Д.Батбаяр: Т.Баясгалангийн чанга гарт баригдаж засарсан даа

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Д.Батбаяр: Т.Баясгалангийн чанга гарт баригдаж засарсан даа

Цагтаа УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч, Төрийн ордноор хэсэгтээ “зугаалж” амжсан Д.Батбаяр буюу Кёкүшюүзан одоогоор хувийн бизнесээ эрхлээд нам жим амьдарч байгаа. Тэгвэл тэрбээр сонгууль дөхөхтэй зэрэгцэн ил гарч, зарим хэвлэлд ярилцлага өгч эхэлжээ. Мөн АН-ынхан итгэл хүлээлгэвэл 2016 оны сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа ч ярьсан байна.

Түүнээс гадна дуучин Т.Баясгалантай хэрхэн учирсан талаараа мэхний их дэлгүүр маань дэлгэрэнгүй ярьсан байх юм. Тэрбээр “Нэг удаа Монголд ирээд байхдаа УИХ-ын гишүүн С.Баярцогтын зохион байгуулсан хүлээн авалтын үеэр Баясаатай танилцсан. Хэрвээ би тэр үед эхнэртэйгээ танилцаж,  гэр бүл болоогүй бол яаж ч магадгүй болохоор явсан үе. Буруу зам руу ч орж мэдэхээр байсан.

Учир нь эхнэр хүүхдээсээ өрх тусгаарлаад гурван жил болсон байсан болохоор хаана л бол хаана явж, сагсуурахыг үзүүлдэг байлаа. Мөнгө, бяр ч ихтэй. Очсон газар бүрт хүмүүс хүндлээд л. Японд очиход гурван бенз машин цувуулж зогсоогоод угтана. Ер нь дампуурах дөхсөн. Гэтэл ашгүй чанга хүний гарт баригдаж засарсан даа.

Баясаа надад хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Тэд маань өөрсдөө ямар мэргэжилтэй болохоо шийдэг гэж боддог. Том хүү маань өнгөрсөн жил болсон сүмогийн УАШТ-нд түрүүлээд ёкозүна цол хүртсэн. Түүнчлэн Япон руу саяхан явж сар гаруйн хугацаанд аялан тоглолт хийгээд ирлээ” хэмээн ярьсан байна.

Н.БОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж