АНУ махны хомсдолд орно

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

АНУ махны хомсдолд орно

АНУ махны хомсдолд орно

АНУ-д мах боловсруулах үйлдвэрлэл эргэн сэргэхэд урт хугацаа шаардлагатай болж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп халдварын голомт болцгоож байсан мах боловсруулах үйлдвэрүүдийг нээлттэй хэвээр байлгах, дахин нээхийг дэмжсэнээс хойш бараг нэг сар өнгөрч байна. Гэвч өвчний тархалт үйлдвэрүүдийг хэвийн үйл ажиллагаа явуулахад ихэд саад болж байгаа нь цаашлаад олон сарын турш махны хомсдол үүсгэж магадгүй болсныг Вашингтон Пост мэдээлжээ.

АНУ-ын хэмжээнд чухам хичнээн мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэрийн ажилчид халдвар авсныг тоолох боломжгүй ч умард Каролинагийн жишээн дээрээс байдал хэр муу байгааг харж болохоор байна. Тэндхийн Тайсон фүүдс тахианы мах боловсруулах үйлдвэрт өмнө нь нийт 2200 ажилтан халдвар авсан нь тогтоогдож, түүнээс хойш энэ тоо өсч байгаа гэнэ. Жишээлбэл өнгөрсөн долоо хоногт тус үйлдвэрийн дахин 570 ажилтан халдвар авсан нь илэрчээ. Улмаар үйлдвэрийн зарим хэсгийг хаан, цэвэрлэн, халдваргүйжүүлж байгаа гэнэ. Ийнхүү үйлдвэрийг хэсэгчлэн хаах явдал анх удаа тохиолдож буй тул үр дагаварт нь хичнээн хэмжээний бүтээгдэхүүний хохирол учрах нь тооцоход бэрх байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол дээрх явдлаас болж умард Каролинагийн фермерүүд дор хаяж, 1.5 сая тахиаг устгах шаардлагатай болж байгаа аж.

Энэ мэтээр АНУ-ын мах боловсруулах үйлдвэрүүд цар тахлын голомт болцгоосон тул их хэмжээний хохирол амсч байгаа гэнэ. Халдварт өвчин хянах, сэргийлэх төвийн зүгээс дөрөвдүгээр сарын сүүл үе гэхэд дор хаяж 5000 ажилтан халдвар авсан хэмээн тооцоолсон ч зарим мэргэжилтнүүд энэ тоог 17 мянгаас илүү байгаа хэмээн мэдээлсэн юм. Иймд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь доголдож, зарим нь бүр хаагдсаны уршгаар АНУ-д ирэх хэдэн сарын турш махны хомсдол үүсэх асуудал тулгараад байна.

Эх сурвалж: THE WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж