”Дэлхийн өрийн “хар нүх” удахгүй 100 их наяд ам.долларт хүрнэ” | News.MN

”Дэлхийн өрийн “хар нүх” удахгүй 100 их наяд ам.долларт хүрнэ”

”Дэлхийн өрийн “хар нүх” удахгүй 100 их наяд ам.долларт хүрнэ”

”Дэлхийн өрийн “хар нүх” удахгүй 100 их наяд ам.долларт хүрнэ”

Английн банк цар тахлын хямралаас гарах сүүлийн гарц нь зээлийн сөрөг хүү хэмээн үзсэн бол АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тайлан анх удаа 7 их наяд ам.долларт хүрлээ.

Үүнийг олон улсын сэтгүүлч, Уолл Стрийтийн брокер асан Макс Кейсер “өрийн хар нүх” хэмээн тодорхойлж, “Тэдгээр үнэт цаасыг дахин худалдахад үнэгүйднэ. Хэрвээ үнэт цаасыг зах зээл дээр гаргаж үзвэл түүнээсээ 0 хувийн ашиг олно. Үр дүнд нь үнэн хэрэгтээ Холбооны нөөцийн банкны тайлан дээрх “хар нүх” улам томорно гэсэн үг” хэмээн тайлбарлажээ.

Түүний хэлснээр өдгөө олон улсын төв банкуудын тайлан дээрх “хар нүх” 20 их наяд ам.долларт хүрч буй бөгөөд ойрын хэдэн жилийн дотор 100 их наяд болох аюултай аж.

Тэрбээр “Холбооны нөөцийн сан хуурамч цахим мөнгө л бүтээж байна. Хамгийн худал зүйл бол тэд ийнхүү өрийн мөнгийг хар нүхэнд соруулж байгаагаар дефляцитай тэмцэж буй гэх тайлбар юм. Үнэн хэрэгтээ тэд эсрэгээр миний хар нүхний өсөлт гэж нэрлээд байгаа дефляцийг улам гааруулж байна. Одоо тэр нүх зогсохоо өнгөрсөн. Удалгүй бид бүгд тэр хар нүхэнд сорогдох болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж