ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү? | News.MN

ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?

ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?

ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?

Хаврын хаварт мах үнэд ордог.  Хонины мах нэг килограмм нь 10 мянгад хүрч, үхрийн мах 16 мянган төгрөгийн үнэд хүрсэнд иргэд бухимдаж сууна. Зарим худалдаа эрхлэгчид ОХУ руу мах экспортлох сургаар сүүлийн хэдэн өдөрт махны нийлүүлэлт багасч, үнэ нь 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн тухай хэлж байв. Тэр дундаа хонь, ямааны махны үнэ өссөн бол бод малын мах харьцангуй бага үнээр нэмэгдсэн гэх. Ингээд учрыг тодруулахаар махны гол зах болох “Хүчит шонхор” худалдааны төвийг зорин очлоо.

Тус захын үхрийн махны тасаг хүн багатай байв. Худалдагчид нь махны үнээ цаасан дээр бичиж тавиагүй байгаа нь анзаарагдана. Худалдагч нараас үхрийн махны үнэ асуухад 14500-16000 төгрөгийн хооронд мах бэлтгэн худалдаалж байна гэдгийг хэлж байв. Жишээлбэл, үхрийн ястай мах килограмм нь 14 мянга 500 төгрөг, цул мах нь 16500-16800 төгрөгөөр худалдаалж байна.

Худалдаачдын хэлснээр махны үнэ нэмэгдсэнээр иргэд өмнө нь 10 килограмм мах худалдан авдаг байсан бол тав килограмм мах худалдан авч байна. Иргэдийн худалдан авалт тааруу болсон гэдгийг хэлж байлаа. Харин махны үнэ нэмэгдсэнийг малчид малаа хөнгөлж, мах нийлүүлэхгүй байгаатай холбон тайлбарлаж байв.

“ӨМНӨ НЬ 10 КГ МАХ АВДАГ БАЙСАН БОЛ ОДОО ТАВ КГ МАХ АВЧ БАЙНА”

“Үхрийн мах 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэ нэмэгдээд 10 хонож байна. Учир нь үхрийн шинэ махны нийлүүлэлт багассантай холбоотой. Хэдийгээр махны үнэ өссөн ч хүмүүс шинэ мах л худалдан авч байна. Худалдан авалт тааруу байна. Хүмүүс өмнө нь 10 килограмм мах авдаг байсан бол одоо тав килограммаас хэтрэхгүй болж” гэдгийг худалдагч Д.Цэнд-Оюун хэлсэн юм.

Адууны мах ястай нь 8500 төгрөг, цул нь 9000 төгрөгийн үнэтэй. Үнийн хувьд харьцангуй тогтвортой байв. Харин тэмээний мах 500 төгрөгөөр нэмэгдэж, 8000 төгрөгийн үнэтэй болжээ. Зарим худалдан авагч “Сарын өмнө мах худалдан авахад 12-13 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна” хэмээн бухимдаж байв.

Махны худалдагч Д.Удвал “Шинэ мах бага хэмжээгээр нийлүүлж байгаа учраас өндөр үнэтэй байна. Худалдагчид махаа 11500-12000 төгрөгөөр бөөндөж авч байна. Лангуун дээр зарахдаа бэлтгэн нийлүүлэлтийн зардлаа нэмээд 14500-16000 мянган төгрөгөөр худалдаалж байна. Худалдан авалт их муу байна. Иргэд хэр хэмжээндээ тааруулж л мах худалдан авч харагдана. Энэ улиралд малчид малаа хөнгөлж байгаа учраас махны нийлүүлэлт багассан” гэв.

“СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ ХОНИНЫ МАХ 10 МЯНГАД ХҮРЭЭГҮЙ”

“Хүчит шонхор” захын хонины мах худалдаалж буй тасгаар орж үнэ ханш сонирхвол хонины ястай мах килограмм нь 10500 төгрөгийн үнэтэй байна. Цул мах нь 11 мянган төгрөгийн үнэтэй. Мөн л худалдан авалт буурсныг хэлж байв. Харин ямааны ястай мах 8500 төгрөг, цул нь 8800 төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа. Үнийн хувьд 200-300 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдагчид хэлсэн юм.

“Махны үнэ нэмэгдэхээр “Ченж нар махны үнэ өсгөлөө” гэдэг. Гэтэл Налайх, Эмээлт захад хятадууд махыг их хэмжээгээр авч, бэлдэж байна. Бүх малыг аймгаас нь очоод авчихаар Улаанбаатар хотод мах орж ирэх нь багасна шүү дээ. Энэ жил бараг нөөц бэлдээгүй. Сүүлийн хэдэн жил хонины мах 10 мянгад хүрч байгаагүй. Нөөцийн мах нь ч үнэтэй байна. Ийм үнэтэй махыг хэн авах юм бэ. Хүмүүс махны үнэ хараад, лангуу тойроод л яваад байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байгаа цөөн хэдэн үйлчилгээний газрууд үнэтэй ч гэсэн махаа худалдан авч байна” гэдгийг худалдагч  Д.Нэргүй хэлж байв.

“Ямааны мах 8500 төгрөгөөр худалдан авч байна. Өмнө нь 8300 төгрөгийн үнэтэй байсан. Манайх хоолны газар ажилуулдаг. Тийм учраас өдөр болгон 100-120 кг мах худалдан авдаг. Мах огт авахгүй, хэрэглэхгүй байна гэж байхгүй. Өндөр үнэтэй ч гэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд махаа худалдан авч байна” гэдгийг худалдан авагч Г.Ганчимэг хэлсэн.

“70 МЯНГАН ТӨГРӨГТ ЗУРГААХАН КИОГРАММ МАХ АВЛАА”

“Хонины мах 10500 төгрөгийн үнэтэй байна. Миний хувьд 70 мянган төгрөгөөр зургаан кг мах л авлаа. Яагаад махны үнэ ингэж өссөнийг сайн мэдэхгүй юм. Үнэтэй байлаа гээд мах идэхгүй гээд яах вэ дээ. Аргагүйн эрхэнд махаа худалдан авч байна. Энэ махаа ногоотой хольж хэрэглээд нэг сар хүргэхийг хичээнэ дээ” хэмээн иргэн Ч.Баярмаа учирлана.

Тус захын гулууз мах худалдаалдаг хэсэг ч хөл хөдөлгөөн багатай байлаа. Хонины шинэ гулууз махны үнэ 9000-9500 төгрөг. Харин ямааны гулууз мах 6500-6700 төгрөг, зоорины мах 8000-8500, улсын нөөцийн мах 6500-6700 төгрөгийн үнэтэй байна.

“ОХУ руу мах экспортлох болсонтой холбоотойгоор махны үнэ нэмэгдсэн гэдэг нь худлаа. Орон нутагт зуны эхэн сарын шинийн 3-наас 5-ны өдрүүдэд мал хөнгөлдөг. Тийм учраас долоо хоног мал гаргадаггүй. Тэрнээс л болж байгаа байх. Энэ намар хятадууд цагаан сар хүртэл их хэмжээний мах худалдан авлаа. Малчид тэдэнд өөрсдийн зарах бүх махаа зарчихсан. Одоо төл авах мал нь үлдсэн учраас махны нийлүүлэлт муудсан байх” хэмээн худалдагч Д.Батдэлгэр тайлбарлав.

Захын үүдэн хэсэгт байрлах нөөцийн мах худалдаалдаг хэсэгт хонины нөөцийн мах 6700, ямааны мах 6000, үхрийн мах 7700 төгрөгийн үнэтэй худалдаалж байв. Дараагаар нь нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зорин очихоор “Хангай” хотхон, “Алтжин” бөмбөгөр худалдааны төв, “Бүрд” худалдааны төвийг зорин очсон боловч худалдаа явуулахаа болиод хэд хонож байна гэдгийг үйлчилгээ эрхлэгчид хэлж байлаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эз 2020-05-27 66.181.161.119

Махны үнээ чөлөөлөөд татавараа аваад зах зээлийнх нь жамаар явуулах хэрэгтэй. Өдийд малчид ямар малаа нядлах билээ дээ зайлуул арай гэж онд орсон яс арьс л байгаа ш дээ

Avatar

Зочин 2020-05-27 45.9.148.221

““ Эротик клубэд тавтай морилно уу >>> https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-27 202.9.40.105

TOEFL-н сургалт
Хотын төвд тохилог ангид 6-р сарын 3-наас 7-р сарын 3-ны хооронд TOEFL-н бүх агуулгыг багтаасан /уншихи, сонсох, ярих, бичих/ эрчимжүүлсэн 1 сарын курс хичээллэнэ. 7 хоногийн 6 өдөр 10 цагаас 4 цагийн хооронд хичээллэх бөгөөд бүх сэдвүүд нь орчуулах, унших, сонсох, цээжлэх, хуулан бичих зэрэг чадварыг төлөвшүүлэх бүх аргуудыг цагт баригдалгүй багшийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Зөвхөн 10 хүүхдийг бүртгэнэ. 99922603

Avatar

Багш 2020-05-27 202.9.40.105

TOEFL-н сургалт
Хотын төвд тохилог ангид 6-р сарын 3-наас 7-р сарын 3-ны хооронд TOEFL-н бүх агуулгыг багтаасан /уншихи, сонсох, ярих, бичих/ эрчимжүүлсэн 1 сарын курс хичээллэнэ. 7 хоногийн 6 өдөр 10 цагаас 4 цагийн хооронд хичээллэх бөгөөд бүх сэдвүүд нь орчуулах, унших, сонсох, цээжлэх, хуулан бичих зэрэг чадварыг төлөвшүүлэх бүх аргуудыг цагт баригдалгүй багшийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Зорилготой, мэрийлттэй, тэвчээртэй, суралцах эрмэлзэлтэй 15-17 насны хүүхдүүдийг урьж байна. Зөвхөн 10

Avatar

Зочин 2020-05-27 202.131.245.243

Монголын махны үнийг хятад ченжүүд л барьж байгаа шүү дээ. Малчид энд ямар хамаа байна? Жижиглэнгийн худалдаачид энд ямар хамаа байна?

Avatar

НАМСРАЙ 2020-05-27 103.43.76.223

3,6ДОЛЛАР Х2,800Т//10,000 ТӨГРӨГ ХАРИН БАГА БАЙНА ЯДАЖ 5ДОЛЛАР БУЮУ14МЯНГА БОЛГОХ ЁСТОЙ?? ОДОО 5ААС ДЭЭШ НАСТАЙ ЭР ХОНИНЫ МАХ ЗАРАГДАЖ БАЙГАА 5ЖИЛ МАЛЛАЖ ТАРГА ОРЖУУЛАХ ГЭЖ ТЭЖЭЛ УС ХУЖИР ӨГСӨН ГЭХЭД ХАРИН БАГА БАЙНА,ЗААВАЛ ШИНЭ,ЗААВАЛ ЦУЛ МАХ, ЗААВАЛ ХОНИНЫ МАХ ИДЭХ АЛБАТАЙ ЮУ ХУУЧНИН МАХ6МЯНГА, ЯМАА ЭМЭЭ ХЯМД БАЙЖ Л БАЙНА ЧАДАХГҮЙБОЛ ХАР ХОХЬ ЧИНЬ

Avatar

Зочин 2020-05-27 202.131.225.197

өвөө өөрөө юу идэж байна?

Avatar

Зочин 2020-05-27 64.119.16.76

Арчаагүй төртэй улс одоо яахав дээ хэдэн ченжийн гарыг хараад л шулуулаад сууж бай,

Avatar

Иргэн 2020-05-27 192.82.64.220

Эх орон ч, ард түмэндээ хайртай, үхэхэд ч бэлэн ерөнхий сайд, түүний засгийн газрын гишүүдээ! Тэтгэврийн насныхан, иргэд чинь хоолны махаа авч дийлэхгүй үнэтэй болчоод байна. Ноолуур гэсэн шигээ энэ асуудалд анхаарлаа хандуулж, энэ тэнд мэдэгдэл хийж, зурагтаар гарч үүрэг, даалгавар өгч, өөрөө гарч ирж уулздаг шигээ энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөч. Сошиалаар мэдээлэл явахаар дор нь шийддэг дээ.

Avatar

Зочин 2020-05-27 150.129.143.47

Манай наймаачид сургаар л бүх юмаа нэмдэг зуршилтай хэдэн хөгшчүүлийн тэтгэвэр нэмэгдэх сургийг л ашигладаг улс шүү дээ манай улс зах зээлд бүрэн шилжээгүй зах зээлд ч ороогүй гэсэн үг зүгээр үгсэн хуйвалдах тогтолцоо үйлчилж байгаа

Avatar

Зочин 2020-05-27 192.82.73.103

Цай овогт пастор эльбекжоржийн үеэс Ми овогт уяач энколдын ачаар Монголын мал, малын түүхий эд, махны зах зээл хятдуудын гарт бүрэн ороод удаж байна. Энд монгол малчид, жижиглэнгийн худалдаачид ямар ч буруугүй шүү.

Avatar

Зочин 2020-05-27 202.131.225.197

М.Энхболд чинь харин эднийг бодвол тулхтай улстөрч байсан нь өдөр ирэх тусам тодорхой болж байна даа.

Avatar

Зочин 2020-05-27 202.126.89.173

Mah exportlohiig burmusun horigloh heregtei. Mongolchuudiin huvid mah bol strategiin chuhal huns shuudee

Avatar

Зочин 2020-05-27 192.82.73.103

Наад стратегийн чухал хүнс чинь хятад ченжүүдийн мэдэлд байдаг юм аа.

Avatar

Erdem 2020-05-27 120.22.47.53

Hogiin malchid, tatvar tolohgui deerees n dandaa gonginoj iim ch Zud tiim ch gan gachig gej um nehne. Surguuliin huuhduudees urgelj nemnee, ene ter nehne.hezee baitlaa bayarlalaa hotiihondoo geed heden honi handivlaj surah um be??? Deerees n ene heden chenjuud irgedee shulahaas tsaashgui.

Avatar

Зочин 2020-05-27 192.82.73.103

Хятад чегжүүд монголын марыг барьж байгаа.

Avatar

Зочин 2020-05-27 182.232.54.237

6 kg makhaa nogootoi holij hergeleed jed honon gej yrij bhi, teed dangaar ni chanaj iddeg baisan hereguu. Dan todtoi makh idseer bgd hool bolovsruulah eleg, hoodnii uvchlul , nad baralt buurahgu baina. Makh unte bolloo hej niiteere buhimdaj baihaar hereglee taldaa uurchlult hiih tuhai yrihal yasii. Hoololt tal deeree. Nogoo hungun hool ideed humuus amidraal, harin ch eruul baij bn.

Avatar

Зочин 2020-05-27 66.181.182.24

Малын тоо толгой өслөө гээд Монголчуудад нь ямар ч ашиггүй гадныханд ашигтай болж бгаа юм бна тоо болгоноос бог бодоор нь ялгавартай татвар ав!

Avatar

Иргэн 2020-05-27 39.125.13.164

Энэ л бодит үзүүлэлт нөгөө поп ерөнхий сайд поп хотын дарга хашаа усан оргилуур хаана цуцална үг дуугүй биелүүл одоо боль ард иргэд руугаа хөрөнгө оруул

Avatar

Зочин 2020-05-27 66.181.182.24

Мал болгоны тоогоор татвар авах хэрэгтэй тэд ямар ч татвар төлөхгүй дээр нь байнга татаас авна дэндүү ялгавартай бна хотод л ядуу хүмүүс хөдөөд баячууд боллоо

Avatar

Зочин 2020-05-27 122.201.19.99

ene heden malchid unendee davarch baina shdee. mahaa tenger hadsan uneer ugchihnu. tegeed bas noos nooluuriin mungu avna turuus nehne . joohon zud bolohoor turuus harj uz geed baahan tuslamj avna . henii maliig hariulaad baigaa yum b** med zarah ideh bolohoor uursdiinkh ni bolchihdog busad uev ni turuus harj uz geed zagnaad suudag ed nar bur davarch gyutslee. Tertee tergyi mahaa avch chadahgyi baigaa yum chini shud bolood malchdiin buh mal uheesei.

Avatar

Зочин 2020-05-27 66.181.182.24

Арай л хэтэрхий юм даа малгүй байсан нь дээр болж дээ

Avatar

Гэлэг 2020-05-27 66.181.177.190

Ямар хэцүү юм бэ. Гэрт яг мах дуусаж байгаа юмсан. Одоо тэгвэл тэтгэврийн хэдэн цаасаараа хэдхэн кг мах аваад л дуусах нь дээ. Хүүхдүүд цэцэрлэг сургуульд явахгүй болохоор гэртээ олуулаа өдрийн 2 хоол хийгээд бүхэл хонины мах 10 гаран хоноод л дуусаж байна. Одоо яаж амьдрах болж байна даа. Төр засаг маань зохицуулах боловуу

Avatar

иргэн 2020-05-27 202.131.227.82

үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж байх үед мах, гурил, гэх мэт хүнсний бүтэээгдэхүүн, бензин тосны үнийг тогтвортой барьж байсан учраас мах, гурил, будааны үнэд санаа зовж байсангүй. Одоо ёстой хэцүү байнаа.

Avatar

Tomchuud baigaa tsagt oorchlogdohgui ee 2020-05-27 202.126.88.195

Manai Eok mah geheer chimeegui bolchih yumaa. Tegsen mortloo hyatad toms nogoo gej oor tiish ni yum uariad l

Avatar

Зочин 2020-05-27 202.179.27.234

Махны үнэ нэмэхийг өмөөрөөд байгаа хүмүүс бодуул дандаа махны ченж малчин байхдааа…. Махаа 14000 хүргэж зарж байгаа малчин ядарч байгааг би лав олж харахгүй байна… ш****низззз даварцан юмнууд…

Avatar

Иргэн 2020-05-27 66.181.161.33

Яахаараа монголын махыг хятадууд мэддэг болчихсон юм бэ? Монголчууд махаа хятадуудаас худалдаж авах юм уу?!!

Avatar

Зочин 2020-05-27 192.82.73.103

Тийм

Avatar

Зочин 2020-05-27 202.131.225.197

Хүүхдийн мөнгө өсөхөөр махны үнэ өсдөг. 4 хүүхэдтэй малчин зүгээр сууж байгаад сард 400,000 төгрөг аваад байхаар малаа зарах шаардлагагүй болж байгаа юм. Малчдыг татвартай болгох хэрэгтэй. Малын хөлийн татвар ав. Нийгмийн баялгийг үнэгүй хэрэглэсэн, нийгэмд ямар ч хувь нэмэр оруулдаггүй, татвар төлдөггүй, атаршсан хэдэн улс байх боллоо. Татваргүй болохоор малаа эргэлтэд оруулахгүй, тоог нь нэмээд л байна. Бэлчээр усаа ч тооцохгүй. Хэн олон малтай нь дундын баялгаас илүү шомбодно гэсэн үзэлтэй.

Avatar

Зочин 2020-05-27 202.131.225.197

Тэр олон малыг урт наслуулж жаргаах гэж өсгөдөг юм уу, хаашаа юм. Хувийн малаа 1000 хүргэсэн хүнийг шагнаж урамшуулна гэдэг бол солиорол. Тэгвэл 100 машинтай болсон, 10 байртай болсон хүнийг шагнаж урамшуулах хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийг төлсөн татвараар нь шалгаруулж, шагнаж урамшуулдаг. Малчдыг ч гэсэн төлсөн татвар, нийлүүлсэн мах сүү, малжуулсан айлынх нь тоогоор шалгаруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-27 66.181.184.236

Малчидаас малын татвар авах хэрэгтэй .Бэлчээрийн доройдол зуд байгалийн гамшиг болох хүний төлөө амьдар ч байгаа юм шиг байдгаа болих хэрэгтэй ардчилалсан нигэмд БҮГД тэггш татвар өөгөх ёстой!!

Avatar

Монголын зах зээлийг ойлгоход бэрх 2020-05-27 202.21.100.210

А-92 бензины үнэ 1830 төгрөгөөс 1400 төгрөг хүртэл үнэ буулаа махны үнэ өсөөд байдаг. Одоо эргээд бензины үнэ өсөх үед махны үнэ дагаад нэмэгдэнэ

Avatar

Заяа 2020-05-27 202.21.115.126

махны үнэ хэтийдлээ гэж байгаа хүмүүсийн ихэнх нь жингийн илүүдэлтэй шүү. би ч гэсэн жингийн илүүдэлтэй. байгаа байдалдаа дүгнэлт хийж, идшээ чанаржуулаад хэмжээг нь багагсгахад буруудахгүй ээ. гол нь чанар.

Avatar

Зах зээлийн урвуу системтэй Улсад ийм тэнэглэл их гарнаа 2020-05-27 202.131.239.166

Махны хэрэглээгээ л багасгаа. Ялангуяа ингэж махны үнийг хийсвэр өсгөх үед нь худалдан авалт бүү хийж бай. Үүнийг худалдан авагчдын шийтгэл гэж үзнэ.

Avatar

Зочин 2020-05-27 202.21.107.121

Кг махыг 100000 төгрөг болох бололцооны талаар нэг нөхөр ярилцлага өгсөн байсан уу. Хятадууд хоолыг халбагадаж идэхэд монгол хүн өлсөж үхнэ гэдэг яриа сонсож байсан. Монголын махыг борлуулаад өмнөд хөршийн 7 хоногийг хэрэглээг ч хангахгүй ш дээ. Торой бандийг санах үе ч ирнэ шүү.

Avatar

s 2020-05-27 202.131.245.6

une usuud baihaar chin irgediin hudaldan avah chadvar muudalgui yadgiin. yamar ch logikgui yum yarihiin. mahnii une usvul malchid tsadna ch gh shig. turuus hamgiin halamj, tetgemj avdag humuus bol malchid. haana haanaa yos zuitei, setgelmtei bmaar bgan shuu

Avatar

Dorj 2020-05-27 202.131.247.254

zov zov 1 kg mah byr 30 myanga hyreh yostoi Tegej baij malchid hyn shig amidrana

Avatar

Зочин 2020-05-27 64.119.27.157

Эргүү орк

Avatar

Зочин 2020-05-27 66.181.177.218

Монголын мах хятад ченжүүдийн гарт байгаа. Тэд л нэмж байгаа юм. Жижиглэнгийн худалдаачдад огт хамаагүй.

Avatar

Зочин 2020-05-27 64.119.16.117

hurelsuh hudlaa tender zarlay barilgachin bidniig luibardsan shdee. ne zasgiin gazar 60 000 ail oron suuts baiguulah jostoi gedin. yu ch baihgui l dee moriin hotolbor budaa gehuu. hurelsuhe naad abrilga hot baiguulah said chin buruutai yumu yunda amanda ugleed baigan changa helel dee.
gazariin alba zahiry chadahgui baiy eroonhii said genuu. barilgachid tury uhlee shuu gazariin zobshoorol hurdan ugul doo. boshod belen baina bid uurtai olsgolon zelmuu baina ajilgui luibarduulsan.

Avatar

иргэн 2020-05-27 59.153.114.160

Монгол хүн гэж үнэхээр муухай хүмүүс машин бариад явахдаа хүртэл үхэх гэж байгаа юм шиг хэл соёлоо хүртэл гутаана идэх хоолоо хүртэл

Avatar

Зочин 2020-05-27 64.119.16.117

OXY mongolos hezee ch mah abahgui ter tusmaa ogchogdor Hurelsuh Igor Ivanov saidtai amsh muuhai buduuleg hereldsen. tegeed geree tsutsalsan shdee.. OXY suu mahaa dotooodso hangadag bitgi hudlaa kirgiz geree uzuuled mahni une hoorogdood nemeed ard tumene shulaad baiagarai. IIm bohir beldsen mah OXY abahgui. ter tusmaa cheny abgai naraas abahgui.

Avatar

зочин 2020-05-27 66.181.161.107

Стратегийн бүтээгдэхүүн махаа ядаж экспортлохгүзй байж болдоггүй юм байх даа. Өөр экспортлох юм бодож ололдоо тэнэг дарга нараа. ЖДҮ гээ сайн дэмж экспортын шинэ санаануудаа урамшуул толгойгоо ажиллуул. Хөлдүү цүнх баригч бацануудыг өндөр албанд томилохоо боль. Мэргэжил, туршлага, ёс суртахууныг сайн анхаар, Идэхээс өөр бодолгүй хурган дарга нараа сольж чадваржуул.

Avatar

Зочин 2020-05-27 202.21.108.221

Мах 100 мянга болох ёстой гээд байлуу, үгүй билүү.

Avatar

Зочин 2020-05-27 103.57.93.111

Хүрэлсүх баяртай

Avatar

Иргэн 2020-05-27 192.82.64.220

Малчид, орон нутагт л Монгол Улсын иргэд байдаг юм шиг нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, нөхөн төлөх эрх өгсөн, тэтгэврийн насыг нь наашлуулсан, ноолуурын урамшуулал гээд малчдад хандсан бодлого явуулсан. Хэнтийд дэвшсэн за тэгээд орон нутагт хаана ч дэвшсэн малчид наад нөхрийг чинь сонгоод гараад л ирнэ. МАН болон бусад намын бодлого ийм байсан. Гол сонгогчид нь орон нутагт, малчид байдаг.

Avatar

Баяр 2020-05-27 103.57.93.111

Хулхи Хүрэлсүхийн Молиго үмхүүлэл гэж энэдээ Энэ дуракаас ард түмэн минь 6 сарын 24-нд САДЦГААЖ БАЯРТАЙ гэж хэлнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж