&#34Танан Гарьд&#34 гурав дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

&#34Танан Гарьд&#34 гурав дахь хожлоо авлаа

Спортын төв ордонд даваа, лхагва, баасан гаригуудад сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тоглолтууд болж байна. Өчигдөр/12.27/ болсон тоглолтод "Танан Гарьд", "Архангай лидер" багууд өрсөлдөгчөө хожиж, гурав дахь хожлоо авлаа. Харин "Баянзүрх их өргөө аравтууд" 2, "Төв аймаг Төв ургац" 1 хожилтой тэмцээнийг үргэлжлүүлж байна. 

XII.16 (ЛХАГВА)

БАЯНЗҮРХ ИХ ӨРГӨӨ АРАВТУУДДОРНОД ТАНАН ГАРЬД 98-107

АРХАНГАЙ ЛИДЕР – ТӨВ АЙМАГ ТӨВ УРГАЦ 94-93


"Танан Гарьд" 107-98 "Их өргөө Аравтууд"

Үндэсний супер лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа билээ. Улирлын 17 дахь тоглолт Ц.Чинбат эзэнтэй "Дорнод Танан Гарьд" болон н.Боорчи эзэнтэй "Баянзүрх дүүрэг Их өргөө Аравтууд"-ын хооронд тоглолт байлаа. Тоглолт эхнээсээ Танан Гарьдийн удирдлаган дор үргэлжилж байсан гэхэд болно. Тэдний хамгаалалт сайн байснаар тоглолтын эхний үеэс онооны давамгайллыг гаргасан нь тоглолтын санаачлагыг авах боломж олгосон юм. О.Ууганбаяр ээлжит сайн тоглолтоо үзүүлж 34 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Г.Ихбаяр 22 оноо, 7 самбараас бөмбөг авалт, М.Дорждагва 16 оноо, 9 самбараас бөмбөг авалт, О.Нямбаяр 13 оноо, Батжавхлан 10 оноо гүйцэтгэн тусалсанаар Их өргөө Аравтуудыг буулган авахад хангалттай байлаа. Мөн тэд багаараа 47 хувьтай довтолсон нь хожих нэгэн шалтгаан байсан гэж болно. Мөн тэдний өрсөлдөгч нар 34 хувьтай довтолж байсан нь хамгаалалт сайн байсныг харуулж байгаа юм.

"Их өргөө Аравтууд" мөн нэгэн таагүй тоглолтыг үзүүллээ. Д.Мөнхтүвшин 26 оноо, 5 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч тэрээр 9 бөмбөг алдалт хийж 30 хувьтай довтолсон юм. С.Өрнүүнбилэг 19 оноо, 9 самбараас бөмбөг авалт, Ш.Сэдбазар 13 оноо, Б.Мөнхбат 11 оноо, Б.Билгүүн 10 оноо тус тус гүйцэтгэсэн ч бусад залуус тун хангалтгүй байсан юм. Мөн С.Батбямба өмнөх тоглолтонд талбайгаас хөөгдөж дараагийн тоглолтонд оролцохгүй байх шийтгэлийг авч энэ тоглолтонд оролцоогүйг онцлох нь зүйтэй байх. Тэдний хамгаалалт тун тааруу байсан ба 4-р үед ихэнх довтолгоо нь амжилтгүй болсоноор тэд энэ удаад "Танан Гарьд"-ад хожигдлоо.

"Альяанс-тех Харцага" 93-94 "Архангай Лидер"

Шинэ улирлыг тун тааруу эхлүүлээд байсан аваргуудын бүрэлдэхүүнд өнгөрсөн жил аварга авахад голлох үүргийг гүйцэтгэж байсан лигонер тоглогч Steve Pledjer эргэн ирсэн төдийгүй гэмтэлтэй байсан Г.Баттөр анхныхаа тоглолтод оролцож учраа олохгүй байсан Харцагууд жинхэнэ аваргууд шиг эхлүүлүүллээ. Г.Баттөр довтолгоог найруулж бусад залуус хийх ёстойгоо хийж байсан юм. Лигонер тоглогч Steve Pledger онцгой нэгэн тоглолт үзүүлж, 42 оноо 4 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт гүйцэтгэсэн бол П.Болортулга 18 оноо 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Багийн бусад залуус ч тун жигд тоглолт үзүүлсэн юм. Шинэ улирал эхэлсэнээс хойш анх удаа ийм өнгөлөг тоглолтыг үзүүлсэн Харцагууд тоглолтын төгсгөл хүртэл тэмцсэн ч эцэст нь тоглолт тэдний талд ахиад л байсангүй.

Харин Архангай Лидерүүдийн хувьд тоглолтоо тун тааруу эхлүүлсэн ч тоглолтын төгсгөлийг сайн хийснээр оноог ойртуулж чадсан юм. 4-р үеийн төгсгөлд Б.Батзолбоо хамгаалалт довтолгоо гээд аль аль тал дээр багаа тэргүүлэн сайн ажилласан ба Chu Madaubum тоглолтын цаг дуусхаас дөрвөн секунд дутуу байхад алдаатай довтолгоогоо амжилттай болгож улмаар нэг онооны зөрүүтэй өрсөлдөгчөө буулган авлаа. Тэднээс Б.Батзолбоо сайн байж 25 оноо авсан бол, Э.Дөлгөөн 21 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Chu Madaubum 14 оноо, 15 самбараас бөмбөг авалт, Очирбат 12 оноо, Jonathon Blake 11  оноо авсанаар тэд ээлжит хожлоо авахад хангалттай байлаа.

БАГУУДЫН АМЖИЛТ:

МҮСБХ

 

 

Архангай Лидер vs Альянс Тех Харцага – 94:93Гайхалтай тоглолтын эцэст алдаатай довтолгоог амжилттай болгож лидep баг улирлын 3 дах хожлоо авлаа.

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, December 16, 2015

 

 

Баянзүрх Их Өргөө Аравтууд vs Дорнод Танан Гарьд – 98:107

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, December 16, 2015

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж