Их хэмжээний шатахуун ачсан хөлөг живжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Их хэмжээний шатахуун ачсан хөлөг живжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Их хэмжээний шатахуун ачсан хөлөг живжээ

 

Сингапурын хоолойд өнөө өглөө /XII.16/ 560 метр тонн шатахуун ачсан хөлөг өөр нэг тээврийн усан онгоцтой мөргөлдөн живжээ. Антигуа ба Барбуда улсын “Thorco Cloud” нэртэй шатахуун тээвэрлэх усан онгоц Батам арлаас баруун хойд зүгт живсэн байна. Нөгөө усан онгоц нь химийн бодис тээвэрлэх зориулалттай аж.

 

Одоогоор живсэн хөлгөөс шатахуун асгарсан эсэх нь тодорхойгүй байна. Сингапурын тэнгисийн эргүүлийн аврагчид живсэн хөлгийн багийн 12 гишүүнээс зургааг нь аварч гаргажээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

105 км урт, 16 км өргөн Сингапурын хоолой нь дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй усан тээврийн зам юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-17 202.131.7.196

kub/metr blgui dee gej

зочин 2015-12-17 202.179.26.211

Шатахууныг /шингэн зүйлс/ чинь Литерээр хэмждэг шүү дээ. Анхтуяа сэтгүүлчээ.Ккк...

hthth 2015-12-17 59.153.112.226

сармагчингууд үнэндээ сармагчин юм доо

Зочин 2015-12-17 66.249.84.223

Анхтуяа Мягмар ахтайгаа хөтөлцөөд өөр ажил хайсан нь дээр байхаа.Та 2 монгол хэлийг ёстой тамыг нь цайлгаж байна даа.

Зочин 2015-12-17 180.235.179.166

Тоонд бол эд нар угаасаа урагшгүйг уншигч бид мэднэ л дээ гэхдээ хэтэрхий хяналтгүй юмаа.

Зочин 2015-12-17 202.5.196.182

Батам ч гэж газар байхгүй Анхтуяа аааааааааааааааааааааааааааа

Зочин 2015-12-17 103.9.88.210

метр тонн гэж нэгж байхгүй Анхтуяа аааааааааааааааааааааааааааа