Зургадугаар сараас ОХУ дотоодын жуулчлалаа сэргээнэ | News.MN

Зургадугаар сараас ОХУ дотоодын жуулчлалаа сэргээнэ

Зургадугаар сараас ОХУ дотоодын жуулчлалаа сэргээнэ

Зургадугаар сараас ОХУ дотоодын жуулчлалаа сэргээнэ

Зургадугаар сарын 1-нээс дотоодын аялал жуулчлалыг үе шаттайгаар сэргээнэ хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко мэдэгдлээ.

Коронавирусийн цар тахал ОХУ-ын эдийн засагт хүнд цохилт авчирсныг тэрбээр онцоллоо. Түүний хэлснээр одоогийн байдлаар эдийн засагт учирсан хохирол 3,5 их наяд рубль болоод байгааг Дмитрий Чернышенко хэллээ.

"Цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтуудыг зургадугаар сарын 1-нээс үе шаттайгаар сулруулахаар төлөвлөж байна. Аялал жуулчлалын салбарын хувьд эхний ээлжинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг сувиллуудыг нээх төлөвлөгөөтэй байна. Дараагийн шатанд зочид буудлууд, амралтын газрууд, наран шарлагын газрууд, хөлөг онгоцны аялал зэргийг нээнэ” хэмээн Чернышенко хэллээ.

Дотоодын аялал жуулчлал идэвхждэг зуны улиралд халдвар тархахгүй байх аюулгүй нөхцөл байдлыг хангах замаар дотоодын аялал жуулчлалыг сэргээнэ хэмээн тэр хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж