрхийг нь хасах хэрэгтэй! Тэгээд 20жил чанга дэглэмтэй гянданд хорь!

Avatar

Зочин 2020-05-27 202.55.188.36

зүгээр л халаад болоо юу юун ч эрхлүүлчихсан юм.

Avatar

Сонгуулиар битгий шоуд 2020-05-27 192.82.73.155

Хар тамхины наймаачидаа одоо л мэдэж гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж