Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдав

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдав

Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн гурав дахь удаагийн хуралдаан Төрийн ордны “Г” танхимд боллоо.

 

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн нар болон Байнгын хорооны ажлын албаны референт М.Отгон нар оролцов.

 

Ажлын дэд хэсгээс гаргасан Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг нэгбүрчлэн хэлэлцэж, хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн экспертийн албанаас гаргасан зөвлөмж болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хүүхдийн ногоон картыг аялуулж, иргэд, олон нийтээс авсан саналыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар харилцан ярилцлаа.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.OLLOO.MN

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ХҮН 2015-12-17 103.9.91.214

ЭНЭ АВГАЙ ДАНДАА ХҮН ҮНЭМШМЭЭРГҮЙ ХУДЛАА ЯРЬЖ БАЙХ ЮМ.ХҮҮХДИЙН НЭР БАРЬЖ УЛСТӨР ХИЙДГЭЭ БОЛИМООР ЮМ ДАА. ИЙМЭЭР АВГАЙЧУУД ДАХИЖ ЭНЭ ОРДОН РУУ ШАГАЙХ ХЭРЭГГҮЙ.

Таны зочин 2015-12-17 202.9.40.30

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдаад 20 жил болжээ. Гэтэл тус хуулийн 25-р зүйлийн 4-т заасныг хууль зүйн дагуу хэрэгжүүлэх гэхээр журам нь байхгүй гээд хүүхэд хамгааллын мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд нь хэлэх юм. Хууль дагалдах журамгүйгээр бидний хүүхдийн эрхийг 20 жил хамгаалсан гэж үү? Итгэмээргүй юм. Хэвлэл мэдээллийн салбарынхаан энэ асуудлыг хөндөөд үзээрэй. Мэдээлэл бичих сонирхолтой, сенсацитай сэдэв болно. Юун шинэ хуультай болох. Нэг хууль хоёр хууль, өчнөөн заалттай болохоор хэрэгжинэ гэж үү?

Naran 2015-12-17 202.9.41.192

Mongol uls khuukhdiinkhee erkhiig khamgaalj chaddaggui khulchigar khuulitai uls. 25-r zuiliig khar daa. khen khegjuulj, khen khabgaalj baina be?

Otgoo 2015-12-17 150.129.142.230

Zavaan bolovsrolgui avgai chini. Diplomgui bolohiig chini batalaad ugj bolno shu.

Otgoo 2015-12-17 150.129.142.230

Zavhnii 10 jild 1-r angid baihdaa garchihaad. 7-n buudliin TUTS-nd suuj baisan yum baij end yu hiij baigaan.