Covid-19-ийн мэдээллийг өөрчлөхийг шаардаж буй даргын бичлэг цацагдав | News.MN

Covid-19-ийн мэдээллийг өөрчлөхийг шаардаж буй даргын бичлэг цацагдав

COVID-19

Covid-19-ийн мэдээллийг өөрчлөхийг шаардаж буй даргын бичлэг цацагдав

Covid-19-ийн мэдээллийг өөрчлөхийг шаардаж буй даргын бичлэг цацагдав

ОХУ-ийн коронавируст цар тахлын талаарх тоон мэдээлэл эргэлзээтэй байгаа тухай мэдээлэл гарсаар байгаа билээ.  Тэгвэл тус улсын Липецк мужийн захирагч Игорь Артамоновын доод албан тушаалтнаа коронавирусийн статистик тоон мэдээллийг өөрчлөхийг шаардан, сүрдүүлж буй дуу бичлэг цацагджээ.

Уг бичлэгийг анх Оросын “znak.com” вебсайт нийтэд ил болгосон ба Липецк мужийн зөвлөлийн гишүүн Олег Хомутинниковын хэлснээр доорх бичлэгт Игорь Артамонов болон мужийн орлогч захирагч Александр Ильин нарын хооронд өрнөсөн яриа бичигдсэн байгаа аж.

Нийт хоёр минутын аудио бичлэгт Игорь Артамонов “Энэ тоог өөрчлөх хэрэгтэй. 72 гэсэн тоо байхгүй гэдгийг Москвад итгүүлэх хэрэгтэй. Мужийнхаа нэр хүндийг бодохгүй байна уу. Байдал сайнгүй байна. Хэн нэг нь толгойгүй болно гэдгийг мэдэж байна уу, ганц тоо өөрчлөхөд тийм хэцүү байна уу. Чадахгүй бол сур” гэх мэтээр ярьж байгаа нь бичигдсэн байна.

Харин хариуд нь бичлэг дээрх хоёр дахь хүн буюу одоогоор тус мужийн мужийн орлогч захирагч Александр Ильин байж магадгүй гэж үзэж буй хүн “Энэ чинь ганц товчлуур дарахаас өөр асуудал шүү дээ. Бидэнд нотолгоо хэрэгтэй болно” хэмээн хариулсан байгаа юм.

Харилцан яриа цацагдсаны дараа Игорь Артамоновоос энэ талаар тодруулахад тэрбээр ийм харилцан яриа болсныг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь халдвар авсан болон нас барсан өвчтөнүүдийн тоог дарах талаар яриа биш хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэ бол  энгийн ажлын нэг өдрийн яриа. Липенцк мужид шинжилгээнд хамрагдсан хүний тооны талаар ярилцаж байсан. Манай мужид 100 шинжилгээ хийгдсэн байхад Москвагийн албан ёсны статистик мэдээнд үүнийг 72 гэж бичсэн байсан. Үүнийг засч залруулах талаар ярьсан яриа хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: ZNAK.COM, MOSCOWTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-26 59.153.113.9

манай 100 оюунтан 4 өдрийн дотор халдвар авч огцом өссөн шалтгаан оросууд тоогоо дарсанаас болсон хэрэг

Avatar

Зочин 2020-05-26 80.153.196.113

ХОГИЙН ОРОСУУД ТЭГНЭЭ. ХУДАЛ ХУУРМАГ БУЗАР БУЛАЙ ХУЛГАЙ ДЭЭРМИЙН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛАЛРЫН УЛС Ш ДЭЭ

Avatar

Зочин 2020-05-26 202.21.107.101

Эмч нар нь цонхоор нисэж үхээд амиа хорлоод байна гэсэн асуудалтай л газар байна.

Avatar

Энэ 2020-05-26 66.181.161.7

Нөгөө путиндээ таалагдах гээд худлаа тоо цацаад бгаа гэсэн үнэн бна. Манай оюутнуудыг өвчтэй болгоод хөөж явуулсан хөгийн новшнууд

Avatar

Зочин 2020-05-26 103.10.21.45

Худал хуурмагын эзэнт гүрэн Хятад бас Орос.

Avatar

Зочин 2020-05-26 39.155.40.192

We Lie, We Cheat, We Steal —- Mike Pompeo

FAKE NEWS—- CNN

Liar in chief—-Donald Trump

Avatar

Зочин 2020-05-26 176.63.23.238

Орос Хятад хоёр гэж хүнд гарууд шүү. Бүх юм нь худал

Avatar

Зочин 2020-05-26 39.155.40.192

We Lie, We Cheat, We Steal —- Mike Pompeo

FAKE NEWS—- CNN

Liar in chief—-Donald Trump

Avatar

Зочин 2020-05-26 59.153.113.116

Энэ улсын хажууд манайхан бол хаантай бол хаантай харцтай бол харцтай улс шиг улс байхгүй юу. Зоргоороо чөлөөтэй бид…

Avatar

Зочин 2020-05-26 202.55.188.88

ОРОС БОЛ ЯГ ТЭГНЭ. МЭДЭЭД БАЙСАН ЮМ АА. ОДОО БАЙГАА МЭДЭЭЛЭЛ НЬ Ч ХУУРАМЧ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж