Монгол хөхөөний 12 мянган км нүүдэл эрдэмтдийг гайхшируулав

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

Монгол хөхөөний 12 мянган км нүүдэл эрдэмтдийг гайхшируулав

Монгол хөхөөний 12 мянган км нүүдэл эрдэмтдийг гайхшируулав

Онон нэртэй хөхөөний 12 мянган км-ийн нүүдэл эрдэмтдийг гайхшируулсан тухай “ВВС” агентлаг онцолжээ. Энэ нь нүүдлийн шувуудын хамгийн урт аяллын нэг болсон аж. “Монгол хөхөө” төслийн хүрээнд нүүдлийн шувуунд хиймэл дагуултай холбогдсон байршил тогтоогч суулгаснаар хөхөөний гайхалтай нүүдлийг мэджээ. Төслийн хүрээнд таван хөхөөнд байршил тогтоогч суулгасан аж. Харин тэдний дундаас Онон нэртэй хөхөө Энэтхэгийн далайг нэг ч зогсолгүй, цагт 60 км дундаж хурдаар нисч гаталжээ.

Онон хөхөө өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Африкийн өмнөд хэсгийн Замби улсаас нутаг буцах нүүдлээ эхлүүлжээ. Улмаар хөхөө замдаа 16 орны дээгүүр, өргөн далай тэнгисийг гатлан хүчтэй салхийг сөрөн нутагтаа ирсэн байна.

Харин Баян нэртэй хөхөө өвлийг Зүүн Африкийн Килиманжаро уулын хажууд өнгөрөөгөөд буцах замдаа Хятадын Юньнань мужийн хавьцаа холбоо тасарчээ. Тус хөхөөг бусдын идэш болсон эсвэл бахардаж үхсэн байх гэж таамаглажээ. Баян хөхөө нь 14 хоногийн хугацаанд 10 мянган км замыг туулсан аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ГайхмаарГайхмаар
17
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж