ЗГ: Хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгоно

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

ЗГ: Хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгоно

ЗГ: Хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгоно

НЭМЭЛТ:  

Засгийн газрын хуралдаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгох асуудлыг танилцуулсан юм. Энэ асуудлыг Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж, шийдвэр гаргасан байна.

Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрийн бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46 мянга 783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36 мянга 905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.


НЭМЭЛТ:

ЗГ: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫГ СУНГАХ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа. Тогтоол батлагдсанаар, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зургадугаар сарын 30 хүртэл хэрэгжих юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг талаар ярилцаж байна. Ирэх өвөл нийслэлийг утааг 80 хувь хүртэлх хувиар бууруулж, Налайхад 1500 ажлын байр бий болох юм.

Үүний зэрэгцээ, Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна.


Засгийн газрын ээлжит хурал эхэллээ. Энэ удаагийн хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30 хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах юм.

Өнгөрсөн Даваа гаригт Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гарч, бүх гишүүд нь дэмжсэн билээ.

Үүний зэрэгцээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Covid-19-ийн вакцин, эм гарсан цагт өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж, хилээ нээнэ гэдгийг мэдэгдсэн юм.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлӨ.ЭНХТҮВШИН
2.“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол/Н.ЦЭРЭНБАТ
3.“Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөлД.ЦОГТБААТАР
4.“Дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлД.ЦОГТБААТАР
5.Тогтоол хүчингүй болгох тухай /Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тогтоолын хавсралт/Ч.ХҮРЭЛБААТАР
6.“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журам/Ц.НЯМДОРЖ
7.Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан “Коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтЦ.НЯМДОРЖ
8.“Нийгмийн халамжийн сангаас Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*С.ЧИНЗОРИГ
9.“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам/С.ЧИНЗОРИГ
10.“Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*Ё.БААТАРБИЛЭГ
11.“Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулах байршлыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлЧ.УЛААН
12.“Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр/Д.САРАНГЭРЭЛ
13.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

14.Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
15.Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй олон улсын арбитрын маргааны талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
16.“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2018, 2019 онуудын үндсэн үйл ажиллагаа, санхүү, худалдан авалт болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгийн талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
17.2020 оны хаврын тариалалтын бэлтгэлийг хангах ажлын дүнгийн талаарЧ.УЛААН
18.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2019 онд дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний тайлангийн талаарЧ.УЛААН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж