Манчестер Сити багийн домог Глин Пардое таалал төгсчээ | News.MN

Манчестер Сити багийн домог Глин Пардое таалал төгсчээ

Манчестер Сити багийн домог Глин Пардое таалал төгсчээ

Манчестер Сити багийн домог Глин Пардое таалал төгсчээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Манчестер Сити багийн домог Глин Пардое өнгөрөгч Мягмар гаригт 73 насандаа харамсалтайгаар таалан төгссөн тухай тус багийн зүгээс мэдээллээ. Глин Пардое 1962 онд 15 нас 314 хоногтойдоо Манчестер Сити багийн төлөө талбайд гарч, тус багийн түүхэн дэх хамгийн залуудаа нэгдүгээр багт дэвшин тоглосон тамирчин болжээ.

Пардое тамирчны замналаа довтлогчоор эхлүүлсэн боловч хамгаалагчаар тоглож, 1968 онд лигт, 1969 онд ФА цомд түрүүлэхэд нь багтаа туслан 1970 оны лигийн цомын шигшээ тоглолтод Вест Бромвич Албион багийн эсрэг хожлын гоол оруулсан домогт нэгэн.

Мөн тэрээр 1970 онд Манчестер Сити баг Европын "Цомтой багуудын цомын тэмцээн"-д түрүүлэхэд багийн бүрэлдэхүүнд нь багтаж байжээ.

1970 онд тэрээр Манчестер Юнайтед багийн довтлогч Жорж Бесттэй бөмбөгний төлөө тэмцэлдэж байгаад харамсалтайгаар хөлөө хугалан хоёр жилийн турш эмчилгээ хийлгэжээ. Пардое бүхий л амьдралаа Манчестер Сити багийн төлөө зориулж, нийт 380 тоглолтод оролцон 22 гоол оруулж 1976 онд их спортоосоо зодог тайлсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-27 162.247.74.202

))))))Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

Avatar

Багш 2020-05-27 202.9.40.105

TOEFL-н сургалт
Хотын төвд тохилог ангид 6-р сарын 3-наас 7-р сарын 3-ны хооронд TOEFL-н бүх агуулгыг багтаасан /уншихи, сонсох, ярих, бичих/ эрчимжүүлсэн 1 сарын курс хичээллэнэ. 7 хоногийн 6 өдөр 10 цагаас 4 цагийн хооронд хичээллэх бөгөөд бүх сэдвүүд нь орчуулах, унших, сонсох, цээжлэх, хуулан бичих зэрэг чадварыг төлөвшүүлэх бүх аргуудыг цагт баригдалгүй багшийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Зөвхөн 10 хүүхдийг бүртгэнэ. 99922603

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж