2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 142,861,709 төгрөгийн үнийн дүн бүхий 3,671,122 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Гурил тэжээл Булган" ХК (GTJ +14.92%) болон "Ард Даатгал" ХК (AIC +4.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" ХК (TEX -14.39%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL -14.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.52 хувиар буурч, 15983.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,414,052,323,894.99 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ