Африк дизайнер моделгүй загварын шоу зохион байгуулав | News.MN

Африк дизайнер моделгүй загварын шоу зохион байгуулав

FASHION

Африк дизайнер моделгүй загварын шоу зохион байгуулав

Африк дизайнер моделгүй загварын шоу зохион байгуулав

Конго улсын загвар зохион бүтээгч Анифа Мвүэмба цар тахлын дараах загварын ертөнцийн тайз ямар байж болохыг цахим модел ашиглан үзүүлжээ.

Мвүэмба өөрийн нэрийн Ханифа брендийн хамгийн сүүлийн үеийн коллекцийг танилцуулах шоуг өнгөрсөн долоо хоногт инстаграмаар шууд дамжуулжээ. Шоунд Халифагийн загваруудыг үл үзэгдэх цахим моделууд өмсч, тайзан дээр алхсан аж. Тус шоунаас мэргэжилтнүүд ирээдүйн загварын шоуны өнгө төрхийг олж харсан гэнэ.

Мвүэмбагийн загваруудыг өмнө нь Карди Би зэрэг одууд өмсдөг байжээ. Гэхдээ тэрбээр цар тахал дэгдэхээс ч өмнө цахим моделтой загварын шоу зохион байгуулах талаар бодож байсан гэнэ. Мвүэмба энэхүү шоунд оролцсон цахим моделуудаа бүтээхэд долоон сарыг зарцуулсан аж. Тэрбээр “Гурван хэмжээст модел бүтээх ажил хэцүү, бас сонирхолтой байлаа. Хамгийн гол нь загваруудаа гоё, зөв харагдуулахын тулд маш их анхаарал хандуулах шаардлагатай болсон” хэмээн ярьжээ.

Энэ мэтээр коллекцио үзүүлэхийн тулд өндөр технологи ашиглах нь сүүлийн үед брендүүдийн дунд шинэ тренд болоод байгаа билээ. Жишээ нь өнгөрсөн жил Америкийн загвар зохион бүтээгч Томми Хилфигер инстаграмын цахим модел Noonoouri-д шинэ загвараа өмсүүлж байсан юм.

Цахим шоуны үеэр Мвүэмба өөрийнх нь загварууд бүгд эх орон Конгог нь төлөөлж буй хэмээн тайлбарлажээ. Жишээ нь коллекцид багтсан нуруугүй, богино даашинз нь улаан, цэнхэр, шар өнгөөр Конго улсын далбааг, өөр нэг даашинз нь цэнхэр, ногоон өнгөөр Конго голыг илэрхийлсэн аж.

View this post on Instagram

Riddled with a painful history, the beauty of Congo is often untapped and overlooked. The gentleness, beauty, history, poise, majesty, strength, power, and hope of the Congolese spirit inspired this collection. When creating each piece, I was reminded of the stories my mother told me of the women she knew back home in Congo. Women who suffered great loss but still, mustered every ounce of strength everyday to show up. My hope is that this collection inspires all women to stand tall in their power and like the Democratic Republic of Congo, to use their history, whether pretty or painful — to redesign their future. My country, the land of Congo, is ripe with an abundance of natural resources — the greatest of which are its people — its women. Hanifa presents…. Pink Label Congo. Now available at Hanifa.co

A post shared by Hanifa (@hanifaofficial) on

Конго улсын кобальт олборлогчид

Конго улс бол дэлхийн хамгийн том буюу нийт бүтээгдэхүүний 60 хувийг дангаар хангадаг кобальт олборлогч орон билээ. Кобальт нь ухаалаг утас, таблет, цахилгаан машин бүтээхэд хэрэглэгддэг чухал элемент юм.

Мвүэмба энэ шоугаараа зөвхөн өөрийн шинэ коллекцыг танилцуулахаас гадна эх орныхоо кобальт олборлогчдод олны анхаарлыг хандуулахаар зорьжээ. Тиймдээ ч шоуныхаа өмнө кобальт уурхайд ажиллаж буй балчир хүүхдүүдийн тухай богино хэмжээний баримтат кино үзүүлсэн байна.

Конго улсын кобальт уурхайнуудад насанд хүрээгүй хүүхдүүд болон эмэгтэйчүүд хүнд хэцүү орчин, нөхцөл, хүчирхийлэл дунд маш бага цалингаар хамгийн хүнд ажлуудыг хийдэг гэнэ. Зарим уурхайд ажилчид ямар ч багажгүй, нүцгэн гараараа газар ухаж ажилладаг аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-27 130.253.28.15

xmpl

Avatar

gadnuuxniig demjixgyi bx/y-yadyyraxgyi bloklogdxgyi bx. cariin $1000 tyreec. 2020-05-27 130.253.28.15

xydlaa yum yg xybipgaj bichdeg=tsag yrdg,sataaruuldg,
_ / deesh doosh ,xonxoilgoj,BYDRYYLDG. zamaa xarj ybax! # xatgyyr gazart xayaj bn, podrojtk 6.
ubul xuldyyc asgaj xaltipyyldag. ml xyazgaargyi, tamlagch. byrees bolj muudab, nexeltei.

Avatar

xy 2020-05-27 130.253.28.15

drngyilax gj xajraaj! bgaan bn. xybia xicheesen nyyltuud,uxenx ni opoltsdg.

Avatar

Зочин 2020-05-27 162.247.74.202

") Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж