Covid-19-ийн мэдээллийг өөрчлөхийг шаардаж буй даргын бичлэг цацагдав

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн мэдээллийг өөрчлөхийг шаардаж буй даргын бичлэг цацагдав

Covid-19-ийн мэдээллийг өөрчлөхийг шаардаж буй даргын бичлэг цацагдав

ОХУ-ийн коронавируст цар тахлын талаарх тоон мэдээлэл эргэлзээтэй байгаа тухай мэдээлэл гарсаар байгаа билээ.  Тэгвэл тус улсын Липецк мужийн захирагч Игорь Артамоновын доод албан тушаалтнаа коронавирусийн статистик тоон мэдээллийг өөрчлөхийг шаардан, сүрдүүлж буй дуу бичлэг цацагджээ.

Уг бичлэгийг анх Оросын “znak.com” вебсайт нийтэд ил болгосон ба Липецк мужийн зөвлөлийн гишүүн Олег Хомутинниковын хэлснээр доорх бичлэгт Игорь Артамонов болон мужийн орлогч захирагч Александр Ильин нарын хооронд өрнөсөн яриа бичигдсэн байгаа аж.

Нийт хоёр минутын аудио бичлэгт Игорь Артамонов “Энэ тоог өөрчлөх хэрэгтэй. 72 гэсэн тоо байхгүй гэдгийг Москвад итгүүлэх хэрэгтэй. Мужийнхаа нэр хүндийг бодохгүй байна уу. Байдал сайнгүй байна. Хэн нэг нь толгойгүй болно гэдгийг мэдэж байна уу, ганц тоо өөрчлөхөд тийм хэцүү байна уу. Чадахгүй бол сур” гэх мэтээр ярьж байгаа нь бичигдсэн байна.

Харин хариуд нь бичлэг дээрх хоёр дахь хүн буюу одоогоор тус мужийн мужийн орлогч захирагч Александр Ильин байж магадгүй гэж үзэж буй хүн “Энэ чинь ганц товчлуур дарахаас өөр асуудал шүү дээ. Бидэнд нотолгоо хэрэгтэй болно” хэмээн хариулсан байгаа юм.

Харилцан яриа цацагдсаны дараа Игорь Артамоновоос энэ талаар тодруулахад тэрбээр ийм харилцан яриа болсныг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь халдвар авсан болон нас барсан өвчтөнүүдийн тоог дарах талаар яриа биш хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэ бол  энгийн ажлын нэг өдрийн яриа. Липенцк мужид шинжилгээнд хамрагдсан хүний тооны талаар ярилцаж байсан. Манай мужид 100 шинжилгээ хийгдсэн байхад Москвагийн албан ёсны статистик мэдээнд үүнийг 72 гэж бичсэн байсан. Үүнийг засч залруулах талаар ярьсан яриа хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: ZNAK.COM, MOSCOWTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж