900 гаруй сая төгрөгний зээлийг олгожээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

900 гаруй сая төгрөгний зээлийг олгожээ

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.12.17

– Сүхбаатар аймгийн олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөлийн гишүүдийг чавдаржуулах аймгийн дэд зөвлөлийн тайланг хэлэлцүүлэх сургалт семинарыг зохион явууллаа. Тус семинар 2014 оны тайланг хэлэлцүүлэх 2016 оны ажлын төлөвлөгөө боловсруулах Хариуцлагатай уул уурхайн ил тод байдлын талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой юм.

– Баруун-Урт сумын ЗДТГ-аас 2012 оноос хойш сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 900 гаруй сая төгрөгний зээлийг олгожээ. 2015 онд 37 төсөлд, 318 сая төгрөгний зээлийг олгожээ. Төмс хүнсний ногоо, талх нарийн боов, модон эдлэл, гар урлалын чиглэлийн төслийг дэмжигдсэн байна.

– Баруун-Урт сумын ЗДТГ-аас албан байгууллага аж ахуй нэгжийн цас цэвэрлэх хуваарийг гаргаж 60 гаруй газар нийтийн эзэмшлийн газарт цэвэрлэгээ хийж байгаа. Албан байгууллагын хүн хүч хангалтгүй байгаа учраас Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 40 иргэнийг түр ажлын байраар ханган өдрийн 20.000 төгрөгөөр ажиллуулж байна.

– Малын гарал үүслийн бичгийг Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох газрууд олгодог. Гарал үүслийн бичгийг олгохдоо тухайн малаа хаанаас авсныг тогтоосон тодорхойололт малчны тамгыг даруулсан байх шаардлагатай. Малчны тамга даруулаагүй хүмүүсд гарал үүслийн бичгийг олгохгүй ажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж