БНХАУ долдугаар сард Ангараг дээр буухаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

БНХАУ долдугаар сард Ангараг дээр буухаар төлөвлөж байна

БНХАУ долдугаар сард Ангараг дээр буухаар төлөвлөж байна

БНХАУ энэ оны долдугаар сард Ангараг гараг руу пуужин хөөргөж, алсын удирдлагатай робот газардуулах төлөвлөгөөтэй шаргуу ажиллаж байна.

Бээжин энэхүү сансрын төсөлд олон тэрбум доллар төсөвлөсөн бөгөөд ингэснээр сансар судалгааны салбарт тэргүүлж буй АНУ-тай эн зэрэгцэх учиртай аж. БНХАУ Ангараг гараг руу пуужин хөөргөхөөс гадна өөр олон сансрын төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал 2022 он гэхэд саран дээр хятад хүн буулгах, шинэ сансрын станцтай болох зорилго бий гэнэ.

Бээжингийн төлөвлөгөөгөөр Ангараг гараг руу энэ ондоо багтааж пуужин хөөргөх төлөвлөгөөтэй байсан бол БНХАУ-ын сансар судлалын гол гүйцэтгэгч шинжлэх ухаан, технологийн корпорацийн шийдвэрээр долдугаар сар гэхэд бүх бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн байхаар болжээ. Тус корпораци “Энэ том төслийн ажил яг төлөвлөгөөний дагуу бүтэж байна. Тиймээс бид пуужингаа долдугаар сард хөөргөх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Тианвень нэртэй уг төслийн дагуу Ангараг гарагийн хөрсөн дээр алсын удирдлагатай робот газардуулахаас гадна тойрог замд нь хиймэл дагуул байрлуулах аж. Гэхдээ үүний тулд үргэлж тойрог замаа өөрчилж байдаг Ангараг гараг болон дэлхий хоорондын 55 сая орчим км замыг зөв тооцоолоход хэдэн сарыг зарцуулах гэнэ.

БНХАУ өмнө нь 2019 оны нэгдүгээр сард сар руу ижил даалгавар бүхий пуужин хөөргөж, сарны харанхуй хэсэгт робот амжилттай газардуулсан анхны улс болсон билээ.

Харин АНУ Ангараг гараг руу дөрвөн ч төхөөрөмж хөөргөсөн бөгөөд тав дахиа энэ зун хөөргөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн Арабын нэгдсэн Эмират улс анхны араб пуужингаа Ангараг гараг руу мөн долдугаар сарын 15-нд Японоос хөөргөхөөр төлөвлөжээ.

Эх сурвалж: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж