Хонгконгод олон арван тэмцэгчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

Хонгконгод олон арван тэмцэгчийг баривчилжээ

Хонгконгод олон арван тэмцэгчийг баривчилжээ

Хонгконгийн парламент өнөөдөр /2020.05.27/ Хятад улсын төрийн дууллыг доромжлох явдлыг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг хэлэлцэж байгаа ба үүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаанаас сэргийлж, парламентын байрыг цагдаа нар хамгаалалтад авчээ. Түүнчлэн парламентын байрны ойр орчмын гудамж замуудыг хаасан байна.

Үдээс хойш тэмцэгчид цагдаа нартай мөргөлдөж, хэдэн арван жагсагч баривчлагджээ. Мөргөлдөөний үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Маргааш буюу пүрэв гаригт Хятадын эрх баригчид Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг батлахаар төлөвлөж байгаа ба энэ үеэр их хэмжээний мөргөлдөөн болж болзошгүй байгаа юм. Хятадын дарга Ши Жиньпин тус улсын арми Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үеэр зэвсэгт мөргөлдөөнд бэлэн байхыг сануулсан байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж