Энэтхэг газрын тосоо хадгалах газаргүй болж байна | News.MN

Энэтхэг газрын тосоо хадгалах газаргүй болж байна

Энэтхэг газрын тосоо хадгалах газаргүй болж байна

Энэтхэг газрын тосоо хадгалах газаргүй болж байна

Энэтхэгийн газрын тосны сайд Дхармендра Прадханы хэлснээр Энэтхэгийн агуулахууд дүүрсэн тул АНУ-аас маш хямдхан худалдаж авсан асар их түүхий газрын тосоо тус улсад хадгалах боломж хайж байгаа гэнэ.

Түүний хэлснээр дэлхийн хамгийн том газрын тос импортлогч, хэрэглэгч Энэтхэг улс аль хэдийн өөрсдийн 5.33 сая тон агуулахаа дүүргээд, дэлхийн энд тэндхийн усан онгоцнуудад 9 сая тонн газрын тос ачиж, зогсоожээ. Тэрбээр “Бид бараагаа өөр оронд хадгалах боломж эрж байна. Хямдхан авсан тосоо АНУ-д хадгалах боломжийг шаргуу судалж байна” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн сард Австрали газрын тосны үнэ буурсныг ашиглан их хэмжээний газрын тос авч, түүнийгээ хадгалахын төлөө яаралтай агуулах барихаа мэдэгдсэн билээ.

Энэтхэгийн эрх баригчид аль хэдийн бүх боломжит агуулахаа боловсруулан газрын тос, шатахуунаар агуулахаа дүүргэсэн гэнэ. Энэтхэг ийнхүү хадгалж, боловсруулсан газрын тос болон шатахуун нь дотоодын жилийн нийт хэрэгцээний 20 орчим хувийг хангадаг бөгөөд 80 гаруй хувийг импортоор авдаг аж. Харин одоогийн нөхцөл байдлаас шалтгаалж Энэтхэг агуулахуудаа нэмж, нийт 6.5 сая тоны багтаамжтай болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажилдаа олон улсын хөрөнгө оруулагчдыг урьж байгаа гэнэ.

Дөрөвдүгээр сард Энэтхэгт шатахууны эрэлт 2007 оноос хойш хамгийн доод цэгтээ хүрч, 50 хувиар буурсан ч энэ сард өнгөрсөн оны энэ үеийн 60-65 хувьтай тэнцэхээр болон өссөн байна. Прадханы хэлж буйгаар бол зургадугаар сар гэхэд шатахууны эрэлт эргээд хэвийн болох аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-27 192.82.75.238

Үнэ хямдарсныг ашиглан дэлхийн улсууд их хэмжээгээр худалдан авч нөөцөлж хадгалж бн. Гэтэл манайх тэгж байгаа болов уу.

Avatar

Зочин 2020-05-27 45.9.148.221

!!! Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-27 110.70.27.84

9н сая тнн шүү.9тнн гээгүи баих юм.9тнн гэвэл нэг цистерн баилгүи.

Avatar

зочин 2020-05-27 202.21.100.210

Сэтгүүлчид ээ ард түмнийг доромжилж байна уу та нар өөрсдөө уншиж хянадаггүй юм уу
9 тонн гэдэг чинь ганц цистерн шүү дээ малаааааааааааааааааа

Avatar

Зочин 2020-05-27 103.10.22.32

Хаашаа янзын бүдүүлэг орк юм бэ!

Avatar

иргэн 2020-05-27 202.70.34.70

энд тэндэхийн онгоцуудад 9 тонныг хадгалаад байхдаа ч яахав дээ, хүүхдийн тоглоомон онгоц уу. 9 тонн чинь нэг ачааны машин ч хүрэхгүй хэмжээ байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж