Энэтхэгт 50 хэм хүрч халжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

Энэтхэгт 50 хэм хүрч халжээ

Энэтхэгт 50 хэм хүрч халжээ

Энэтхэг улсын нийслэл Дели хотод өчигдөр /2020.05.26/ агаарын температур цельсийн 47.6 хэм хүрч халсан байна. Ражастан мужийн Чуру хотод агаарын хэм +50 хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Тус улсын хойд хэсгээр халуун агаарын урсгал энэ долоо хоногийн турш үргэлжлэхийг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулжээ. Их халалтын хажуугаар царцааны нүүдэл хойд мужуудад ирээд байгаа аж.

Агаарын халуун урсгал үүсэх болсон шалтгаан нь өнгөрөгч долоо хоногт тус улсын зүүн хэсэг болон Бангладешийг дайран өнгөрсөн Амфан далайн хар салхи гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Орон нутгийн эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа ба өчигдрийн хувьд Чуру хот нь манай гаригийн хамгийн халуун цэг болж тэмдэглэгджээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж