Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай тэмцэж буй энэ үед цэргийн сургуулилтаа харилцан зогсоох саналыг ОХУ-ын зүгээс Умард Атлантын Цэргийн Эвсэл /НАТО/ -д тавьсан ч тус байгууллага уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна. Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рыбаков NATO-ийн хариу үйлдэлд урам хугарч байгаагаа илэрхийлжээ.
ОХУ нь сүүлийн өдрүүдэд цэргийн сургуулилтаа цомхотгож байгаа ба НАТО-ийн ойролцоо ямар нэгэн сургуулилт хийхээр төлөвлөөгүй гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн юм.
Харин НАТО Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европ тивийн хамгийн том цэргийн сургуулилт болох АНУ-ын удирдсан “Defender-Europe 20”-ийн цар хүрээг бага зэрэг багасгасан ч зогсоогоогүй үргэлжлүүлж байгаа билээ.
Москва хилийн дагуух гадаадын цэргийн хүч нь түүний аюулгүй байдалд заналхийлж, Европ дахь тогтвортой байдлыг алдагдуулж байгаа тухай Орос улс олон жилийн турш ярьж ирсэн юм.
НҮБ-ын байгууллагын зүгээс Москвад хандан 2011 оны Венийн баримт бичгийг шинэчлэн батлахыг уриалж байна. Энэ нь талуудын итгэлцлийг бэхжүүлэх, ил тод байдал, цэргийн сургуулилтад гуравдагч этгээдийн тавих тавихыг тусгасан гэрээ юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ