Дэлхий даяар хурдацтай тархаж буй “Ковид-19” цар тахлын дэгдэлт БНХАУ-ын дотоодын хэмжээнд буурсан ч гадаад улсаас зөөвөрлөгдөж буй тохиолдол гарсаар байна.
Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар гадаад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр хүчинтэй хэвээр байгааг Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-наас мэдэгдэв.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-05-26 182.160.32.78
Монголд энэ өвчин байхгүй тул Хятад зөвхөн манайхыг авч болно шдээ
Зочин 2020-05-26 202.21.107.101
Хятад явж яах гээд байгаа юм. Захиалсан бараагаа транзит тээврээр авч болж байгаа биз дээ.