Шүүхийн ерөнхий зөвлөл Мэдэгдэл гаргалаа | News.MN

Шүүхийн ерөнхий зөвлөл Мэдэгдэл гаргалаа

Шүүхийн ерөнхий зөвлөл Мэдэгдэл гаргалаа

Шүүхийн ерөнхий зөвлөл Мэдэгдэл гаргалаа

Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2020 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс “Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.долларыг хурааж авсан” гэх тайлбар бүхий бичлэг зарим мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр цацагдаж байна.

Иргэн Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий бусад этгээдээс хураасан зэрэг нийт 1.445.200 ам.долларыг улсын орлого болгох тухай шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна. Г.Жаргалан нь шүүгчийн албан тушаал огт эрхэлж байгаагүй бөгөөд бусдад хахууль өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн.

Иймд илтэд худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Цаашид дээрх худал тайлбар мэдээллийг санаатайгаар түгээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдье.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-27 66.181.183.90

Шүүх хэрэг шийдэхгүй олон буцаадаг, ажил нь их тааруу муу байгаад анхаараачээ.

Avatar

иргэн 2020-05-27 202.179.26.155

ШЕЗ ийм Мэдэгдэл гаргаад сууж байхын оронд Шүүгчид ээ Шударгаар сонгож Авилгын асуудлаа шийдвэрлэмээр юм, МУ Хар дансанд ороход МУ-ын Шүүхын оролцоо нилээдгүй байгаа шүү ,

Avatar

zochin 2020-05-27 77.111.245.10

ene shuuhiin eronhii zowlol enenees oor hiih ym oldohgui bngam bhdaa.uiddimuu yaadii.enenii orond shuugchdee chadawhijuul shuugchdeesee shudarga baihiig shaard ard tumneesee uuchilal guitsgaa.nogoo hun aldag lundendorj gedeg lud bhgui bolson bizdee.shudarga bus awilgachin shuugchdee omgooldog haatsaildag ene shuuhiin eronhii zowlol gedeg baiguullagiig tatan buulgaj irgediin oroltsootoi tbb baih hergtei

Avatar

ЗОЧИН 2020-05-27 192.82.71.54

ИЙМ МЭДРЭМ ҮГҮЙ ТЭНЭГ УДИРДЛАГАТАЙ ЗӨВЛӨЛӨӨС ШҮҮХИЙН ТАЛААР САЙН ҮР ДҮН ХҮЛЭЭЛЭЭ ЮУ. ШҮҮХИЙН НЭР ХҮНД УНАЧИХААД БАЙДАД АРАЙ ӨӨР БАЙДЛААР ХАНДМААР ЮМ.

Avatar

нэр 2020-05-27 104.236.70.228

ЭНЭНИЙХЭЭ ОРОНД УУЧЛАЛТ ГУЙ

Avatar

Зочин 2020-05-27 66.181.191.220

Өчнөөн олон шүүгч нар хууль завхруулж ял сонсож байхад ард түмнээсээ уучлал гуйгаагүй байж, гэнэт шөвөлзөж гарч ирж гэнэ

Avatar

Зочин 2020-05-27 162.247.74.202

>>> Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

Avatar

зочин 2020-05-27 139.5.217.193

Ийм завхарсан мэдэгдэл гаргаж суухын оронд шүүгчдээ шударгаар шалгаруулж
ёс зүйд нь анхаарвал таарна энэ Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг газар.

Avatar

Зочин 2020-05-27 49.0.137.131

Шүүхийн ерөнхий зөвлөл хэвлэлээр ард иргэдээ заналхийлдэг болжээ.

Avatar

Зочин 2020-05-27 183.177.100.4

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокуророо: Улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, гэнэтийн гайгаар, муухай хүмүүсийн гүтгэлгээр хэрэгтэн болж хохирсон эгэл жирийн хайран хүмүүсийг суллаачэээ!!!!

Avatar

Зочин 2020-05-27 183.177.100.4

шоронд ял эдэлж байгаа эгэл ард түмэндээ амьдрал хайрла!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж