ХӨСҮТ: 7 оюутанд коронавирус илэрч, 6 оюутан эдгэрлээ | News.MN

ХӨСҮТ: 7 оюутанд коронавирус илэрч, 6 оюутан эдгэрлээ

COVID-19

ХӨСҮТ: 7 оюутанд коронавирус илэрч, 6 оюутан эдгэрлээ

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаад байна. Уг халдвараар нийт 5.676 сая хүн өвчилж, 2.4 сая хүн эдгэж, 2.9 сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д 8900 хүн сүүлийн 24 цагт шинээр өвчилсөн байна. Халдвар өндөр орнуудын дунд байгаа бид анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй. Монгол Улсад 179 хүн ажиглалтад шинээр орж, 36 хүн гэрийн ажиглалтад шилжиж, нийт 1262 хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 170 дуудлага ирсэн. Мөн шуурхай аппликейшнээр таван хүн мэдээлэл авсан

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр /2020.5.26/ нийт 248 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 241-д нь вирус илрээгүй. Харин долоон хүнд коронавирус илэрлээ. Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн оюутнуудад, мөн 13-нд ирсэн цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнд вирус илэрсэн. Түүнд 14 хоногийн давтан шинжилгээнд вирус илэрлээ. Мөн зургаан оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эмчилгээг 14 хоног хийж, хамгийн богино хугацаанд эдгэрсэн. Нийт халдвар 148 болсон бөгөөд эдгээрээс 43 нь эдгэж, одоо 105 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүний 100 нь хөнгөн, тав нь хүнд байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Бид 8000 хүнээс асуумж шинжилгээ авч тандалт судалгаа хийсэн. Ингээд сэжигтэй тохиолдол гэж үзсэн 284 нь үгүйсгэгдсэн. Манай улсад гуравдугаар сарын 10-наас хойш зөөвөрлөгдөн орж ирсэн 148 тохиолдлын 94 нь буюу 63 хувь нь эрэгтэй хүмүүс. Батлагдсан тохиолдлын дундаж нас 24 буюу 8-65 насныхан байна. Мөн 114 нь буюу 77 хувь нь гадаадад сурдаг хүмүүс. Тэдгээрийн 86.5 нь ОХУ-аас ирсэн бол бусад нь есөн улсаас ирсэн. Өвчтөнүүдийн 57.4 хувь нь тусгай үүргийн онгоцооор, 42 хувь нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Өнөөдрийн байдлаар 43 хүн эдгээд байна. Дунджаар нэг өвчтөнийг эмчлэхэд 30 хоног буюу 10-55 хоног зарцуулж байна. Эдгэрсэн хүмүүсийн 28 нь сувилалд, 10 нь гэрийн ажиглалтаас гарсан, дөрөв нь гэрийн ажиглалтад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 105 хүн байна. Бид ХӨСҮТ, Дархан-Уул аймаг, ЗӨСҮТ, Дорнодын лабораториудад давхардсан тоогоор 13900 хүнд шинжилгээ хийжээ. Тандалт шинжилгээг 1-5 удаа хийж байгаа ба 2-14 хонож байж вирус илэрч байна. Хамгийн сүүлд батлагдсан оюутаны гурав дахь шинжилгээнд вирус илэрлээ.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Tuesday, May 26, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж