Казиногийн хаан 98 насандаа таалал төгсчээ | News.MN

Казиногийн хаан 98 насандаа таалал төгсчээ

Казиногийн хаан 98 насандаа таалал төгсчээ

Казиногийн хаан 98 насандаа таалал төгсчээ

Макаог Азийг мөрийтэй тоглоомын төв болгосон бизнесмен Стэнли Хо 98 насандаа Хонгконгод нас баржээ. Азийн толгой баячуудын нэг Стэнли Хог “казиногийн хаан” хэмээн хочилдог байв.

Стэнли Хо нь Макаог Хятадын харьяалалд шилжих үед 1960-аад онд Засгийн газраас казино явуулах монопол эрхийг олж авснаар мөрийтэй тоглоомын ертөнцөд давамгайлж байв.  Түүний хөрөнгө өсөхийн хэрээр тэрбээр Макаогоос гадна Хонгконгод орон сууцны хороолол, оффис худалдан авч, Португал, Хойд Солонгост казино нээжээ. Түүний хөрөнгийн хэмжээ 2018 онд 6,4 тэрбум ам.долларт хүрсэн байв. Стэнли Хогийн үүсгэн байгуулсан “SJM Holdings” нь Макаод 20 казиног ажиллуулдаг аж. Тэрбээр хөрөнгө чинээнээс гадна улс төрийн эрх нөлөөтэй хүмүүсийн нэг. Стэнли Хо нь Хятадын хоёр тусгай бүс, Макао, Хонгконгийн тэргүүлэн захирагчийг сонгох эрхтэй гишүүдийн нэг аж.

Стэнли Хо нь дөрвөн эхнэр, 17 хүүхэдтэй. Улмаар 2012 онд гэр бүлд нь хөрөнгийн төлөө хуулийн маргаан дэгдсэнээр бизнесийн бүтцээ өөрчилсөн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-27 45.9.148.221

! Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж