Баавгайтай “барилдсан” залууг 7300 доллараар торгожээ

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Баавгайтай “барилдсан” залууг 7300 доллараар торгожээ

Баавгайтай “барилдсан” залууг 7300 доллараар торгожээ

Польш улс онц байдлын дэглэмээ сулруулж амьтны хүрээлэн, олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудаа эргэн нээжээ. Гэвч нийслэл Варшав хотод нь энэ үеэр нэгэн олныг гайхшруулсан хэрэг гарчээ. 23 настай согтуу эр, амьтны хүрээлэнгийн баавгайны эзэмшилд нэвтрэн баавгайтай "барилдсан" байна. Сабрина хэмээх циркийн сургуулилттай баавгай өөрийнх нь эзэмшилд орж ирсэн согтуу залуу руу очсон боловч айж балмагдсан залуу түүний чихнээс нь барьж ноцолдож эхэлжээ.

Тус амьтны хүрээлэнгийн хэвлэлийн ажилтан Анн Карчевскагийн хэлж буйгаар Сабрина ганцаараа торон дотроо байсан нь азтай хэрэг хэмээжээ. Тэрбээр “Баавгай маань өмнө нь циркт байсан учир хүмүүст их дассан. Гэвч тэр торон дотор нь хүн ороод ирнэ гэж бодоогүй байх. Сабринаг циркт байхад нь хүмүүс гэмтээж байсан тул тэр энэхүү үйл явдлаас болж бага зэрэг цочролд орсон. Харин биедээ ямар нэгэн бэртэл аваагүй. Зүгээр л цочролд орсон” хэмээн ярьжээ.

Согтуу эрийг торон дотор орж баавгайтай "барилдаж" байхад гал сөнөөгчид ирж залууг гаргаж авсан байна. Түүний энэхүү үйлдлийг хянаж, амьтны тайван байдалд халдаж, хэрцгий зан авир гаргасан гэж 300 ам.доллараар, цар тахлын үед амны хаалтгүй олон нийтийн газраар явсан хэргээр 7000 ам.доллараар тус тус торгожээ.

ЭХ СУРВАЛЖ: independent.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж