Москвагийн эдийн засгийн 15 хувь нь зогсонги байна

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

Москвагийн эдийн засгийн 15 хувь нь зогсонги байна

Москвагийн эдийн засгийн 15 хувь нь зогсонги байна

Коронавирусийн халдвараас шалтгаалан тогтоосон хөл хорионы улмаас Москва хотын бизнесийн 15 хувь нь зогсонги байдалд байна хэмээн Москва хотын Захирагчийн Эдийн засгийн бодлого хариуцсан орлогч дарга Владимир Ефимов телевизийн "Россия 24" сувагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

"Энэ 15 хувийн бизнесийг залгуулж байсан 1 сая орчим хүн ажилгүй байна. Москва хот бага багаар хязгаарлалтаа сулруулж байгаа. Эхний ээлжид хүнсний бус барааны үйлчилгээг нээсэн байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ресторан, кафены гаднах зуны задгай талбайг нээх төлөвлөгөөтэй байгаа" Владимир Ефимов хэллээ.

2020 оны тавдугаар сарын 26-ны байдлаар ОХУ-д COVID-19-ийн 353 мянга 427 халдвар бүртгэгдэж, 3633 хүн нас бараад байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж