Леброн Жэймс: Одоо та нар ойлгож байна уу? | News.MN

Леброн Жэймс: Одоо та нар ойлгож байна уу?

Леброн Жэймс: Одоо та нар ойлгож байна уу?

Леброн Жэймс: Одоо та нар ойлгож байна уу?

АНУ-д өнгөрөгч Мягмар гаригт Миннеаполис хотын дөрвөн цагдаа Африк-Америк гаралтай Жорж Флойд хэмээх залуутай хэрцгий харьцаж буй бичлэг ил гарсан. Энэхүү бичлэг дээр цагдаагийн ажилтан хар арьст залуугийн хүзүүн дээр таван минут гаруй өвдөглөн сууж, гарын ард нь гавласан байжээ. Энэ үед автомашины зам дээр тарчилж байсан Жорж Флойд “Өвдөг чинь миний хүзүүн дээр байна шүү дээ. Би амьсгалж чадахгүй байна. Ээж ээ, ээж ээ. Миний гэдэс, хүзүү гээд бүх зүйл маань өвдөж байна. Би амьсгалж чадахгүй байна” хэмээн орилж байжээ. Тэрээр удалгүй эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтайгаар амиа алдсан байна. Түүний үхлийн шалтгааныг тогтоох ажиллагаа одоогоор явагдаж байгаа гэж тус хотын шүүх эмнэлгээс мэдэгджээ.

Тус хэрэгт холбоотой цагдаагийн ажилтнуудын хэлснээр тэд Флойдыг хүнсний дэлгүүрт гарсан хэргийн сэжигтэнтэй төстэй байсан учир саатуулахыг хүссэн ч тэрбээр эсэргүүцэл үзүүлсэн учир баривчлах хэрэгтэй болсон гэж мэдүүлсэн аж. Гэвч тэднийг ажлаас нь халж байгаагаа тус хотын цагдаагийн газрын дарга мэдэгдсэн.

Энэхүү бичлэгтэй холбогдуулан Леброн Жэймс өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэл гарган “Одоо та нар ойлгож байна уу? Эсвэл та нарт одоо хүртэл бүдэг бадаг байна уу ? хэмээн бичиж, доорх зургийг оруулжээ.

Тус зураг дээр харагдаж буй NFL-ийн тамирчин асан Колин Каперник 2017 онд тоглолтын өмнө дуулагддаг АНУ-ын төрийн дууллын үеэр өвдөглөн сууж, арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцсэн аж. Тэрбээр энэ тухай ярихдаа “ Би хар арьст болон өнгөт арьст хүмүүсийг дарангуйлдаг улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, босч зогсохгүй” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Талийгч хар 2020-05-27 202.55.188.87

АНУ д цагдаад эсэргүүцэл үзүүлж болохгүй гэдгийг монголд байгаа би мэдэж бхад талийгч америк хүн байж мэдэдгүй л юм бхдаа

Avatar

Зочин 2020-05-27 162.247.74.202

>> Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

Avatar

Fuck all in 2020-05-27 202.9.40.181

Manaid bol chi huduu bi hothiin gj manai nutag chinii nutag gj jalganii bodoltoi garuud ene uwdgulj bga tsagdaa shig haragddag shuu !

Avatar

Зочин 2020-05-27 49.0.137.131

30 дах секунд дээр үхчихлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж