ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Нийт 340 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн галт тэргээр өнөөдөр Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж, ажиглах байруудад хүргэх автобусанд шилжүүлэн суулгаж байна.
Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ хичээлийн жил дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм.
ОХУ-аас татан авч буй 340 иргэнийг галт тэргээр тээвэрлэн авч ирж байна
Posted by Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар on Tuesday, May 26, 2020
А.АНИР
Холбоотой мэдээ