Ялалтын баярын парад зургадугаар сарын 24-нд болно

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

Ялалтын баярын парад зургадугаар сарын 24-нд болно

Ялалтын баярын парад зургадугаар сарын 24-нд болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай онлайнаар зөвлөгөөн хийх үеэрээ Ялалтын баярын 75 жилийн ойн цэргийн парадыг ирэх зургадугаар сарын 24-нд товлосон талаар мэдэгдэв.

"ОХУ-ын нийслэл Москва хот болон бусад хотуудад Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг тушааж байна. Цэргийн парад ирэх зургадугаар сарын 24-нд болно. 1945 оны энэ өдөр ялалт байгуулсан цэргүүдийн парад болж, Улаан талбайгаар Ленинградыг хамгаалж, Москвагийн ойролцоо тулалдаж явсан дайчид алхсан тэр өдөр бид Ялалтын баярыг хийх болно" хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүн мэдэгджээ.

Мөн тэрбээр "Жагсаалын бэлтгэл ажлыг явуулахдаа аюулгүй байдлыг хангахын тулд хатуу шаардлага тавихыг үүрэг болгож байна. Жагсаалд оролцогчдын хувьд эрсдэлийг байж болох хамгийн бага хэмжээнд байлгах ёстой" гэв.

Гэхдээ цэргийн парад үзэгчтэй зохион байгуулах эсэх талаар ОХУ-ын Төрийн тэргүүн дурдаагүй юм.

Үүний зэрэгцээ, Ялалтын баярын хүрээнд зохион байгуулагддаг том арга хэмжээний нэг бол "Үхэшгүй мөнхийн хороо" хүндэтгэлийн жагсаал юм. Тус хүндэтгэлийн жагсаалыг долдугаар сарын 26-нд хийхээр товлов. Энэ өдөр бол Тэнгисийн цэргийн флотын өдөр аж. Иймээс энэ өдөр мөн адил тэнгисийн цэргийн флотын парад зохион байгуулах ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар хэлэхдээ "Хэрвээ аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй болсон тохиолдолд "Үхэшгүй мөнхийн хороо" хүндэтгэлийн жагсаалыг өөр өдрүүдэд шилжүүлэн зохион байгуулах боломжтой. Гэхдээ бид бүх төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь биелүүлж чадна гэж найдаж байна" гэжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж