Дэлхийн 216 оронд бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахлаар өнөөдрийн байдлаар 5 сая 678 мянга 360 хүн өвчилж, 351 мянга 666 хүн хорвоог орхиж, 2 сая 426 мянга 456 эдгэсэн бол 2 сая 900 мянга гаруй хүн эмчлүүлж байна.
24 цагийн хугацаанд Covid-19 цар тахал АНУ, Бразил, ОХУ, Энэтхэг, Перу, Их Британид бүртгэгдсэн байна. Тодруулбал, АНУ-д хоногт 19 мянга 263 шинэ тохиолдол бүртгэгдэж, 768 хүн нэмж нас барлаа. Ингэснээр тус улсад нийт тохиолдол 1 сая 725 мянга 489-д хүрч, 100 мянга 573 хүн хорвоог орхиж, 478 мянга 293 хүн эдгэлээ. АНУ 15 сая 513 мянга 687 хүнд Covid-19 –ийн шинжилгээ хийжээ.
Covid-19 цар тахал сүүлийн долоо хоногт Бразил улсад эрчимтэй тархаж байна. Тус улсад 24 цагийн хугацаанд 15 мянга 691 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1027 хүн нэмж нас барлаа. Бразилд нийт тохиолдол 392 мянга 360 болж, 24 мянга 549 хүн хорвоог орхиж, 158 мянга 593 хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ. Бразил улс 871 мянга 839 иргэнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулжээ.
ОХУ-д сүүлийн өдрүүдэд халдвар тохиолдол аажмаар буурч байна. Тус улсад хоногт 8915 шинэ тохиолдол бүртгэгдэж, 174 хүн нэмж нас барлаа. ОХУ-д нийт тохиолдол 362 мянга 342 болсон бол 3807 хүн амиа алдаж, 131 мянга 129 хүн эдгэжээ. Тус улс 9 сая 160 мянга 590 хүнээ Covid-19 шинжилгээнд хамруулаад байна.
Энэтхэг улсад халдварын тохиолдол буурахгүй байна. Тус улсад хоногт 5843 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 177 хүн нэмж амиа алдлаа. Энэтхэгт нийт тохиолдол 150 мянга 793-д хүрч, 4349 хүн амиа алдаж, 64 мянга 277 хүн эдгэжээ. Тус улс 3 сая 126 мянга 119 хүнээ шинжилгээнд хамруулаад байна.
Монгол Улсад зөөвөрлөгдөн, лабораториор баталгаажсан 141 тохиолдол байна. Үүнээс 37 нь эдгэж, 104 хүн эмчлүүлж байгаагаас 25 хүний биеийн байдал хүнд байна. Монгол Улс нийт 12 мянга 460 иргэнд Covid-19 шинжилгээ хийжээ.
Эх сурвалж: Worldometers