Хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй эцэг, эхчүүд торгууль төлнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй эцэг, эхчүүд торгууль төлнө

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй эцэг, эхчүүд торгууль төлнө

Зөрчлийн тухай хууль ирэх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Энэхүү хуульд зөрчил гаргасан этгээдийг баривчлахгүй, харин торгох, эрхийг хасах гэсэн хоёр төрлөөр шийтгэх оноохоор заажээ. Өөрөөр хэлбэл, баривчлах, хорих явдлыг хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хариуцлагын хүнд хэлбэр гэж үзэж, түүнээс татгалзсан хууль юм.

Энэ хуулиар нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, хориг, стандарт, нормыг зөрчиж байгаа үйлдлийг зөрчил гэж ерөнхийд нь үзэх бөгөөд 600 орчим зөрчил багтаж байгаа юм байна. Зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор байгаа юм. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл хувь хүн 10 мянгаас 20 сая төгрөгөөр торгохоор тусгажээ.

Тухайлбал, бусад сурагчийг дарамталсан хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг 100 мянган төгрөгөөр торгох аж. Түүнчлэн уг хуулийн 8.9, Хүүхдийн эрхийг зөрчих гэсэн зүйлд хүүхдийг зориуд хувцас, хоол хүнс, орон байраар гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн, хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхийг хязгаарласан бол хувь хүнийг(эцэг эхийг) хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Мөн хүүхдийг дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг (эцэг эх, сувилагч) хорин таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр оруулж өгсөн байна.

Үүнээс гадна өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хувь хүнийг тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

рх 2015-12-17 43.242.242.38

Америк энэ тэр гадаад орнуудаас хахууль аваад хүн ам хүүхдүүд дээрээ туршилт хийлгээхээр авчирсан вакцинууд биз дээ Хүүхдүүдээ туршлагын туулай болгосонүй гэдэгт торгох гээд байнаа даа

darhlaajuulalt 2015-12-17 202.9.40.84

darhlaajuulalt gej ovchin taridagt bi huvidaa durgui

Зочин 2015-12-17 180.235.177.66

Үнэн. Тэгээд ч баталгаа муутай хадгалалт тээвэрлэлт найдваргүй одоо дээр нь торгуулах болж дээ.

Зочин 2015-12-17 203.194.116.19

энэ хуулиар болбол чиг бүх сургууль цэцэрлэгүүдийн багш эрхлэгч торны цаана суух юм байна даа