Алс Дорнодын 28 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Алс Дорнодын 28 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсчээ

Алс Дорнодын 28 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсчээ

2020 оны тавдугаар сарын 25-ны байдлаар 28 мянга орчим иргэн “Алс Дорнодын ипотек” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн байна. Энэ нь ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн иргэдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгох Засгийн газрын хөтөлбөр юм.

Алс Дорнод, Арктикийн Хүний капиталын хөгжлийн агентлагийн мэдээгээр өнөөдрийн байдлаар 7652 иргэний ипотекийн хүсэлтийг хүлээн авч гэрээ байгуулжээ. Байгуулсан гэрээний үнийн дүн 26,6 тэрбум рубль болсон байна.

Приморье, Якутын залуу гэр бүл хамгийн идэвхтэй хамрагдаж байгааг Хүний капиталын хөгжлийн агентлаг онцлон тэмдэглэжээ. Якутад найман тэрбум, Приморьед 7,6 тэрбум рублийн ипотекийн гэрээ байгуулагдаад байна. Эдний араас Буриад, Хабаровскийн иргэд хамгийн идэвхтэй байгаа юм.

“Алс Дорнодын ипетек” хөтөлбөрт хамрагдах иргэд 35 хүртэл насны, албан ёсны баталгаатай гэр бүл байх ёстой. Зээлийн жилийн хүү хоёр хувь, урьдчилгаа төлбөр нь 20 хувь, зээлийн дээд хугацаа 20 жил, зээлийн дээд хэмжээ зургаан сая рубль юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж