ЗГҮЦ-ыг энэ сарын 22-нд арилжина

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрын үнэт цаасыг энэ сарын 22-нд арилжихаар болжээ. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржээс гишүүн брокер, диллерийн компаниудаараа дамжуулан энэ сарын 22-нд явагдах арилжааны захиалгыг авч байгаа юм байна. Үүнд, 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, 100 мянган ширхэг, мөн 156 долоо хоног буюу гурван жилийн хугацаатай, жилийн 15.75 хувийн хүүтэй, 100 мянган ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг анхдагч зах зээл дээр арилжих юм. Хөрөнгийн биржийн арилжааны системд захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлж, баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалт хийх аж.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж