Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг өнөөдөр /2020.05.26/ Алтанбулаг боомтоор хүлээн авч эхэллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын гишүүн Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Алтанбулаг боомтод ажиллаж байна. Одоогоор хэчнээн иргэнийг хүлээн авч буй талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа аж.
Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээлснээр Алтанбулаг боомтоор нийт 594 орчим хүмүүс ирнэ гэсэн тооцоолол байгаа юм. Эдгээр иргэдийг хил нэвтэрсний дараа төмөр замаар нийслэл дэх тусгаарлах байранд тусгаарлах юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ