“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.17/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.

Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны салбарт 2000 оноос хойш олон тооны төлөвлөгөө, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр нь үзэл баримтлалдаа дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлсэн бөгөөд дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа тус салбарт төрөөс баримтлах бодлогыг цаашид шинэ шатанд тодорхойлох шаардлага зүй ёсоор тулгарсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Тиймээс Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд суурилсан, салбар хоорондын хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг дунд хугацаанд тодорхойлсон “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-17 103.9.88.210

Тусгаар улсад шуудан, марк, дугтуй байх ёстой. АНУ шиг төлбөр тооцоог заримыг нь шуудангаар хйих хэрэгтэй юмдаа

2015-12-17 103.57.92.249

Одоо бүгд л байгаашд яачихаад байгаа юм. Төлбөр тооцоо цагдаагийн торгууль гээд шуудангаар очдог биз дээ. БХБЯамны Газрын харилцааны газар хаягжилтаа маш сайн болгох хэрэгтэй байна.