Ч.Улааны амласан ба улайсан тайлбар | News.MN

Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

VS

Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

Ерөнхий сайд  У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд олон нийтэд хандан мэдээлэл хийх үеэрээ ноолуурын үнийг төр бодлогоор дэмжиж, ноолуур худалдан авах аж ахуй нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөс багагүй үнээр авах чиглэл баримтална хэмээн мэдэгдэж байв.

Уг мэдэгдэлд баярласан хөөрхий малчид кг ноолуураа 100 мянгаар тушаах нь хэмээн баярлаж байтал бодит байдалд ноолуурын үнэ 50 мянгад ч хүрсэнгүй. Өнөөдрийн байдлаар ихэнх малчид ноолуураа тушаалгүй дарсан байдалтай байна. Сарын өмнө ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Би та нарт хэзээ худлаа ярьж байлаа. Би энэ ажлыг хар толгойгоороо хариуцна” гэж хэлж байсан Ч.Улаан сайдын ам, ажил нь алд дэлэм зөрөв. Тэрбээр тавдугаар сарын 26-ны өдөр “Өдрийн сонин”-д өгсөн  ярилцлагадаа  “100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье" хэмээн хээв нэг ярьжээ.

Тиймээс бид энэ долоо хоногийн VS буландаа хэлсэн ярьснаасаа буцдаг Ч.Улааны эсрэг Ч.Улааны эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

 

 

 

2020 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн чуулганы хуралдаан дээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хэлсэн үг.

Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ, манай ноолуурын 95 хувийг худалдаж авдаг хятадын зах зээлийн үнэ бидний энэ үнээс 30-40 хувь өндөр байна. 

Бид энэ үнийг нэмэгдүүлж тогтоогоогүй. Баримжаа болох ханшийн мэдээлэл өгөхгүй бол малчид мэдээлэлгүй учраас очсон хүний аманд багтаад ноолуураа 20 мянган төгрөгөөр зарах уу. Тийм байж таарахгүй. Зэсийн баяжмал, ноолуур хоёр стратегийн бүтээгдэхүүн. Энэ хоёрын үнийг төрөөс тогтоодог. Ийм учраас дундаж болон доод үнийг бид зарлаж байгаа нь буруу биш.  

Ноолуурын 30 хувийг бодлогын гэрээгээр авна гэсэн. Шалгуур даваад банктай гэрээгээ байгуулсан аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж байгаа.

Одоо ноолуур бэлтгэсэн, авсан хоёр хоорондоо гэрээ байгуулж, малчдын данс руу мөнгө нь орно. Үлдсэн 70 хувийг бид яаж борлуулах вэ гэдгээ маш сайн тооцож, судалж байна. Яаралтай арга хэмжээ авах ёстой гээд ажиллаж байна. 

2020 оны тавдугаар сарын 26-нд  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагад хэлсэн үг.

Эх үүсвэргүй учраас ноолуурын борлуулалт удсан. Хоёрдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөллөө. Ер нь ноолуурын үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сард зүүн аймгуудаас эхлүүлээд зургадугаар сард баруун аймагт дуусдаг. 3, 4 сарын хугацаатай бизнес. Гэтэл гурван сар өнгөрчихлөө. Ноолуурын бизнес явсангүй. Малчид 5, 10 мянгаар ахиу ноолуураа өгчихөөсэй гэж бодож байгаа. Үүнээс шалтгаалаад малчид ноолуураа борлуулъя гэх эрэлт нэг талаас гарч байна. Нөгөө талд бизнес нь огт хөдөлдөггүй. Үүнийг дагасан улс төр ч их явлаа. Ирэх долоо хоногт Их хурлын тогтоолын дагуу олгох ноолуурын урамшууллыг олгоно. Үйлдвэрүүд маань түрүүч нь зээлээ аваад эхэлсэн. Бэлтгэлдээ гарч байна. Төр ирэх долоо хоногт хүлээсэн үүргийнхээ дагуу бүх урамшууллаа олгоно. Одоо харин үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн хариуцлага үлдэж байгаа. Үнээ тохирч өгч авах ёстой. Хоёр сарын хугацаа бидний боломжийг үгүй хийчихлээ. Аль болох үнэд хүргэх ёстой.

Өнөөдөр бид ноолуураа Итали руу эхний ачилтаа хийж байна. Одоогоор дотоодын жижиг худалдан авагчид зарим нэг үйлдвэрүүд худалдан авч байгаа. Дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын хаан ширхэгт гэх олон улсын стандарт батлуулсан.

Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tyya 2020-05-27 202.126.90.40

Энэ Улаан дивтаат хотод дүүрэг бүрт Бохир ус цэвэрлэх байгууламж барьж өгчөөд бурхан болоосой

Avatar

Зочин 2020-05-27 45.9.148.221

* Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-27 202.21.110.212

улаан биш Улайна гэлэг нэртэй болж дээ

Avatar

Зочин 2020-05-27 203.220.42.226

Хүмүүсээ бие бие ээ хайрлаач ээ. Улаан сайд Монголын төрд хийсэн бүтээсэн үйлстэй, Монгол Улсын санхүүг хөл дээр нь босгосон хүн. Тиймдээ ч өдий зэрэгтэй олон жил улс төрд тогтвортой ажиллаж байна. Монголчуу бид ухаантай, огт юм хийдэггүй хүнийг бид төрд удаан ажиллуулдаггүй. Улаан сайд таныг хүндэтгэж явдаг. Танд амжилт хүсье!

Avatar

irgen 2020-05-27 66.181.185.215

Улайдаггүй Улаан анх удаа улайв шүү. Хүмүүсийг ийм болтол нь улс төрд байлгана гэдэг сонгогч олон түмний өөрсдийнх нь буруу арчаагүйнх. Ийм байхад улс төрчид ард түмнээр, ард түмний мөнгийг цусалж тоглолгүй яахав.

Avatar

zochin 2020-05-27 66.181.161.85

harahaas uur hureed buhimdal turuuleed baih um, h**** ideg ulaan yamaag

Avatar

Хуучин ТЭЗУХ 2020-05-27 122.201.21.92

90 онд ардчиллыг танкаар дарья гэж байсан Улаан монголын тосов санхуугийн хегжлийг 2000 онд балласан. Орон нутагт орлогыг улдээж еерсдее хегжих боломжийг нээж хедее хегжих замдаа оронгуут тесыийг СЯ тевлеруулж дахин хуваарилах гэж хкучин тевлерсен телевлегеенмй аргыг сайд болонгуутаа хийсэн. Ингэж дарга сайд нар менгеер туйлж хедеег хаясан нь ардын амьдралыг доройтуулж атлгыг гааруулэ тереес тербумтнууд терех залийг нээсэн хун дээ

Avatar

Зочин 2020-05-27 66.181.161.24

Засаг Улаан зусаг Улаан болсон. Чаа чаа чаа, зуу зуу зуу.

Avatar

Хахаха 2020-05-27 182.160.32.246

Улаан Н.Энхбаяртай нийлж, Террористуудын мөнгө оруулж ирсэн. Илрүүлсэн Дашцэдэн сэтгүүлчээ шүүхэд өгөөд ялагдсан.

Avatar

Зочин 2020-05-27 117.111.22.229

Улааныг шүүхэд өгч болно шдээ, яагаад шүүхэд өгөхгүй байнаа малчидаа?!

Avatar

Хэн 2020-05-27 202.126.89.138

Хүк бол социализм хүсэж бгаа.

Avatar

Иргэн 2020-05-27 139.5.216.36

энэ ганц улааны асуудал биш. МАН ын намын байгаа байдал

Avatar

Зочин 2020-05-27 66.181.186.84

Хуулиар тогтоосон бараанд чадлаараа төр оролцох гэж үзлээ одоо ойлгоцгоож байна уу Хятадын мөнгө ямар чухал гэдгийг бид хамгийн том зах зээлтэй улс хөрш гэдгийг ухаарах цаг нэгэнт болсон хил хаагдсанаар ноолуур дээр ийм савалгаа үүсч байна дотоодын зах зээл үнэхээр ядуу хомс тэгтлээ урд хөрш рүү бизнес эрхэлэгч нараа үзэн ядах сэтгэлгээнээсээ одоо салах болсон

Avatar

Зочин 2020-05-27 103.14.38.132

Бишээ, корона цар тахал болоогүй байсан бол өөр улстай чөлөөлтэй худалдаа хийнэ. Хятад өөрийнхөө өвчинг барьж чадаагүй алдсан учраас ийм болсон.

Avatar

Зочин 2020-05-27 64.119.26.115

Бурхнаас бусад хэнд ч ам алдах тохиол гарч болно.Сонгууль дөхөж дээ.Ухаандаа Улааныг гутааж боргоож УИХ-д сонгуулахгүй луйврын компанит ажил бүтэн сар гаруй үргэлжиллээ.Улаан бол анархистуудыг бодвол хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн. Бас төв шударга цөөхөөн төрийн зүтгэлтний нэг учир түүнийг гутаах ажиллагаа зохион байгуулалттай явж байгаа юм

Avatar

Улаан Дауны синдромтой төрсөн охиноо хаясан 2020-05-27 192.82.73.155

Улаан Дауны синдромтой төрсөн охиноо хаяж туслах хүүхэнтэйгээ суусан гэсэн.
Төрсөн өвчтэй охиноо бодоогүй хаясан хүн бусдыг тэр дундаа малчдыг бодохгүй.

Avatar

Зочин 2020-05-27 103.10.23.193

Улаан юу бүтээсэн бэ? Санаачилж сэдсэн түүний нэртэй нэг ч зүйл байхгүй шүү, зүгээр л дүр үзүүлсээр ирсэн.

Avatar

Cochin 2020-05-27 202.21.124.134

ene khun ter yam ni buur ulaihaa bolij dee

Avatar

1234 2020-05-27 202.126.88.55

Улс төрийн соёлтой хүн бол худлаа ярьсаныхаа төлөө өөрөө огцрох ёстой. Улайдаггүй Улаанд тийм соёл байна уу.

Avatar

Сонгоод бай 2020-05-27 66.181.181.194

Ийи хүмүүсийг сайн Сонгож гаргаад бай ккк

Avatar

Зочин 2020-05-27 66.181.189.11

Tetgeveriin zeel avaagui ahmaduudiig bas hulhidaj baigaa uymuu? Yamarch surag baihguu bolloo

Avatar

mgl 2020-05-27 202.9.40.108

Iim huneer said tavihaar uls yaj ch hugjih yum bilee.

Avatar

Зочин 2020-05-27 202.55.188.44

Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлээч ээ, та нар идэж ууж, албан тушаал булаацалдаж хүн хэлмэгдүүлэхээс өөр юу хийж чаддаг юм. Яагаад энэ хүний хойноос чаргууцалдаад гараад ирчих вий гэж үхтлээ айцгаагаад байдаг юм бэ! Та нар нэг л сэжигтэй хэрэгтнүүд шиг байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж