Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна | News.MN

Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна

Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна

Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна

Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлын автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U_money картаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх,  U money карттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийн ажиллаж байгаа бөгөөд мөн картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Нийтийн тээврийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийслэл хотын иргэдийн дунд U money картаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх, картын хэрэглээг хэвшүүлэх болон нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах, улам боловсронгуй болгох чиглэлийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-27 202.9.40.143

Карт цэнэглэдэг газар хомс ихэнх нь цэнэглэхгүй гэдэг орой эрт хаадаг ийм байдлаас болоод бэлэн мөнгө өгдөг нь үнэн

Avatar

зочин 2020-05-27 202.126.89.49

жолооч нэг буудлаас дор хаяж 1000 төгрөг авч бна.хүмүүс бие биеэндээ шаардлага тавьж баймаар бна.мөн залуучууд хүүхэд гэсэн картаар их явж бна.өндөр настан гэсэн картаар тавь орчим насны хүмүүс их явж байхын.шалгагч нар нь жолооч бэлжн мөнгө авч байхад чимээгүй хараад сууж байх юм даа.

Avatar

Зочин 2020-05-27 122.201.19.99

ted nar chini olson munguu huvaaj avdag uls

Avatar

зорчигч бна ө 2020-05-27 2.58.194.138

Хааяа нэг автобусаар зорчдог хүн бна. Хэд хэдэн зүйл содон харагддаг.
1.Яав ч 60 нас хүрээгүй, ажил эрхлэдэг нь хараажийн хүмүүс "ӨНдөр настан" "Оюутан"гэсэн картыг жишимгүй уншуулдаг
2. Нэг хүн картаа дарж байхад нөгөөх нь жишим ч үгүй хажуугаар нь өнгөрдөг
3. Шууд жолоочид нь мөнгөө өгдөг. Жолооч нь ч жишимгүй авдаг.

Энэ дотроос хамгийн эмзэглэмээр нь төрөөс татвар авдаг болохоор тэгдэг юм уу худлаа карт уншуулдаг хүмүүсийг больмоор.
Бас цалингаа авч байж мөнгийг нь халаасалдаг жолооч

Avatar

400 2020-05-27 202.21.107.90

шатахууны үнэ буусан үнээ нэн даруй буулгаж 400 болгоочээ

Avatar

Зочин 2020-05-27 122.201.19.99

avtobus baaz yaj neg yum dampuurahgyi ajillaad baidgiig bi iolgodoggyi yum. Kartaar yavj baigaa hun 10 hunii 4 ni l bna. bi ch gesen dandaa munguu joloochid ugch yavj bna. yagaad gevel avbobusnii buudald kart tsenegleh gazar baihgyi. aria gej olood orohoor duuschihsan baidag tegsen dorvol shuud joloochid mungu batguulahad yamarch saadgyi tugen huugduhgyi yavdag daa. aene asuudlaa shiidehgyi bol avtobus bish jolooch bayajij bna.

Avatar

Зочин 2020-05-27 124.158.124.239

шууд онлайнаар шилжүүлээд цэнэглэдэг болох хэрэгтэй шдээ. Цэнэглэдэг газрууд нь цөөхөн хаа нэг олоод орхоор цэнэглэхгүй гэнэ энэ тэнэг байдлаас чинь болоод ихэнхдээ мөнгөө жолоочид нь өгхөөс өөр аргагүй болдог

Avatar

Зочин 2020-05-27 139.5.219.13

АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР АСАР БҮДҮҮЛЭГ БАЙНА.ХУВИЙНХАА УНААГ УНААД ЯВЖ БАЙГАА ЮМ ШИГ ААШИЛНА.ХҮМҮҮСИЙГ ЗАГНАНА.ХҮМҮҮСЭЭС БАЙНГА МӨНГӨ АВНА.ЭНЭ КОМПАНИУД НЬ ХЭН ГЭДЭГ ЖОЛООЧ КОМПАНИХАА УТСЫГ АВТОБУСАНДАА ТАВИМААР БАЙНА.ХҮНД ҮЙЛЧИЛЖ ЧАДАХГҮЙ КОМПАНЫГ БОЛИУЛААЧ.НААД ЖОЛООЧ НАР ЧИН БАЯЖИЖ ДУУСЛАА

Avatar

Зочин 2020-05-27 183.177.100.4

жолооч нар үнэндээ нийгэмшихгүй байнаа. Мөнгө авна, гэрлэн дохио зөрчинө, хурд хэтрүүлнэ, утсаар ярина, эгнээ байр буруу эзэлнэ, хөгжим орилуулна, бусдыг зандрана, буудлын карманаас хол зогсоно, сигналаа орилуулна гээд асуудал огт сайжрахгүй байна!!!!!! тролейбусны жолооч гээд цав цагаан толгойтой хөгшин гар л гэхэд галзуу юм шиг явах юм!!!!!

Avatar

Зочин 2020-05-27 103.99.103.99

Тамхи татахыг нь болиулдаг газар байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж