Кронштад хотын дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан “Мөнхийн гал”-д шорлог шарсан хоёр бүсгүйг цагдаагийнхан баривчлан саатууллаа хэмээн Лениград мужийн Дотоод явдлын хорооны хэвлэлийн алба мэдээлжээ.
Өдгөө 22, 23 насны хоёр бүсгүйд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэрэг явдал тавдугаар сарын 24-ний орой 23.00 цагийн орчим болжээ. Хэргийн газрын ойролцоох камерт бичигдсэнээр 23.00 цагийн орчим “Мөнхийн гал” байдаг Якорийн талбай руу “Шкода” машин ирж зогсоод, машин дотроос нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүн гарч ирэн, шорлосон мах шарсан байна. Танхайрагчид шорнуудаа галын дэргэд үлдээгээд явсныг цагдаагийнхан хураан авчээ.
Танхайрагчдад Эрүүгийн хуулийн вандализм гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж байна.
Холбоотой мэдээ