Дуулиант хэргүүд юу болов? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дуулиант хэргүүд юу болов?

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд юу болов?

Монголын нийгэм, улс төр, эдийн засгийг донсолгосон дуулиант хэргүүдийн талаар тоймлон хүргэж байна.

Л.Гансүхийн шүүхийг нээлттэй явуулахыг хүсчээ

"Нүүрс" хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх 4,6 жилийн ял сонссон. Тэгвэл Л.Гансүх нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Өмгөөлөгчийн зүгээс уг шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг шүүхэд гаргаад байгаа гэх. Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял авсан зөвлөхөө Н.Алтанхуяг хоёр удаа эргэсэн байна. Л.Гансүх Ардчилалын 26 жилийн ойгоор намын нөхдөдөө хандан бичсэн захидалдаа “Оройд нь хүрэхгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлонгийн үр баялагт зарим нэг маань хөл алдаж, андуудаа сонсохгүй, олон түмнээ чагнахгүй, эвдрэлцэж, улайрч, өрсөлдөгчдийнхөө идэш болж, сонгогч олныхоо итгэл сэтгэлийг сэвтээж” байгааг дурдсан байдаг.


Б.Батзаяаг АТГ шалгахаар болжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусадтай хамт их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс өнгөрсөн аравдугаар сард баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Түүнийг долоо хоногийн хугацаатай батлан даалтад гаргаад, прокурорын эсэргүүцэлтэйгээр дахин хорьсон. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулан түүнийг шалгах болсон талаар мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, АТГ-аас энэ хэргийг шалгах нь болсон нь түүнийг авлига авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаагийн илрэл хэмээн тайлбарлах хүмүүс байна. Ямар ч байсан энэ хэрэг дээр УИХ болон АН-ын нэр бүхийн гишүүд ихэд анхаарал тавьж, хуулийнхны наагуур, цаагуур гүйх болсон сураг ч дуулдаж байгаа.


Г.Шийлэгдамба эмнэлэгт хэвтэж байна

Арваннэгдүгээр сарын 4-нд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан. Түүнийг АТГ-ынхан үйлдэл дээр нь барьсан гэх. Ямар ч байсан энэхүү хэрэг явдлын дараа Г.Шийлэгдамба сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Байцаагдах явцад түүний биеийн байдал муудаж ,зүрхний цусан хангамжийн дутагдалд орсны улмаас хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Улмаар 12 дугаар сарын 4-нд Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн эмчилгээ хийлгэж байгаад энгийн тасагт шилжсэн. Одоогоор тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.


Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс нас барсан шалтгааныг шалгаж байна

“Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өнгөрсөн сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч урьдчилсан байдлаар харвалтын улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан юм. Задлан шинжилгээний хариу гарч дагзны яс нь хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж тогтоосон байна. Одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.


Г.Алтанхүү өршөөлөөр суллагдлаа

Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12 дугаар сарын 4-нд болсон. Хуралдаанаар Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар шүүж, 98.1-д заасны дагуу гурван жил, 100.1-д заасны дагуу хоёр жил, 107.3-д заасны дагуу таван жилийн хорих ял оноосон юм. Анх Г.Алтанхүүд бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс ийнхүү зүйл ангийг нь өөрчлөн шүүсэн байна. Хэдийгээр Г.Алтанхүүг талийгаачийн биед хүнд гэмтэл учруулж, тарчлан зовоодог байсан гэж үзэн ял оноосон ч эдгээр заалт нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учир хуулийн дагуу Г.Алтанхүүг шүүх суллажээ.


Цогт, Маралмаа нар өршөөлд хамрагджээ

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан Анхан шатны шүүхээс тус бүр 24 жилийн хорих ял аваад байсан Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүхээр 11 дүгээр сарын 19-нд хэлэлцэж Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл ангийг /бусдыг байнга зодох буюу тарчлааж байсан/ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм. Ингэснээр тэдний ялаас тус бүр хоёр жил хагсагдаж 22 жилийн ял эдлэх болж байна.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-12-17 103.26.195.175

АРДЧИЛАЛ гэж үүнийг хэлнэ хүн алчихаад өршөөгддөг өөрсдийнх нь үр хүүхэд ингэсэн бол яах бол бузар гарууд үзнэ ээ та нар үйлийн үрээ түй.

Зочин 2015-12-17 203.91.115.36

Авлага авч байгаа хумуусийг оршоож болохгуй торд ажиллахдаа шудрага ажиллахаа болино шуу дее

zochin 2015-12-17 182.250.253.229

bid butsna gej bol baihguin oilgomjtoi, bid eersdee ene asuudlaa shiideh.s eer argagui baih hen ch bidend chin setgel.s tuslahgui harin yaj gedgee buh niitiin sanal avahar shahuu ym boloh ged bna barag l ........

МОНГОЛ 2015-12-17 150.129.143.107

Хоригдоод өвдсөн бол ХЭН ГУАЙ ч байсан хорихынхоо л эмнэлэгт хэвтэх ёстой биш үү, өмхий хар бялдуучид аа???.......

Зочин 2015-12-17 202.170.94.229

Urshoogool uzuuleh ch uul n neeh ch sain yum bish l dee...

Зочин 2015-12-17 150.129.142.252

Ардчилсан нийгэм гэж ийм юм байгуулна чинээ тэртээ 1989 онд даанч бодож төсөөлөлгүй, далдганаж явж дээ. Болдогсон бол буцаамаар байна. Яг л ширэнгэний амьдралыг бий болгочихлоо. Ширэнгэнд хүчтэй нь хүчгүйгээ барьдаг, энэ капитализмд хэн заль мэхтэй нь хожоод мөрөөрөө амьдрагсад гуйлгачин болдог юм шив. Жирийн ажилчин анги оргүй устаж, ард түмний хөрөнгөөр байгуулагдсан үйлдвэр комбинатууд хоёр өнгийн цаас болон хэдхэн луйварчны гарт оров. 1990 оноос хойш төлөвлөлтгүй баахан барилгууд шамбааралдсанаас өөр бүтээн байгуулалт гэх юм явагдсангүй. Алт эрдэнэсээ ухуулж, гадагшаа зөөлгөсөөр атал ард түмэн нь улам ядуурч гуйлгачин шахуу болов. Одоо өлөн зэлмүүхэн хүмүүс хүн амын 70% байна. Бүтэн талхыг гурван айл хувааж авч идэж, төмсөө ширхэгээр, ургамлын тосоо граммаар авдаг болжээ. Ингээд сөрөг талаас нь тоочоод байвал барагдахгүй нь, түр завсарлахгүй бол бухимдлын хар үүл нөмрөх нь

Зочин 2015-12-17 59.153.113.161

энэ нээрээ аЙМААР МУУХАЙ НИЙГЭМ БАЙГУУЛЖ БАЙНА АА АН-хан буцья буцья. эх орноосоо урвасан ял оноо энэ мөнгө идсэн хүмүүст. хэрэг хийж мөнгө идсэн нь яв явсаар баатар болчихдог боллоо. тэр Гансүхтэй цуг хэрэг хийсэн гээд байгаа хүүхэн байна. аль нь зөв юм бэ?

хувьсгал гарах цаг болжээ 2015-12-17 203.194.116.19

бид ардчилалыг хүсэхгүй байна. буцаад тотилатар дэглэмээ сэргээж хувьсгал хийе

Баатар 2015-12-17 202.131.7.196

Луйварчид,авилгачид,алуурчид өршөөгдсөн, суллагдсан, хэрэг нь замхарсан хууль нь гууль болсон ийм завхарсан орон дэлхийд Монголоос өөр байдаггүй биз.

Irgen 2015-12-17 182.160.35.248

negee irgenii shiljilt xedelgeenii dargiin xereg yu bolson be ATG tei toxirson asuudalgyi geed yavaj bna lee

Tiim l bolj taarah ni 2015-12-17 202.55.183.107

Odoo tiim l bolj taarah ni, Ardchilal gej ene yum baih. Americ tegj zaasan gene. Juud(Blair) teg gej daramtalsan gene.

Зочин 2015-12-17 202.72.246.142

Энэ чинь одоо ямар нийгэм гээч вэ, хүүхдээ тамлаад, хүн алаад байж болно гэсэн үг үү, та минь ээ

хувьсг***** 2015-12-17 202.170.80.25

Социализмаа эргэж байгуулья Ийм нийгэм монголчуудад тохирохгүй юм байна