Санал авах байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум төгрөг зарцуулна | News.MN

Санал авах байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум төгрөг зарцуулна

Санал авах байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум төгрөг зарцуулна

Санал авах байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны тавдугаар сарын 27-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов

Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлав.

Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, 9 төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгаж өгөв. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа хийж, одоогийнхоос 20-50 хувиар нэмэгдүүллээ.

Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг 2013 онд батлагдснаар өнөөдрийг хүртэл мөрдөж байсан нь хэрэглэгчид, үйлдвэрлэгчдэд аль алинд нь бэрхшээл учруулсаар иржээ. Тодруулбал 2013 онд валютын ханш юань 221 төгрөг байсан бол 2020 онд 394 төгрөг, 1 ам.доллар 1410 төгрөг байсан бол 2788 төгрөг болж тус тус өссөн нь түүхий эд бараа материалын үнэ хэд дахин өсөхөд хүргэжээ. Гэтэл жишиг үнэ хэвээр байгаа нь үйлдвэрлэгчид хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй иргэдийн гар дээр чанаргүй бараа бүтээгдэхүүн очиход хүргэж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдыг багагүй бухимдуулж байсан юм.

Протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтөд 2017-2019 онд дунджаар 63,500 ахмад хамрагдаж 9,5 тэрбум төгрөг, 17,553 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж 3,1 тэрбум төгрөгийг халамжийн сангаас зарцуулсан байна.

Сүүлийн гурван жилийн дүнгээс үзэхэд ахмад настнуудын хувьд хиймэл шүдний хөнгөлөлт, нийт зардлын 30 гаруй хувийг эзэлж жилд 3,1 тэрбум төгрөг, хиймэл түнхний үе , өвдөгний үе, нүдний болор, шилбэний түгжээт хадаас зэрэг мэс заслын аргаар хийдэг өндөр өртөгтэй протезийн хөнгөлөлтөд 3,4 тэрбум төгрөг бусад зардлын ихэнхи хэсгийг тэргэнцэр сонсголын аппарат, нурууны төрлийн хамгаалалт зэрэгт зарцуулсан байна. Иймд тогтоол шинэчлэгдснээр үййлчилгээ үзүүлэх байгууллагууд төрөлжиж, нийлүүлэх хэрэгслийн нэр төрөл тодорхой болж, чанар, стандартын шаардлага хангасан протез, ортопед, тусгай хэрэгсэл иргэдэд олгох үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, халамжийн сангийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой зарцуулах боломж бүрдэх юм.

Тогтоолыг хэрэгжүүлэхэд 2021 оны төсвийн ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөнгөлөлт тусламжийн зардалд нийт 3,3 тэрбум төгрөг нэмж тусгах шаардлагатай болох юм.

Товчоор

-Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг батлав.  Зардалд нийт 2 тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол гаргав.

– Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгүүдийг нийслэл болон дараах 4 аймагт байгуулж, байнгын ажиллагаатай байлгахыг салбарын сайдад үүрэг болгов. Орон нутагт Архангай аймгийн Цахир сумын Солонготын давааны ам, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Таацын голын гүүр, Төв аймгийн Лүн сумын Айрагийн энгэрт тус тус байгуулахаар тотжээ. Нийслэл Улаанбаатарт СХД-ийн 32 дугаар хорооны Эмээлт, мөн дүүргийн 21 дүгээр хорооны Баруунтуруун, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүргйин хоёрдугаар хороонд Хадатын автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, ХУД-ийн 14-р хороонд Хөндлөн уул орчимд тус тус мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулахаар шийдвэрлэв. Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн орон тоог баталж, цалин үйл ажилалаганы зардлыг 2020 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж, цаашид жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.

– “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг батлав. ХНХЯ-аас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хээлбэрт шилжүүлэхээр шат дараатай ажлыг зохион байгуулж, “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлж  байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой болох юм. Одоогоор энэ оны 6 дугаар сараас эхлэн Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр олгох бэлтгэл ажил хангагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-27 124.158.109.232

ингэж их мөнгө зарцуулж байхаас сонгуулиа хойшлуулаад гадаадад гацаж арга барж байгаа оюутан сурагчидаа л өөрсдийн зардлаар нь аваад ир л дээ одоо АНУ-гаас авчирах цаг болсон шүү дээ 3 сар хүлээлээ билетээ авсан байгаа korea air-ийг 7 хоногт 1 удаа явуулчих л дээ

Avatar

Зочин 2020-05-27 185.100.87.244

))))Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж