Энэтхэгийн газрын тосны сайд Дхармендра Прадханы хэлснээр Энэтхэгийн агуулахууд дүүрсэн тул АНУ-аас маш хямдхан худалдаж авсан асар их түүхий газрын тосоо тус улсад хадгалах боломж хайж байгаа гэнэ.
Түүний хэлснээр дэлхийн хамгийн том газрын тос импортлогч, хэрэглэгч Энэтхэг улс аль хэдийн өөрсдийн 5.33 сая тон агуулахаа дүүргээд, дэлхийн энд тэндхийн усан онгоцнуудад 9 сая тонн газрын тос ачиж, зогсоожээ. Тэрбээр “Бид бараагаа өөр оронд хадгалах боломж эрж байна. Хямдхан авсан тосоо АНУ-д хадгалах боломжийг шаргуу судалж байна” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн сард Австрали газрын тосны үнэ буурсныг ашиглан их хэмжээний газрын тос авч, түүнийгээ хадгалахын төлөө яаралтай агуулах барихаа мэдэгдсэн билээ.
Энэтхэгийн эрх баригчид аль хэдийн бүх боломжит агуулахаа боловсруулан газрын тос, шатахуунаар агуулахаа дүүргэсэн гэнэ. Энэтхэг ийнхүү хадгалж, боловсруулсан газрын тос болон шатахуун нь дотоодын жилийн нийт хэрэгцээний 20 орчим хувийг хангадаг бөгөөд 80 гаруй хувийг импортоор авдаг аж. Харин одоогийн нөхцөл байдлаас шалтгаалж Энэтхэг агуулахуудаа нэмж, нийт 6.5 сая тоны багтаамжтай болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажилдаа олон улсын хөрөнгө оруулагчдыг урьж байгаа гэнэ.
Дөрөвдүгээр сард Энэтхэгт шатахууны эрэлт 2007 оноос хойш хамгийн доод цэгтээ хүрч, 50 хувиар буурсан ч энэ сард өнгөрсөн оны энэ үеийн 60-65 хувьтай тэнцэхээр болон өссөн байна. Прадханы хэлж буйгаар бол зургадугаар сар гэхэд шатахууны эрэлт эргээд хэвийн болох аж.
Эх сурвалж: RT.COM